More

    Ж.Пунцагийг АТГ саатуулав

    Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлөөр энэ сарын 19-нд албадан саатуулжээ.

    Энэ талаар Авлигатай тэмцэх газраас тодруулахад “УБТЗ” нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг шалгаж, түр саатуулсан нь үнэн” гэв.

    Ж.Пунцагийг 2019 онд Тагнуулын ерөнхий газраас ажлын байранд нь нэгжлэг хийж, гурван ажилтны хамт баривчилж байсан. Тэрбээр нэг бус удаа хууль сахиулах байгууллагынханд шалгуулсан, шүүхээс ял шийтгэл авч байжээ.

    Үүнээс өмнө Гадаадын иргэн, харъяатын газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2014 онд “Си ар си жи девеломент Монголиа” ХХК-ийн удирдах албан тушаалтан хятад иргэнээс орчуулагчаар нь дамжуулан таван сая төгрөгийн хахууль авч, визийн хугацаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг дахин хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан хэрэгт холбогдож, нэг жил зургаан сар хорих ялаар шийтгүүлсэн байна.

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img