Home Blog Page 156

Төвөдөд тооллын цагаан сар тохиож байна

0
2022 онд Төвөдөд тооллын цагаан сар нь 3-р сарын 3-нд тохионо. Цагаан сарынхаа бэлтгэл ажилдаа яарах хүмүүс Лхас хотын гудамжаар дүүрч, сар шинийн уур амьсгал ид мэдрэгдэж байна.

БНХАУ-ын тал Орос, Украины асуудлаар байр сууриа илэрхийллээ

0

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Украины асуудлаарх Хятадын талын байр суурийг илэрхийллээ. Үүнд:

  • Хятадын тал улс орнуудын бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн хамгаалахыг уриалж, энэ байр суурин дээрээ тууштай, тодорхой байдаг. Украины асуудалд ч мөн адил энэ байр суурийг баримтална.
  • Хятадын тал нийтлэг, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзлийг баримтална. Нэг улсын аюулгүй байдлын төлөө бусад улсын аюулгүй байдлыг хохироож болохгүй, тэр тусмаа хүчлэх, тэр ч байтугай цэргийн бүлгийг өргөтгөх замаар бүс нутгийн аюулгүй байдлыг хангадаг байж болохгүй гэж үздэг. Хүйтэн дайны сэтгэлгээг бүр мөсөн орхих хэрэгтэй. Улс орнуудын аюулгүй байдлын зүй ёсны ашиг сонирхолыг хүндэтгэх хэрэгтэй. НАТО дорно зүгт тасралтгүй тавантаа тэлж байгаа нөхцөлд, ОХУ-ын аюулгүй байдлын тал дээрх зүй ёсны шаардлагыг чухалчилж, зохистой шийдвэрлэх нь зүйтэй.
  • Хятадын тал Украины хямралыг энх тайвнаар шийдвэрлэх бүхий л дипломат хичээл зүтгэлийг дэмжинэ. Хятадын тал ОХУ болон Украины хооронд богино хугацаанд шууд яриа хэлэлцээ хийхийг дэмжих болно.
  • Хятадын тал НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, бүс нутгийн тогтвортой байдал, улс орнуудын аюулгүй байдлыг чухалчлах хэрэгтэй хэмээн үзэж байна. Аюулгүйн зөвлөлийн авч хэрэгжүүлэх арга хэмжээ хурцадмал байдлыг намжаах учиртай болохоос үйл явдлыг дэвэргэх ёсгүй. Дипломат зарчмаар асуудлыг шийдвэрлэхэд тустай байх хэрэгтэй бөгөөд нөхцөл байдлыг улам дордуулах ёсгүй. Үүнтэй холбогдуулан, Хятадын тал хүч хэрэглэх, хориг арга хэмжээ авахыг зөвшөөрсөн Аюулгүйн зөвлөлийн тогтоолын долдугаар бүлгийг сайшаадаггүй гэлээ.

Түүнчлэн Хятад улс Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон хийгээд хариуцлагатай их гүрний хувьд, олон улс дахь өөрийн үүргийг ямагт үнэнчээр биелүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийг хамгаалахад хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энх тайван, аюулгүй байдлын асуудалд, Хятад улс хамгийн сайн амжилттай улс. Бид хэзээ ч бусад улсад түрэмгийлж, төлөөллийн дайн өдөөж, эрхшээлийн цар хүрээг эрэлхийлж, цэргийн бүлэглэлд оролцож байгаагүй. Хятад улс энх тайван хөгжлийн замаар тууштай замнаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг байгуулахын төлөө ажиллах болно. Бид цаашид ч мөн бүх ноёрхогч хүчийг тууштай эсэргүүцэж, хөгжиж буй улс орнууд, ялангуяа, жижиг дунд улс орнуудын зүй ёсны, хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаална гэж Ван И хэллээ.

 

Эх сурвалж:ivoice.mn

Архангай аймаг хавдрын эрт илрүүлгийн төвтэй боллоо

0

Архангай аймгийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хорт хавдрын эрт илрүүлгийг нэмэгдүүлж, хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилготойгоор “Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийг барьж ашиглалтад орууллаа.

“Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийн нээлтэд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга М.Батжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа болон аймгийн эрүүл мэндийн салбарынхан оролцлоо.

21 аймгаас анхлан Архангай аймаг “Хавдрын эрт илрүүлгийн төв”-тэй болж зургаан төрлийн хорт хавдрын эрт илрүүлгийг хийх боломж бүрдэж байна.
“Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийн барилгыг улсын төсвийн 500 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр шийдвэрлэн, 2019-2020 онд Гурван тамир ХХК барьж хүлээлгэн өгсөн юм.

Дашрамд дуулгахад:
2016-2018 онд “Элэгний эмгэггүй Архангай” төслийг хэрэгжүүлж 40-64 насны иргэдийн 83,3 хувийг элэгний С вирусийн шинжилгээнд хамруулж, С вирус илэрсэн 2500 гаруй иргэнд сайн дурын үндсэн дээр үнэгүй эмчилгээнд хамруулж байсан.

Сүүлийн таван жилд Архангай аймгийн хүн амын нас баралтын хоёрдугаар шалтгаан нь хорт хавдар байгаагаас элэгний хавдрын шалтгаант нас баралт нийт хавдрын шалтгаант нас баралтын 50 орчим хувийг эзэлж байна.

Виртуал хөрөнгийн зах зээлийг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд “ВINANCE” бирж болон “X-MATE”-тай хамтран ажиллана

0
Өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэн баталсан “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль” хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна. Энэ салбар бол эрүүлээр хөгжүүлж чадвал бидэнд өгөөжөө өгөх, Монгол улсын эдийн засгийг солонгоруулах томоохон хөшүүрэг болохуйц салбар мөнөөсөө мөн.
Харин үүнийг бид хэрхэн эрүүлээр хөгжүүлэх вэ гэдэг дээр онцгойлон анхаарах учиртай. Тиймээс өнөөдөр Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын хувиар Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл, дэлхийн шилдэг виртуал хөрөнгийн бирж болох “BINANCE” биржийн Ази, Номхон далайн бүсийн удирдлага төлөөллүүдтэй уулзаж санал солилцлоо.
Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, олон чухал санал санаачлагуудыг хэрэгжүүлэх талаар BINANCE биржийн Ази Номхон далайн зах зээл хариуцсан захирал Patcharakorn Taedangpetch илэрхийллээ.

 

Эх сурвалж:uchral.mn

 

БАЯН-ӨЛГИЙ, ХОВД аймаг дахь салбар байгууллагуудад ажиллав

0

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Баян-Өлгий, Ховд аймаг дахь нисэх онгоцны буудал, Автотээврийн төв, Авто замын засвар арчлалын компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Баян-Өлгий аймгийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа хэвийн, аймгийн удирдлагууд Улаанбаатар-Өлгий чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, шөнө онгоц буух зориулалтын гэрэлтүүлэгтэй болгох, Өлгий-Казахстан чиглэлд нислэгтэй болох саналыг сайдад уламжлав.

Тус аймгийн Автотээврийн төвийн удирдлагууд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөв. Сайдын зүгээс Автотээврийн төв нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас үйл ажиллагаа зогсонги байдалд байсан ч одоо үйл ажиллагаа сэргэж байна. Монгол Улсын хэмжээнд аймгийн төвүүдээс хамгийн багтаамж сайтай нь Баян-Өлгий аймагт байдаг. Цаашид ашиглалтаа сайжруулахад анхаарч ажиллах чиглэл өгөв.

Харин Зам, тээврийн хөгжлийн яамтай олон жилийн турш гэрээтэй ажиллаж буй авто замын засвар арчлалтын “Жол” ХХК-ийн үйл ажиллагаанд  сэтгэл дундуур байгаагаа хэлж, Өлгий хотын дундуур байгаа олон улсын авто замын засвар арчлалт, гэрэл ойлгогч хийх зэрэг ажлуудад 15 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгөв.  Хэрэв хугацаандаа биелүүлэхгүй бол гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахаа хэллээ.

Ховд аймгийн нисэх онгоцны буудалд Хүннү эйр компани Улаанбаатар-Ховд орон нутгийн нислэг, Ховд-Алмата чиглэлд гуравдугаар сарын 16-аас олон улсын нислэг хийнэ. Хил хамгаалах алба,  Гаалийн ерөнхий газар, мэргэжлийн хяналтынхантай хамтран ажиллах төлөвлөгөө гаргахыг  Ховд нисэх онгоцны буудлын удирдлагад өгөв.

Хатуу хучилтай авто замыг төрөөс санхүүжүүүлэн барьж, засварладаг. Гэвч хэдхэн хүнд даацын автомашин яваад эвддэг байж болохгүй. Тиймээс даац хэтрүүлэхгүй байхад анхаарч ажиллахыг автотээврийн төвийн удирдлага, улсын байцаагчид  үүрэг болгов.

“Ховд АЗЗА” төрийн өмчит компани нь 700 гаруй км замыг хариуцан засвар арчлалтыг хийдэг байна. Хоёр хэсэгт шуурхай ажлын хэсэг ээлжээр ажилладаг. Ажлын байранд тулгамдаж байгаа зарим асуудлыг сайдад танилцуулав. Сайд, замын үзлэгийг тоог нэмэгдүүлэх, Автотээврийн төвийн удирдлага, АЗЗА компанийн удирдлага хамтарч даац хэтэрсэн машиныг хатуу хучилттай зам дээр явуулахгүй байхад хамтарч ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар даалгалаа.

Эх сурвалж:Зам, тээврийн хөгжлийн яам

Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн авто зам наймдугаар сарын сүүлээр ашиглалтад орно

0

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зам, тээврийн салбарт хилийн боомтуудыг авто замаар холбох ажлууд эрчимтэй явагдаж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр-2” төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд баригдаж буй 25.8 км авто замд ажиллалаа.

Тус замын хөрс хуулалт, далангийн дүүргэлт, ухмал хэсэг бүрэн хийгдсэн, суурь болон хучилтаас бусад ажлын гүйцэтгэл 60-70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ оны наймдугаар сарын 30-ны өдөр дуусах хуваарьтай хэдий ч гүйцэтгэгч компанийн төлөөлөл наймдугаар сарын 17-ны өдөр дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа танилцуулав.

Сайд Л.Халтар, ажлын гүйцэтгэл сайн, цаг хугацаандаа дуусгах бүрэн боломжтой гэж харлаа. Цагааннуур боомтоос ОХУ-ын хил хүртэлх 4 км газарт цэвдэгтэй хөрс байна. Ирэх зун зам барилаа гэхэд өвөл хөлдөж суулт овойлт өгч зун нь хагарч эвдэрнэ. Тиймээс гүйцэтгэгч компани баталгаат хугацаандаа дахин завсарлах ажил гаргахгүйн тулд тухайн цэвдэгтэй хэсэгт  Буратын даваан дээр суурилуулж байгаа  хөргөлтийн тоног, төхөөрөмж хийх шаардлагатайг хэлээд гүйцэтгэгч компани төсөл хэрэгжүүлэх нэгжтэй ярилцан ойрын хугацаанд ямар байдлаар хийхийг яаманд танилцуулахыг чиглэл болгов.

Олон улсын AH4 замыг Өлгий хотын төвөөр дайруулж тавьснаар хүүхэд гэмтэх зам тээврийн осол гарах болсон. Тиймээс тус замыг Баян-Өлгийн аймгийн төвийг тойруулж 18.82 км зам, 201.08у/м төмөрбетон гүүр барьж байгаа юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд “Замын ажил өнгөрсөн жил эрчимтэй өрнөсөн байна. Харин Ховд гол дээгүүр гарч байгаа 200 орчим урт метр гүүр босоо багануудаа цутгасан боловч дам нуруугаа огт хийгээгүй байгаа нь санаа зовоож байна. Гүйцэтгэгч компанитай уулзана. Сайн ажиллавал ирэх 10 дугаар сарын сүүлээр дуусах боломжтой” гэлээ.

Тэрбээр, Баян-Өлгий аймагт баригдаж буй автозамын бүтээн байгуулалтын ажил ашиглалтад орсноор Монгол руу импортын ачаа тээвэр орж ирнэ гэхээс илүү Орос Хятадын хооронд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин тээвэр хийгдэнэ. Хөдөлгөөний эрчим нэмэгдэхээр үйлчилгээний газрууд ажиллана. Түүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ гээд олон давуу тал бий. Тиймээс бид дэмжих ёстой хэмээн тодотгож хэлэв.

Эх сурвалж:Зам, тээврийн хөгжлийн яам

Мянганы сорилтын корпорациас хэрэгжүүлж буй төслүүдийн талаар санал солилцлоо

0

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Европ, Ази-Номхон далай, Латин Америкийн орнуудыг хариуцсан дэд ерөнхийлөгчийн орлогч Жонатан Брүүкстэй 2022.02.28-ний өдөр санал солилцох уулзалт хийлээ. Уулзалтад БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат, Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Алтайбаатар, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн шинжээч Б.Анх-Оргил, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечиски, МСК-ийн Европ, Ази, Номхон далай, Латин Америк хариуцсан удирдах захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Аманда Женнингс, МСК-ийн хөтөлбөрийн ахлах ажилтан Майкл Михн, орчуулагч Ч.Туул нар оролцлоо.

Талууд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд хамтран хэрэгжүүлж буй “Хоёрдугаар компакт гэрээ”-ний хүрээнд хэрэгжиж байгаа “Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа төсөл” “Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа төсөл”, “Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа төсөл”-ийн асуудлаар санал солилцлоо. Төслийг амжилттай хэрэгжүүлэх хүрээнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар бүхий л шатанд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Уулзалтын төгсгөлд БХБЯ, Монголын Мянганы сорилтын сан, гүйцэтгэгч компани хамтран ирэх долоо хоногт төслийн талбай дээр ажиллаж, энэ жилийн барилга угсралтын төлөвлөгөөг нарийвчлахаар тогтлоо.

Аман аялгууг судлах, хамгаалах чиглэлд хамтран ажиллана

0

Ховд их сургууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл нь “Монгол хэлний тухай хууль”-ийг баруун бүс нутагт хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болжээ.

Энэ хүрээнд өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд цаашид монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулах аж. Мөн Монгол хэл, аман аялгууг судлах, хамгаалах, хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээс гадна бүх шатны үндэсний бичгийн сургалт, хамтарсан судалгааны экспедиц, бага хурал зохион байгуулахаар төлөвлөжээ.  Энэ удаагийн санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд Ховд их сургуулийн захирал Б.Гантөмөр, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам, Сургалт эрхэлсэн дэд захирал Ц.Пүрэвсүрэн, МУГБ, ХИС-ийн Хэл зохиолын тэнхимийн профессор Б.Даваадорж, Профессор Г.Өрнөхдэлгэр, багш Б.Бямбадорж нар оролцсон юм.

Эх сурвалж:/МОНЦАМЭ/

Сумо бөхийн хаврын тэмцээний банцүкэг зарлажээ

0

Японы сумо бөхийн холбооноос энэ оны 3 дугаар сарын 13-27-нд Осака хотноо болох хаврын тэмцээний банцүкэг өнөөдөр зарлалаа.

Макүүчи зиндааны зүүний магнайг Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүлнэ. Тэрбээр 3 дахь банцүкэдээ ганцаараа ёкозүна цолтой бичигдэж байгаа юм. Харин 2020 оны 11 дүгээр сараас хойш мэргэжлийн сумо шинэ озэкитэй болсон нь Митакэүми бөгөөд озэки цолтон Шодай, Такакэйшёо нар энэ башёд кадобан болсон тул цолоо хамгаалж барилдана.

Вакатакакэгэ, Аби нар анх удаа сэкивакэ цол аваад байгаа. Манай бөх Хошёорюү С.Бямбасүрэн барууны комүсүби болсон. Тэрбээр гадаадын 27 дахь комүсүби болж байна. Цар тахлын хөл хорионы дэглэм зөрчсөн озэки асан Асанояма зиндаа буурч Макүшитад уналаа. Монгол сумоч Ёошёояма Б.Анхбаяр нэрээ Токисоүма болгон өөрчилжээ.

Энэ сарын банцүкэд 618 бөх бичигджээ. Коконоэ дэвжээ 27, Хаккакү дэвжээ, Такасаго, Таманои  дэвжээ тус бүр 24 бөхтэй удааллаа. Монголын 20 бөх барилдах бол Хятад, Бразил, Орос, Гүрж, Болгар, Казахстан, Филиппин, Украинаас тус бүр нэг сумоч барилдах юм байна.

Хаврын тэмцээний Банцүкэ:

Ёкозүна Тэрүнофүжи

Шодай Озэки Такакэйшёо

Озэки Митакэүми

Вакатакакагэ Сэкивакэ Аби

Таканошёо Комүсүби Хошёорюү

Дайэйшёо Маэгашира-1 Үра

Ичиножёо М-2 Тамаваши

Ооношёо М-3 Мэйсэй

Кирибаяма М-4 Эндо

Такарафүжи М-5 Ишиүра

Хокүтофүжи М-6 Котоновака

Такаясү М-7 Окиноүми

Чиёошома М-8 Саданоүми

Тобизарү М-9 Вакамотохарү

Шиманоүми М-10 Аойяма

Миёогирюү М-11 Тэрүцүёоши

Котоэко М-12 Чиёотайрюү

Чиёомарү М-13 Чиёонокүни

Котошёохо М-14 Ютакаяма

Акүа М-15 Точиношин

Нишикиги М-16 Котокүзан

Кагаяки М-17 Ичиямамото

Монголын 6 сумоч дээд зиндаа буюу Макүүчид барилдах бол бусад зиндаанд хүчээ сорих монгол бөхчүүдээ танилцуулж байна. 

Жюүрёо: З-2 Азүмарюү С.Тодбилэг, З-7 Миторюү Б.Төрболд, З-9 Дайшёохо Ч.Шижирбаяр

Макүшита: Б-3 Дэванорюү Т.Тэмүүлэн, Б-4 Оошёоүма П.Дэлгэрбаяр, Б-5 Хокүсэйхо Э.Даваанинж, З-13 Тамашёохо Э.Энхманлай, Б-35 Токисоүма Ёошёояма Б.Анхбаяр, Б-44 Араүма Б.Төртогтох, Б-45 Хокүтэнкай Г.Сүхбат

Санданмэ: З-3 Сакигакэ Я.Баттүшиг, Б-8 Хокүтомарү Н.Чинзориг, З-46 Саданохикари Д.Наранцогт

Жонокүчи: З-13 Котокэнрюү Г.Билгүүн

Эх сурвалж:/МОНЦАМЭ/

Паралимпын наадамд оролцох Монголын баг тамирчид Бээжин хотыг зорив

0

 “Бээжин 2022” өвлийн паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчид өнөөдөр өглөө БНХАУ-ын нийслэл хотыг зорилоо. Уг наадам ирэх сарын 4-нд эхлэх юм.

Монголын пара цанын баг тамирчид анх удаа гүйлтийн цана болон уулын цана гэсэн 2 төрөлд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Энэ удаа “Сочи-2014”, “Пенчан-2018” паралимп наадамд оролцож байсан туршлагатай тамирчин Б.Ганболд гурав дахь наадамдаа өрсөлдөх юм. Түүний хувьд “Бээжин 2022” өвлийн паралимпын наадмын нээлтийн ёслолд Монголын багийн тугчаар ажиллана.

2015 оноос пара цанын спортын төрлөөр хичээллэж байгаа Ц.Дашдорж болон 2012 оноос эхлэн пара уулын цанын спортын төрлөөр хичээллэх болсон Б.Цэрэнпунцаг нар анх удаа паралимпын цасан замд уралдана. Монгол Улсын багийн дасгалжуулагчаар Ж.Дашдондог болон Д.Очирсүх нар ажиллах бол баг тамирчдаа Монголын үндэсний паралимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо ахалж явна.