More

    Мэдээллийн технологийн нэгдсэн арга хэмжээ “Цахимд хэвшье” Завхан аймагт боллоо

    “Цахимд хэвшье” үндэсний хэмжээнд өрнөж буй аяны хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол академи” УТҮГ, “Үндэсний дата төв” УТҮГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ гишүүн 22 байгууллагын хамтарсан 57 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг баруун бүсийн 5 дахь аймаг болох Завхан аймагт (2024.04.12) ажиллалаа.

    “Цахим хөгжлийн өдөрлөг” мэдээллийн технологийн нэгдсэн арга хэмжээг 21 аймагт зохион байгуулах үүрэг бүхий ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэхүү арга хэмжээгээр цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон талт цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.

    Үүнд:

    • Аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад зориулсан ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээлэл
    • Төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан ЦХХХЯ-ны харьяа болон салбар байгууллагуудын төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаарх танилцуулга, сургалт
    • Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад зориулсан сургалт
    • Жижиг, дунд, хувиараа бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, иргэд олон нийтэд зориулсан Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн 22 байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаа, зөвлөгөө, мэдээлэл
    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img