More

    Ихэр алба хаагчид офицерын бүрэлдэхүүнд орж, “цагдаагийн дэслэгч” цол хүртлээ

    “Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр”-ийг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2023.11.24/ зохион байгуулагдсан юм.

    Энэ үеэр цагдаагийн байгууллагад үүрэг гүйцэтгэж буй ихэр алба хаагч болох Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хамгаалалтын хэлтсийн зохицуулагч Батнасангийн Батсайхан, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч Батнасангийн Болдсайхан нар “Цагдаагийн дэслэгч” цолоор шагнагдлаа.

    Баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье. Та бүхний мөр ариун, үйлс гэгээн байг!

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img