

Энэ хүрээнд ЦХХХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх төслийн талаар Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэгтэй санал солилцож, цаашид илүү үр дүнтэй, нягт хамтран ажиллах талаар ярилцсан юм.

Үүний дараагаар манай төр, хувийн хэвшлийн төлөөллүүд мөн Huawei компанийн технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцав. Huawei энэ жилийн MWC-т хамгийн том талбайд, хамгийн олон дэвшилтэт технологио танилцуулан оролцож байна.



