Зам, тээврийн хөгжлийн яам болон Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг холбогдох байгууллагууд хамтран долоо хоногийн Мягмар, Баасан гарагт хилийн боомтуудын нөхцөл байдлын талаар танилцуулж байгаа билээ.
Энэ дагуу өнөөдөр ээлжит мэдээллээ хийв. Мэдээллийн эхэнд ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга улсын хилээр орж ирсэн ачаа барааны талаар танилцуулав.
Тэрбээр “Эрээн-Замын-Үүдийн авто замын боомт нээгдээд 10 хонож байна. Энэ хугацаанд 418 тээврийн хэрэгслээр 549 чингэлэгт ачааг улсын хилээр нэвтрүүлээд байна.
Эрээн-Замын-Үүд боомтын үйл ажиллагаа зүгширч, ерөнхийдөө хэвийн байдалдаа орох хандлагатай болсон” хэмээв.