More

    Назарбаевийн албан тушаал хаших эрхийг бүх насаар нь хасна

    Казахстаны парламентын доод танхим үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, тус улсын анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын насан туршийн албан тушаал болох Казахстаны Аюулгүйн зөвлөл болон Ард түмний ассамблейн тэргүүний албан тушаалыг хассан байна. Тиймээс эдгээр албан тушаалыг одоогийн ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хашихаар боллоо.

    Казахстаны парламентын доод танхимын гишүүн Канат Нуров Назарбаевын бүрэн эрх, мөн “Елбас” буюу  үндэстний удирдагчийн статусын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж баталлаа гэж Фэйсбүүктээ бичжээ. Тэрээр эдгээр өөрчлөлтийг парламентын дээд танхим батлах ёстой гэв.

    Кейт Маллинсон “Токаевын үйлдлийг Назарбаев олон нийтэд сайшааж байгаа нь улс орныг хэн удирдаж байгаагийн тод илрэл юм” гэжээ

    Тус улсад өргөн хэмжээний эсэргүүцлийн жагсаал болсноос хойш мягмар гарагт анх удаа Назарбаев олон нийтэд мэдэгдэл хийсэн. Тэрээр удирдлагын дээд түвшинд ямар ч зөрчил гараагүй, одоогоор Казахстаны нийслэлд “гавьяаны амралтаа эдэлж байна” гэж мэдэгдсэн юм. “Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт би бүрэн эрхээ шилжүүлсэн. Тэр Аюулгүйн зөвлөлийн даргаар ажиллаж байна. Удахгүй Ерөнхийлөгч Нур-Отан намын даргаар сонгогдоно” гэв.

    Их Британийн Хатан хааны олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Кейт Маллинсон “Токаевын үйлдлийг Назарбаев олон нийтэд сайшааж байгаа нь улс орныг хэн удирдаж байгаагийн тод илрэл юм” гэж ярьжээ.

    Назарбаевыг мэдэгдэл хийтэл түүний хаана байсан нь тодорхойгүй байсан юм. Назарбаевыг удирдаж байх үед болон огцорсны дараа түүний ойрын хамаатнууд, тойрон хүрээлэгчид нь томоохон корпорац, төрийн байгууллагуудад өндөр албан тушаалд томилогджээ. Энэ сард болсон эсэргүүцлийн хөдөлгөөнөөс хойш Назарбаевын гэр бүлийнхэн аажмаар албан тушаалаасаа бууцгааж байгаа аж.

    Эх сурвалж: ВВС

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img