More

    УГТЭ: ХАВДРЫН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ӨРГӨЖҮҮЛЖ, ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛНА

    Эрүүл мэндийн сайдын А/360 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг нь 2022-2023 онд хавдрын мэс засал эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тусламж үйчилгээний төвлөрлийг сааруулах зорилтот үйл ажиллагаа хэрэгжүүлж, тус эмнэлгийн дөрвөн эмчийг хоол боловсруулах замын хавдрын мэс заслын мэргэжлээр сургаж, чадавхижуулсан.
    Мөн энэ оны нэгдүгээр сараас эхлэн хавдрын мэс заслыг өөрийн эмнэлэг дээр бие даан хийж эхлүүлсэн бөгөөд тус эмнэлэгт элэгний V сегментэд байрласан анхдагч хавдар оношлогдсон 52 настай үйлчлүүлэгчид энэ сарын 10-нд нээлттэй аргаар хавдрыг тайрч авах мэс заслыг анх удаа амжилттай хийлээ.
    Мэс заслын дараа үйлчүүлэгчид гарсан хүндрэлгүй, биеийн байдал сайжирч, мэс заслын дараах 10 дахь хоногт эмнэлгээс гарч, дараагийн шатны хяналтад шилжээд байна.

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img