More

    БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

    Mонгол Улсад хаваржилт хүндэрч, зудтай хүнд жил болж байгаатай холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёль-оос албан захидал ирүүлэв.

    Тэрээр захидалдаа зудын гамшгийн улмаас их хэмжээний гарз хохирол учирсанд хувиасаа болон солонгосын ард иргэдийн өмнөөс ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлж, энэхүү байгалийн гамшгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулахад зориулж БНСУ-ын Засгийн газраас 200 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдлээ.

    Тусламжийн хандивыг Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан хүргүүлэх болно.

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img