More

    Оросын цэрэг Беларусьт үлдэхээр боллоо

    Украины умард хилийн ойролцоо үргэлжилж буй Орос, Беларусийн цэргийн хамтарсан сургуулилалт Ням гарагт өндөрлөх ёстой байсан ч тодорхойгүй хугацаагаар сунгах болсныг талууд мэдээлжээ.

    Уг шийдвэр нь хоёр улсын хилийн орчимд гадаадын цэргийн ажиллагаа идэвхжиж буйтай холбоотой хэмээн Минскийн эрх баригчид тайлбарласан байна.

    Хоёр талаас олон мянган цэрэг оролцсон “Союзная решимость” нэртэй хамтарсан сургуулилалт хоёрдугаар сарын 10-ны өдөр эхэлж байжээ.

    Өрнөдийн орнууд уг сургуулилалтыг ОХУ-ын цэрэг Украинд халдах төлөвлөгөөний нэг хэсэг гэж үзэж байгаа.

    “Нэгдсэн Улсын хилийн орчим гадаадын цэргийн ажиллагаа эрчимжиж байгаа, Донбасын нөхцөл байдал муудаж байгаа шалтгаануудын улмаас Беларусь, Оросын ерөнхийлөгч нар зэвсэгт хүчнийхээ байлдааны бэлэн байдлыг үргэлжлүүлэн шалгахаар шийдлээ” гэж Беларусийн батлан хамгаалахын сайд Виктор Хренин мэдэгджээ.

    Нэгдсэн Улс гэдэг ойлголт нь эдийн засаг, батлан хамгаалах салбаруудаа интеграцчилах Орос, Беларусийн хамтын ажиллагааны хэлбэр юм.

    Өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн Украинаас салан тусгаарлаад буй Донбасын бүс нутагт байлдааны ажиллагаа эрчимжсэн юм. Үүнд Украины зэвсэгт хүчин болон Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчид харилцан нэг нэгнээ буруутгасаар байна.

    Эх сурвалж: Russia Today, Associated Press

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img