Home Blog Page 19

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-д оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-д оролцохоор НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирлээ.

“Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-ыг зохион байгуулах санал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Бидний нийтлэг зорилго” илтгэлд туссан бөгөөд энэ жилийн чуулга уулзалтыг “Илүү сайхан маргаашийн төлөөх олон талт шийдлүүд” сэдвийн дор 2024 оны 09 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо зохион байгуулж байна.

Дээд түвшний уулзалтад 83 улсын төрийн тэргүүн, хоёр улсын дэд Ерөнхийлөгч, 52 улсын Засгийн газрын тэргүүн, 5 гишүүн улсын Шадар сайд оролцож байгаа юм.

Чуулга уулзалтаар үндсэн баримт бичиг болох “Ирээдүйн төлөө гэрээ”-г баталж, “Ирээдүй хойч үеийн асуудлаарх тунхаглал”, “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” гэсэн баримт бичгүүдийг хавсралт хэлбэрээр батлах юм.

Мөн энэ үеэр “Дэлхийн засаглалыг өөрчилж, “Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь”, “Олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөөх олон талт үзлийг бэхжүүлэх нь”, “Нийтлэг цахим ирээдүйн төлөө: Цахим хуваагдлыг арилгахад хүртээмжтэй инновац, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь”, “Ирээдүй одоо эхэлнэ: өнөөгийн болон ирээдүй хойч үеийнхний төлөө дэлхийн тогтолцоог сайжруулах нь” гэсэн сэдэвт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна.

Монгол Улс “Ирээдүйн төлөөх дээд түвшний уулзалт”-ыг угтаж “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”, “Тогтвортой хөгжлийн зорилгуудын үндэсний зөвлөлдөх уулзалт”, “Залуучуудын зөвлөлдөх уулзалт” “Глобал цахим хэлэлцүүлэг”, “Дижитал хамтын ажиллагааны яриа хэлэлцээ” “Тогтвортой хөгжилд шинжлэх ухаан, технологи, инновацыг ашиглах асуудлаарх зөвлөлдөх уулзалт” зэрэг арга хэмжээг цуврал хэлбэрээр зохион байгуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2024 оны 08 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаас гарсан “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал”-ын үзэл санаа “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-аар батлах төгсгөлийн баримт бичгүүдийн төсөлд тусгалаа олсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцохоор эх орноосоо мордлоо.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийг “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвээр зохион байгуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд тус тус оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг танилцуулж үг хэлнэ.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон гишүүн зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд 140 орчим улс орон төр, засгийн тэргүүний түвшинд оролцохоо мэдэгджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 оноос жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 09 дүгээр сарын 21-26-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийг “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвээр зохион байгуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд тус тус оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг танилцуулж үг хэлнэ.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон гишүүн зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд 140 орчим улс орон төр, засгийн тэргүүний түвшинд оролцохоо мэдэгджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 оноос жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна.

Олон улсын Кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс 3-р буюу “бэхжиж буй” түвшинд үнэлэгдлээ

Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ITU)-aас “Олон улсын Кибер аюулгүй байдлын индекс 2024 (GCI 2024)” тайланг олон нийтэд зарлалаа. Уг индексээр Монгол Улс 3-р буюу “бэхжиж буй” гэсэн түвшинд үнэлэгдлээ.

            Олон улсын Кибер аюулгүй байдлын индекс нь улс орнуудын кибер аюулгүй байдалдаа гаргаж буй хүчин чармайлтыг (1) хууль эрх зүйн, (2) технологийн, (3) бүтэц зохион байгуулалтын, (4) чадавх бэхжүүлэлтийн, (5) хамтын ажиллагааны гэсэн таван тулгуур хэмжигдэхүүнээр үнэлж, үр дүнг “түвшинд суурилан загвар”-аар танилцуулжээ. Түвшинд суурилсан загвар нь улс орнуудын кибер аюулгүй байдалдаа гаргаж буй хүчин чармайлтын тоон үнэлгээг дараах байдлаар 5 түвшинд ангилдаг.

Үүнд:

  • 1-р түвшин (95 ≤ x ≤ 100) – Үлгэрлэж буй
  • 2-р түвшин (85 ≤ x < 95) – Дэвжиж буй
  • 3-р түвшин (55 ≤ x < 85) – Бэхжиж буй
  • 4-р түвшин (20 ≤ x < 55) – Бойжиж буй
  • 5-р түвшин  *0 ≤ x < 20) – Бүрэлдэж буй

Уг аргачлалаар Монгол Улсын Кибер аюулгүй байдлын индекс 3-р буюу “бэхжиж буй” гэсэн түвшинд үнэлэгдсэн.

 

Энэ удаагийн тайлан нь  2020 оны тайлангаас ялгаатай нь улс орнуудын гүйцэтгэлийг эрэмбээр бус түвшнээр ангилж харуулжээ. Энэ хүрээнд Монгол Улсын кибер аюулгүй байдлын хангах чиглэлээр гаргасан хүчин чармайлтын ахиц дэвшлийг онооны үзүүлэлтээр харвал 2020 онд Монгол Улс 26.20 оноотойгоор дэлхийн 194 орноос 120 дугаарт эрэмбэлэгдсэн бол энэ удаад 56.36 оноотойгоор 103 дугаарт эрэмбэлэгдэж, 17 байр урагшилсан үзүүлэлттэй байна.

Монгол Улсын үнэлгээг тулгуур хэмжигдэхүүн бүрээр нарийвчлан авч үзвэл Монгол Улс нь хууль эрх зүй, бүтэц зохион байгуулалт, чадавх бэхжүүлэлтийн хувьд эрчимтэй өсөлтийг үзүүлсэн буюу Ази Номхон далайн бүс нутгийн дундаж үнэлгээг хангасан үзүүлэлттэй байна. Ялангуяа, хууль эрх зүйн хувьд тус тулгуур хэмжигдэхүүний дээд үзүүлэлт болох 20 оноонд ойртож очсон нь Монгол Улс 2021 оноос хойш Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, тэдгээрийг дагалдан гарах дүрэм, журмуудыг баталж хууль эрх зүйн орчныг тасралтгүй сайжруулсан үр дүнг илтгэж байна.

Мөн Кибер аюулгүй байдлын Үндэсний стратегийг хэрэгжүүлэн Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвүүдийн үйл ажиллагааг эхлүүлж, Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн нь бүтэц зохион байгуулалтын чиглэлээр хийсэн ажлуудын үр дүн юм. Түүгээр зогсохгүй, чадавх бэхжүүлэлтийн хүрээнд кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах, олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх төсөл хөтөлбөрүүдийг идэвхтэй хэрэгжүүлж байна.

Олон улсын Кибер аюулгүй байдлын индекс нь улс орнуудын кибер аюулгүй байдлыг хэр чухалчилж үзэж, анхаарал хандуулж байгааг үнэлдэг албан ёсны итгэмжлэгдсэн эх сурвалж бөгөөд кибер аюулгүй байдлын ач холбогдол болон түүнд хамаарах ялгаатай хэмжүүрүүдийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэхийг зорьдог.

Энэ удаагийн тайлан нь Олон улсын Кибер аюулгүй байдлын индексийн 5 дахь хэвлэл болон олны хүртээл болж байгаа бөгөөд өмнөх хэвлэлүүд 2014, 2017, 2019, 2020 онуудад тус тус нийтлэгдэж байсан юм.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 2 дахь өдрөө ажиллаж байна

Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны удирдлагууд болон яамны дэргэдэх салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалтыг өнөөдөр (2024.09.19) зохион байгуулж байна.

Дэлхийн хэмжээний юникорн компани гаргахад Google компанитай хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Google компанийн глобал борлуулалт хариуцсан ахлах менежер Тим Паолини болон бусад албаны төлөөлөгчдийг өнөөдөр /2024.09.18/ хүлээн авч уулзлаа

Уулзалтын эхэнд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Google компани нь монгол залуусыг чадавхжуулах чиглэлд маш олон хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлж буйд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, цаашид цахим эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай экосистемийг бүрдүүлэх, дэлхий хэмжээний юникорн компанийг гаргаж ирэхэд Google компанитай хамтран ажиллах алсын хараатай буйгаа илэрхийллээ.

 

Үүний зэрэгцээ, тэрбээр youtube платформоос монголчууд орлого олох боломжийг нээх, олон улсын төлбөр тооцооны систем болох Google pay, Android pay-ийг нэвтрүүлэх, цахим орчинд хүүхэд хамгааллын чиглэлд Youtube Kids сувгийг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа онцоллоо.

Google компанийн глобал борлуулалт хариуцсан ахлах менежер Тим Паолини: Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран ажиллаж буйгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд цаашид хамтын ажиллагаа хөгжүүлэхэд идэвхтэй хамтарч ажиллана гэдгээ илэрхийлэв.

Google компани нь 2013 оноос Монгол Улсад Google street view, Grow with Google болон Google for Education төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, монгол залуучууд төдийгүй багш нарын цахим ур чадварыг сайжруулах чиглэлд хамтран ажиллаж байгаа билээ.

Төрийн албаны зөвлөлийн хянан шалгах, зөвлөн туслах үүрэг бүхий ажлын хэсэг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд ажиллаж байна

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, А.Цэцэгмаа, Э.Мөнхгэрэл нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2024.09.18) Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд ажиллаж байна.

Ажлын хэсэг яамны хүний нөөцийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөн, дараах гурван чиглэлээр 2 өдөр ажиллана.

Чиг үүргийн шинжилгээнд үндэслэж бүтцийн өөрчлөлт хийсэн эсэх, бүтэц, чиг үүрэг, ажлын давхардал, хийдэл байгаа эсэх, албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагууд нь хуульд нийцсэн эсэх

Бүтцийн өөрчлөлт нэрийн дор төрийн албан хаагчдыг хууль бусаар чөлөөлөх, томилох, түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах асуудлыг хянан шалгах, төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавих

Яамны дэргэдэх салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулах

Виртуал бүсийн үйл ажиллагааны журмын төсөл батлагдсанаар мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж буй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Мэдээллийн технологийн үндэсний парк хамтран “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн үйл ажиллагааны журам”-ын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2024.09.17) зохион байгууллаа.

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, МТ-ийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хуулийн этгээдүүдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, виртуал бүсийн бусад харилцааг зохицуулах зорилго бүхий тус хэлэлцүүлэгт салбарын 50 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, мэдээллийн технологийн хөгжил, шийдэлд шууд нөлөөлөх саналуудыг нээлттэй солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг ажлын хэсэг нэгтгэн Засгийн газар хүргүүлнэ.

Кибер аюулгүй байдал, дроны мэргэжилтнүүдийг бэлдэх чиглэлд ЖАЙКА-тай хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Японы олон улсын хамтын ажилллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын шинээр томилогдож буй дарга Мияги Кэнсүкэ болон бусад албаны төлөөлөгчдийг энэ сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Японы олон улсын хамтын ажиллагааны байгуулага /ЖАЙКА/ нь Монгол Улсын кибер аюулгүй байдлын салбар, түүний хүний нөөцийг бэлдэх чиглэлд хамтран ажиллаж буйд талархал илэрхийлж, цаашид энэ чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

Түүнчлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам сансрын технологи, дроны хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгохоор бэлтгэл ажлаа хангаж буй дуулгаж, энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчнийг Япон улстай хамтран бэлдэх, туршлага судлах талаар онцлов.

ЖАЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ “ЖАЙКА нь Монгол Улсын олон салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж, дэмжлэг тусламжийг үзүүлж ирсэнийг онцлоод цаашид Монгол Улсын цахим хөгжил, инновацын чиглэлд нягт уялдаа холбоотой хамтран ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн ЖАЙКА байгууллага нь Монгол Улсад эмнэлгийн тусламж үйлчилгээний хүргэлтийг дроны тусламжтайгаар хийх боломжийг судлан ажиллаж байна. Энэ төслийн хүрээнд цус тээвэрлэх дроны анхны нислэгийг 2023 оны 11 дүгээр хийсэн бөгөөд цаашид энэ чиглэлд мэргэжлийн хүний нөөцийг бэлдэх, хамтран ажиллахад нээлттэй байгаагаа онцоллоо.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, ЖАЙКА, ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль, Удирдлагын академи хамтран Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааг 2023 оны 01 дүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ хүрээнд нийт 14 удаагийн сургалт семинарыг зохион байгуулж, нийт 280 гаруй албан хаагчийг чадавхжуулаад байна. Мөн иргэд олон нийтийн кибер халдлага зөрчил, гэмт хэргийн талаар мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилгоор 16 видео контентыг бүтээж олон нийтэд түгээв.

Мөн ШУТИС – тай хамтран кибер аюулгүй байдлын сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх сайжруулсан бөгөөд энэ чиглэлийн сургагч багш нарыг чадавхжуулж байна. Үүний зэрэгцээ, төрийн албан хаагчдын мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулж байна.

Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа

2023-2024 оны хичээлийн жилд Олон улсын долоон төрлийн олимпиадад 31 сурагч оролцсоноос 23 нь медальт байранд шалгарсан байна.

Оюун ухаан, хичээл зүтгэлээ дайчлан суралцаж, Олон улсын олимпиадад авьяас билиг, мэдлэг боловсрол, ур чадвараа сорин амжилтын эзэн болж, эх орноо дэлхий дахинаа сурталчлан таниулсан сурагчид болон тэднийг бэлтгэсэн Олимпиадыг зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа.

2024 оны 07 дугаар сард Английн Баат хотноо болсон Олон улсын математикийн 65 дугаар олимпиадад математикч хүүхдүүд нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ.

  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн Д.Энэрэлт– Алтан медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт-Эрдэм” сургуулийн Т.Билгүүнгэрэлт– Мөнгөн медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн О.Тэнгис– Мөнгөн медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн Б.Бэлгүтэй-Хүрэл медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн С.Манлай– Хүрэл медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн Х.Нурсолтан– Хүрэл медаль,
Бүгд Найрамдах Казахстан Улсад болсон Олон улсын биологийн 35 дугаар олимпиадаас:
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Байгаль-Эх” сургуулийн Г.Ирээдүй-Хүрэл медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ-Үе” сургуулийн Г.Мишээл-Хүрэл медаль,
Саудын Арабын Хаант Улсад болсон Олон улсын химийн 56 дугаар олимпиадаас:
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Орчлон” сургуулийн Б.Номин-Ундрах-Мөнгөн медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Орчлон” сургуулийн А.Амартүвшин-Хүрэл медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн Б.Эрмүүнболд-Хүрэл медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Бага тэнгэр” сургуулийн М.Одгэрэл-Хүрэл медаль,
Исламын Бүгд Найрамдах Иран Улсад болсон Олон улсын физикийн 54 дүгээр олимпиадаас:
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн Г.Азжаргал-Мөнгөн медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн С.Атархүү-Хүрэл медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ-Үе” сургуулийн Г.Батбаяр-Хүрэл медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн М.Мөнх-Оргил-Хүрэл медаль,
  • Орхон аймгийн ерөнхий боловсролын “ЯШУТ” сургуулийн Э.Ичинбат-Хүрэл медаль,
Арабын Бүгд Найрамдах Египет Улсад болсон Олон улсын мэдээлэл зүйн 36 дугаар олимпиадаас 
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Nest education” сургуулийн Х.Онолт-Хүрэл медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт-Эрдэм” сургуулийн Ч.Ирмүүн-Хүрэл медаль,
Бүгд Найрамдах Болгар Улсад болсон Хиймэл оюуны олон улсын анхдугаар олимпиадаас:
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт-Эрдэм” сургуулийн Ч.Ирмүүн-Мөнгөн медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюунлаг” сургуулийн Н.Батсүх-Мөнгөн медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн Т.Энгүүн– Мөнгөн медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Хобби” сургуулийн Э.Тэнүүн-Мөнгөн медаль,
Саудын Арабын Хаант Улсад болсон Хиймэл оюуны олон улсын олимпиадаас:
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюунлаг” сургуулийн Н.Батсүх-Алтан медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Хобби” сургуулийн Э.Тэнүүн-Хүрэл медаль хүртжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын олимпиадад амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан сурагчид болон тэднийг бэлтгэсэн Олимпиадыг зохион байгуулах хороодод улам их амжилт хүсэн ерөөлөө.

Ерөнхийлөгч монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлэн, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжиж, Олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулахаар 2021 онд Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг буулгасан юм.

Олон улсын олимпиадаас медаль хүртсэн хүүхдүүд дэлхийн тэргүүлэх 100-д багтдаг их, дээд сургуульд элсэх эрх авснаар “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой болно.