More

    “ЧАНАРЫН САР”-ЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан чанарын сарын уралдаант аяныг “Тавантолгой Түлш” ХХК-ийн хэмжээнд “Чанарыг эрхэмлэе” уриан дор 2022 оны арваннэгдүгээр сард зарласан. Уралдааны шилдгүүдийг шалгаруулж шагнал гардууллаа.

    Чанарыг хэрэгжүүлэгч шилдэг цехээр Баруун үйлдвэрийн 2-р цех шалгарсан бол удаах байрт Баруун үйлдвэрийн 1-р цех, гутгаар байрт Зүүн үйлдвэрийн 3-р цех, тусгай байранд Диспетчер шуурхай зохицуулалтын хэлтсийн 5-р ээлжийнхэн шалгарлаа.

    Чанартай үйлчилгээтэй шилдэг аж ахуйн нэгжээр Эрдэнэс нар хур ХХК тодорсон байна.

    Чанарыг эрхэмлэгч шилдэг ажилтнаар Зүүн үйлдвэрийн технологич Ж.Болд-Эрдэнэ, талбайн нярав Б.Азжаргал, 2-р цехийн 4-р ээлжийн савлагааны ахлах Д.Тэлмүүн, 2-р цехийн 4-р ээлжийн савлагааны ажилтан О.Цогтбаяр нар шалгарсан. Харин Баруун үйлдвэрийн Чанарыг эрхэмлэгч шилдэг ажилтнаар технологич Д.Амаржаргал, талбайн нярав Ц.Амартүвшин, 3-р цехийн 1-р ээлжийн савлагааны ахлах Л.Батмөнх нар шалгарлаа.

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img