More

    МҮОХ, БЭЭЖИНГИЙН СПОРТЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

    МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд Бээжингийн спортын их сургуульд зочилж, тус сургуулийн захирал Цао Вэй Донгтой албан уулзалт хийлээ.

    Уулзалтаар талууд тамирчны дараах карьерийн шилжилтийн асуудлыг хөндөн ярилцав.

    Бээжингийн спортын их сургууль тамирчдад чиглэсэн олон сургалт зохион байгуулдаг бөгөөд МҮОХ-гоор дамжуулан тамирчны дараах карьерийн бакалавр, магистр, докторын сургалтуудад хамрагдах боломжтойг захирал Цай Вэй Донг хэлэв.

    Улмаар хамтын ажиллагааны хүрээнд зодог тайлсан тамирчдад боловсрол эзэмшүүлэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

    Бээжингийн спортын их сургууль нь 1953 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 13 мянга гаруй оюутантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай улсаас биеийн тамир, спортын салбарын 10 гаруй мэргэжилтэн тус сургуулийг төгссөн билээ.

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img