More

    Шинэ Зеланд улсын сонирхолтой фактууд

    Шинэ Зеланд улсын сонирхолтой фактууд
    1. Авлигын индексээр дэлхийн хамгийн авлигагүй улсаар шалгарсан. (Дани улстай тэнцдэг).
    2. Маори болон Англи хэлээс гадна дохионы хэлийг албан ёсны хэл болгосон байдаг.
    3. 1893 онд эмэгтэйчүүдэд сонгох эрхийг олгосон дэлхийн анхны улс болж байсан.
    4. Нэг хүнд ногдох хонины тоогоор дэлхийд тэргүүлдэг. Нэг хүнд 5.1 хонь ногддог.
    5. Ард иргэдийнх нь байгаль орчноо хайрлах ухамсар өндөр. Газар нутгийн 70%-ийг    дархан цаазат гэж үздэг.
    6. Амьтан хүний тоогоороо тэргүүлдэг. Шинэ Зеланд улсын газар нутаг дээр нийт амьдарч байгаа амьд амьтадын ердөө 5% нь хүн, үлдсэн 95% нь олон төрөл зүйлийн амьтад байдаг.
    7. Бөгжний эзэн кино Шинэ Зеланд улсын эдийн засагт 200 сая долларын орлого оруулсан. Одоо хүртэл жуулчдын очих дуртай газруудын нэг хэвээр байна.
    8. Хоббит киноны дүрүүдийн зурагтай зоосыг албан ёсны мөнгөн тэмдэгтээрээ хэрэглэдэг.
    9. Ихэнх хүүхдүүд 5 настайдаа сургуульд ордог.
    10. Дээд сургуулийн боловсрол нь улсынх нь том экспортуудын нэг. Жилд 28,000 гадаад оюутнууд хүлээж авснаар улсын төсөвт 500 гаруй сая долларын орлого олдог.
    Шинэ Зеландын бүх их сургуулиуд нь дэлхийн топ 500 сургуульд багтдаг юм байна.
     
    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img