More

    Улсын дээд шүүх хуралдахгүй

    Монгол Улсын дээд шүүх Covid-19 цар тахлын дэгдэлтийн улмаас 2022 оны нэгдүгээр сарын 21-нөөс 27-ны өдрийг дуустал хугацаанд үйл ажиллагаандаа хязгаарлалт тогтоосноо мэдэгдэв.

    Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр товлон зарласан Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан хуралдах боломжгүй болсон тул хойшилсон байна. Нийт шүүгчийн хуралдааныг дахин товлон зарлаж, мэдээлэх юм байна.

    Дээрх хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг шуудангаар болон info@supremecourt.mn цахим хаягаар хүлээн авах юм байна. Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлэхийг анхааруулав.

    Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагаа (утас: 51-261698, 51-261544) уг өдрүүдэд ажиллах юм байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг иргэддээ сануулжээ.

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img