More
    Нүүр хуудас блог Хуудас 141

    Сумо бөхийн хаврын тэмцээний банцүкэг зарлажээ

    0

    Японы сумо бөхийн холбооноос энэ оны 3 дугаар сарын 13-27-нд Осака хотноо болох хаврын тэмцээний банцүкэг өнөөдөр зарлалаа.

    Макүүчи зиндааны зүүний магнайг Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүлнэ. Тэрбээр 3 дахь банцүкэдээ ганцаараа ёкозүна цолтой бичигдэж байгаа юм. Харин 2020 оны 11 дүгээр сараас хойш мэргэжлийн сумо шинэ озэкитэй болсон нь Митакэүми бөгөөд озэки цолтон Шодай, Такакэйшёо нар энэ башёд кадобан болсон тул цолоо хамгаалж барилдана.

    Вакатакакэгэ, Аби нар анх удаа сэкивакэ цол аваад байгаа. Манай бөх Хошёорюү С.Бямбасүрэн барууны комүсүби болсон. Тэрбээр гадаадын 27 дахь комүсүби болж байна. Цар тахлын хөл хорионы дэглэм зөрчсөн озэки асан Асанояма зиндаа буурч Макүшитад уналаа. Монгол сумоч Ёошёояма Б.Анхбаяр нэрээ Токисоүма болгон өөрчилжээ.

    Энэ сарын банцүкэд 618 бөх бичигджээ. Коконоэ дэвжээ 27, Хаккакү дэвжээ, Такасаго, Таманои  дэвжээ тус бүр 24 бөхтэй удааллаа. Монголын 20 бөх барилдах бол Хятад, Бразил, Орос, Гүрж, Болгар, Казахстан, Филиппин, Украинаас тус бүр нэг сумоч барилдах юм байна.

    Хаврын тэмцээний Банцүкэ:

    Ёкозүна Тэрүнофүжи

    Шодай Озэки Такакэйшёо

    Озэки Митакэүми

    Вакатакакагэ Сэкивакэ Аби

    Таканошёо Комүсүби Хошёорюү

    Дайэйшёо Маэгашира-1 Үра

    Ичиножёо М-2 Тамаваши

    Ооношёо М-3 Мэйсэй

    Кирибаяма М-4 Эндо

    Такарафүжи М-5 Ишиүра

    Хокүтофүжи М-6 Котоновака

    Такаясү М-7 Окиноүми

    Чиёошома М-8 Саданоүми

    Тобизарү М-9 Вакамотохарү

    Шиманоүми М-10 Аойяма

    Миёогирюү М-11 Тэрүцүёоши

    Котоэко М-12 Чиёотайрюү

    Чиёомарү М-13 Чиёонокүни

    Котошёохо М-14 Ютакаяма

    Акүа М-15 Точиношин

    Нишикиги М-16 Котокүзан

    Кагаяки М-17 Ичиямамото

    Монголын 6 сумоч дээд зиндаа буюу Макүүчид барилдах бол бусад зиндаанд хүчээ сорих монгол бөхчүүдээ танилцуулж байна. 

    Жюүрёо: З-2 Азүмарюү С.Тодбилэг, З-7 Миторюү Б.Төрболд, З-9 Дайшёохо Ч.Шижирбаяр

    Макүшита: Б-3 Дэванорюү Т.Тэмүүлэн, Б-4 Оошёоүма П.Дэлгэрбаяр, Б-5 Хокүсэйхо Э.Даваанинж, З-13 Тамашёохо Э.Энхманлай, Б-35 Токисоүма Ёошёояма Б.Анхбаяр, Б-44 Араүма Б.Төртогтох, Б-45 Хокүтэнкай Г.Сүхбат

    Санданмэ: З-3 Сакигакэ Я.Баттүшиг, Б-8 Хокүтомарү Н.Чинзориг, З-46 Саданохикари Д.Наранцогт

    Жонокүчи: З-13 Котокэнрюү Г.Билгүүн

    Эх сурвалж:/МОНЦАМЭ/

    Паралимпын наадамд оролцох Монголын баг тамирчид Бээжин хотыг зорив

    0

     “Бээжин 2022” өвлийн паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчид өнөөдөр өглөө БНХАУ-ын нийслэл хотыг зорилоо. Уг наадам ирэх сарын 4-нд эхлэх юм.

    Монголын пара цанын баг тамирчид анх удаа гүйлтийн цана болон уулын цана гэсэн 2 төрөлд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Энэ удаа “Сочи-2014”, “Пенчан-2018” паралимп наадамд оролцож байсан туршлагатай тамирчин Б.Ганболд гурав дахь наадамдаа өрсөлдөх юм. Түүний хувьд “Бээжин 2022” өвлийн паралимпын наадмын нээлтийн ёслолд Монголын багийн тугчаар ажиллана.

    2015 оноос пара цанын спортын төрлөөр хичээллэж байгаа Ц.Дашдорж болон 2012 оноос эхлэн пара уулын цанын спортын төрлөөр хичээллэх болсон Б.Цэрэнпунцаг нар анх удаа паралимпын цасан замд уралдана. Монгол Улсын багийн дасгалжуулагчаар Ж.Дашдондог болон Д.Очирсүх нар ажиллах бол баг тамирчдаа Монголын үндэсний паралимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо ахалж явна.

    Орос-Украйны талууд хэлэлцээгээ эхлүүллээ

    0

    Орос-Украины төлөөлөгчдийн хэлэлцээ эхэллээ. Хурал эхлэхээс өмнө Беларусийн Гадаад хэргийн сайд Владимир Макей хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангасан тухай мэдэгджээ.

    Тэрээр Ерөнхийлөгч Александр Лукашенко энэ уулзалтаар хоёр тал хямралын асуудлаа шийдэж чадна гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн гэдгийг уламжлан хэлсэн байна.

    Уулзалтад Украины талаас парламент дахь “Ард түмний зарц” намын бүлгийн дарга Давид Арахамия, Батлан хамгаалахын сайд Алексей Резников болон Укарины Ерөнхийлөгчийн тамгын газрын зөвлөх Михаил Подоляк нар оролцож байна.

    Оросын талаас Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, Гадаад хэргийн сайдын орлогч Андрей Руденко, Батлан хамгаалахын сайдын орлогч Александр Фомин болон парламентын гишүүн Леонид Слуцкий нар иржээ.

    Аюулгүй байдлын хангах үүднээс уулзалтын газрын байршлын талаар мэдээлээгүй аж.

    Н.Анхбаяр: Гурван монгол оюутан өчигдөр эх орондоо саадгүй ирсэн

    Украинд 24 иргэнийг аюулгүй бүсэд хүргэсэн бөгөөд өчигдөр тус улсаас гурван монгол оюутан эх орондоо саадгүй ирсэн тухай Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр өнөөдөр мэдээлэв. 

    Харьков хотод байгаа иргэдийн 15 нь гуравдугаар сарын 3-нд Монголд ирэх юм. Мөн Польшийн хил дээр ирсэн найман иргэнийг нэвтрүүлэхээр Элчин сайдын яам ажиллаж буйг тэмдэглэв. Ингэснээр Харьков хотод 23 иргэн үлдэж байгаа бөгөөд 18 нь оюутан юм. Тус хотод нөхцөл байдал хүнд байгаа тул тэдгээр иргэдийг татан авах ажилд ГХЯ-наас анхаарч ажиллаж буйг тодотгов. Хотын хөдөлгөөнийг бүрэн хаасан бөгөөд Улаан загалмайн нийгэмлэг ч тусламж оруулж чадахгүй байгааг дурдав. ГХЯ-наас Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай холбоотой ажиллаж, тусламж илгээх, иргэдээ аюулгүй бүс рүү татахад анхаарч байгаа аж.

    Ташрамд дурдахад, Украин улсад 68 монгол оюутан суралцаж, 22 иргэн байнгын оршин суудаг. Одоогоор 45 оюутан эх орондоо ирээд байна.

    Эх сурвалж:/МОНЦАМЭ/

    Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэхтэй холбоотой зөвөлгөөн Сэлэнгэ аймагт боллоо

    0

    Сэлэнгэ аймаг үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж, ургуулахын зэрэгцээ тарьц, суулгац нийлүүлэгч аймаг болох зорилт тавьснаа зарлалаа.

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр цөлжилт, газрын доройтол, шар шороон шуурганы эсрэг мод тарьж ургуулах, байгаль орчноо хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байгаа орон нутгийн удирдлага, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд төрийн тэргүүний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

    “Тэрбум мод-Сэлэнгэ аймагт” зөвлөгөөний үеэр модны тарьц, суулгац, үр бордоо, багаж, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан байна. Зөвлөгөөнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү болон албаны бусад хүн оролцлоо.

    Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын болон бусад яам, эрдэмтдийн төлөөлөл, төрийн өмчит аж ахуйн нэгж болон хувийн хэвшлийн төлөөлөл бүхий Ажлын хэсэг “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулсан.

    Төслийг Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороогоор хэлэлцүүлэн батлуулах гэж байна.

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 21 аймаг, нийслэл хот 2030 он хүртэл нийт 680 сая мод тарьж ургуулахаа батламжилж, гэрээнд гарын үсэг зурсан юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын үндэсний спортын хороо Төрийн ордонд “Үндэсний спортын анхдугаар их чуулган” зохион байгуулж байна.

    0

    Чуулганд 21 аймаг, нийслэлээс үндэсний спортын төрлийн өв уламжлагчид, бөх, уяач, харваач, тамирчин гээд 770 төлөөлөгч оролцон үндэсний спортыг хөгжүүлэх бодлогоо тодорхойлж, зөвлөмж гаргах юм.

    Анхдугаар их чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэллээ. Тэрбээр үндэсний спортын холбоод үндэсний спортоо түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, сурталчлан таниулах зорилгоор Монголын үндэсний спортын хороо байгуулан, ажлаа эхэлснийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

    Үндэсний спорт нь соёл, ёс заншил, өв уламжлал, үнэт зүйлийг тээж, үндэсний ухамсар, эх оронч үзлийг төлөвшүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тодотголоо.

    Цаашид эв нэгдэл, ёс жудгаа эрхэмлэн дээдэлж, залуу хойч үеэ эх оронч үзлээр төлөвшүүлэн, зөв бодол, зөв сэтгэл, зөв үйлд сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үүрэгтэй гэдгээ санаж явах учиртайг захив.

    Монгол наадмын дэвжээ ариун дагшин байж, монгол түмний өв соёл, үнэт уламжлал өнгө мөнгө, талцал хуваагдал, хэн нэгэн, хэсэг бүлгийн ашиг сонирхлоос ангид байх ёстойг анхаарууллаа. Мөн ард түмний хайр хүндлэлийг хөсөрдүүлэн ёс бус үйлдэл гаргаж, ёс зүйгүй авирласан, спортын шударга ёсны зарчмыг зөрчсөн бол хатуу хариуцлага тооцож байхыг ард түмэн шаардаж байгааг сануулав.

    Энэ үүднээс Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох байгууллагууд Үндэсний их баяр наадмын тухай хууль болон дүрэм, журамд өөрчлөлт оруулах шаардлагатайг хэллээ.

    Залуу хойч үеэ үндэсний спортын төрлүүдээр хичээллүүлж, бие, сэтгэлийн өв тэгш хүмүүжилтэй болгоход онцгой анхаарах ёстойг хэлж, үндэсний спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

    “Үндэсний спортын анхдугаар их чуулган”-д үндэсний бөх, хурдан морины уралдаан, үндэсний харваанууд, тэмээн поло, бие хамгаалах урлаг зэрэг төрлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, шийдлийн талаар илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

    Чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Шадар сайд, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран зохион байгуулж байна.

    Байгалийн хийн хоолойн төслийн Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлыг эхлүүлэх гэрээнд талууд гарын үсэг зурлаа

    0

    ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий хоолой татах төслийн ТЭЗҮ-ийг эцэслэн баталгаажуулах Протоколд өнгөрөгч нэгдүгээр сарын 25-нд гарын үсэг зурсан билээ. Тэгвэл өнөөдөр төслийн дараагийн шат буюу Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлуудыг эхлүүлэх тухай гэрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар гарын үсэг зурлаа.

    Гэрээний дагуу Инженерийн хайгуул судалгааны ажилд оролцох ОХУ-ын туслан гүйцэтгэгч байгууллагуудад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, Ажлын байрны төлбөр хураамжаас чөлөөлөх зэрэг ажлыг ирэх дөрөвдүгээр сард багтаан хийх бол Төслийн хэрэгжилтийг төрөөс дэмжих цогц арга хэмжээний тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулж, батлуулах ажлыг 2023 оны эхэнд дуусгахаар төлөвлөжээ.

    Мөн “Газопровод Союз Восток” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК хамтран Инженер-геодези, инженер-экологи болон археологийн хайгуул судалгааг хийх бөгөөд энэ ажлыг ирэх арваннэгдүгээр сарын 30-ны дотор дуусгана. Харин Байгалийн хий дамжуулах хоолойн барилга байгууламжийг барихад зориулан газар олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газар арванхоёрдугаар сард багтаан шийдэхээр тусгажээ.

    Гэрээг үзэглэх үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Сибирийн хүч-1, 2 төсөлд ажилласан арвин туршлагатай компани энэ төслийн Инженер-геодези, инженер-экологи болон археологийн хайгуул судалгааг хийхээр болсонд баяртай байгаа. Монголын Засгийн газар энэхүү төсөлд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд 2022-2024 онд хийгдэхээр төлөвлөгөөнд туссан ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэхэд манай тал өөрөөс хамаарах бүхнийг хийх болно” хэмээв.

    “Богдхан төмөр зам”-ын төслийг энэ хавар эхлүүлэхээр төлөвлөөд байна

     Засгийн газраас “Богдхан төмөр зам”-ын төслийн суурь бүтэц тавих зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д өнгөрсөн онд олгон, бүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлэхээр төлөвлөөд байна.

    Тус төмөр зам нь Мааньт өртөөнөөс Улаанбаатар хотын баруун урд талаар тойрч Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны шинэ буудал орчмоор дайран, Рашаант өртөөтэй холбогдоно. Төслийн хүрээнд манай улс анх удаа төмөр замын туннель, том хэмжээний гүүрэн байгууламж барих юм.

    “Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үеэр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал ярихдаа, “Энэ төслөөр төмөр замын анхны туннель барина. Судалгаа дуусаж, нарийвчилсан зураг төсөл хийхэд бэлэн болсон. Гашуунсухайт, Зүүнбаянд 3.7 км урттай 33 гүүр барьсан. Богдхан төмөр замд барих Туул гол дээгүүрх гүүр 3280 м урт, 22-39 м өндөр эстакад байна. Ингэснээр манайд технологийн дэвшил нэвтэрч, шинжлэх ухаан, онол нь энд үлдэх”-ийг онцолсон юм.

    Төмөр замын бүтээн байгуулалт дууссанаар хот доторх төмөр замын 4 гарам дээр галт тэрэгний хөдөлгөөнөөс үүдэн авто замыг хоногт дунджаар 230 минут хаадаг байдлыг 84.8 хувиар багасгаснаар жилд ойролцоогоор 4400 гаруй сая төгрөгийн  шатахуун хэмнэх тооцоо гарчээ. Мөн төсөл хэрэгжих 30 жилд экспорт, импорт, транзит тээврийн орлого 34.82 сая ам.доллароос 64.95 сая ам.доллар болж 2 дахин нэмэгдэн, гадаад худалдааны эргэлтийг эрчимжүүлнэ гэж төмөр замын мэргэжилтнүүд үзжээ.

    “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн санаачилгаар зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурлаар төмөр замын бүтээн байгуулалт, тээврийн салбарын инженер техникийн ажилтан, судлаач мэргэжилтэн олон улсын болон үндэсний төмөр замын хөгжлийн тухай мэдлэг, мэдээлэл, туршлагаа солилцов. Хэлэлцүүлэгт төмөр замын бүтээн байгуулалт, тээврийн салбарын технологийн шинэчлэлт, инновац, олон улсын хөгжлийн чиг хандлага, ногоон хөгжил, салбарын бодлого, эрх зүйн орчны шинэчлэл, нийгэм, эдийн засгийн хөгжилд төмөр замын салбарын үзүүлэх нөлөө сэдвээр 70 орчим илтгэл хүлээн авчээ. Үүнээс 22-ыг нь шалгаруулж энэ сарын 25-нд болох салбар хуралдаанд танилцуулж, шалгаруулсныг нь эмхэтгэн хэвлүүлэх аж.

    Бага хурлыг ЭЗХЯ, ШУА, МУИС, ШУТИС, ТЗДС, Улаанбаатар Эрдэм их сургууль, Шихихутуг их сургууль хамтран зохион байгуулжээ.

    Эх сурвалж:МОНЦАМЭ

    Хугацаат цэргийн алба хаагчдын дунд шатрын тэмцээн болж байна

    0

    Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэгт цэргийн алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдын дунд шатрын тэмцээнийг өнөөдөр зохион байгуулж байна. Тэмцээнд 12 анги, байгууллагын 64 алба хаагч оюун ухаан, ур чадвараа сорьж байгаа аж.

    Тэмцээнийг нээж Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис хэлэхдээ: “Монгол Улсад дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор уг тэмцээнийг зохион байгуулж байна. Шатар тоглох нь ой тогтоолтыг сайжруулж, оюуны чадавхыг хөгжүүлэн бүтээлч чадварыг нэмэгдүүлдэг гэж үздэг. Та бидний гүйцэтгэж буй үүрэг ихээхэн онцлогтой бөгөөд алба хаагчдаас оюун санааны өндөр бэлтгэлтэй байхыг цаг ямагт шаарддаг. Тиймээс энэ спортоор алба хаагч бүр зайлшгүй хичээллэх хэрэгтэй гэдгийг онцолъё” хэмээв.

    Тэмцээний нээлтэд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ч.Батсайхан, Хил хамгаалах ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, хурандаа П.Мөнх-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцжээ.

    Эх сурвалж:МОНЦАМЭ

    Оросын танкууд Киевт ойртож байна

    Орон нутгийн цагаар 25-ны өдрийн 6 цагийн орчимд Хятадын төв радио телевизийн сурвалжлагчийн мэдээлснээр, Украины нийслэл Киевт дахин дэлбэрэлт болсон байна. Оросын танкууд Киевийн эргэн тойронд хүрсэн бөгөөд Украины цэргүүд Киевийн ойролцоох нэгэн гүүрийг бөмбөгдөн нураав.
    Бээжингийн цагаар 25-ны 14 цаг 21 минутын байдлаар, Оросын цэрэг Киевээс ойролцоогоор 35 километ зайтай Урзели хотод орсон гэж Украины зэвсэгт арми мэдэгдэв.
    Бээжингийн цагаар 2-р сарын 25-ны 10:57 цагт: Киевт хоёр дэлбэрэлт болсон бөгөөд пуужингийн довтолгооноос боллоо хэмээн Украины цэрэг армийнхан мэдэгджээ.
    Бээжингийн цагаар 2-р сарын 25-ны 10:15 цагт: Зеленский ерөнхийлөгчийн тушаалд гарын үсэг зурж, Дээд командлал байгуулснаа мэдэгдсэн бөгөөд холбогдох зарлигийг ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсанд нийтэлжээ.
    Эх сурвалж:Дэлхийн цаг