Home Blog Page 154

Сүрьеэ эдгэрдэг өвчин

0

Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis хэмээх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин юм. Нян нь ихэвчлэн уушгийг гэмтээдэг. Гэхдээ сүрьеэгийн нян бөөр, нуруу, тархи зэрэг биеийн аль ч хэсгийг гэмтээж болдог. Хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол сүрьеэ өвчин үхэлд хүргэх аюултай байдаг. Харин эмчийн зааврын дагуу эмчилгээг бүрэн хийлгэсэн үед эдгэрдэг өвчин юм.
Манай улс сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд шинээр 3000 гаруй хүн сүрьеэгээр өвчилдөг. Үүний 12 хувь нь хүүхдүүд байна. Хүүхэд залуучуудын дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа нь нийгэмд сүрьеэгийн халдварлалт идэвхтэй явагдаж байгааг харуулж байна.
Манай улсад жил бүр бүртгэгдэж буй нийт сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа бөгөөд өвчлөлийн 70 орчим хувь 15-44 насны өсвөр үеийн болон ид ажил хөдөлмөрийн насны хүмүүс эзэлж байна.

#InvestToEndTB, #WorldTBDay and #EndTB

“Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны тулгамдаж буй асуудал, шинэчлэх шаардлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

0

Тус яамнаас Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран “Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны тулгамдаж буй асуудал, шинэчлэх шаардлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо оролцож, Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, Коронавируст халдвар /КОВИД-19/-т цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулахаар тусгасан талаар дурдаж, тус яаман дээр хариуцан хийж байгаа хуулийн төслийн боловсруулалтын явцын талаар мэдээлэл өглөө.

Мөн хэлэлцүүлэгт “Оюу толгой” ХХК, “Рио Тинто” ХХК, “Гоби Коул Энержи” ХХК, “Макс групп” ХХК, “Грэйт сайрус групп” ХХК, Монгол дахь Америкийн худалдааны танхим, Монголын бизнесийн зөвлөл, Олон Улсын Санхүүгийн Корпораци зэрэг нийт 40 гаруй хөрөнгө оруулагчдын болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах олон нийтийн байгууллага, Элчин сайдын яам, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, зарим хуулийн зохицуулалтын талаар асуулт асууж, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон салбарын бусад хуулийг хэрэгжүүлэхэд учирч байгаа бэрхшээл, хүндрэлийн талаар тодруулж, саналаа хэллээ. Цаашид тус яамнаас энэ төрлийн хэлэлцүүлгийг хуулийн төслийн боловсруулалтын явцад буюу хуулийн төсөлд санал авах байдлаар хэд хэдэн удаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар дурдлаа.

Гэрээний үүргээ биелүүлээгүй замын зарим компанид хариуцлага тооцлоо

0

Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд хариуцлагын тогтолцоог сайжруулах, чанар стандартыг хангуулах хүрээнд зам барилгын ажлын гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн зарим аж, ахуйн нэгж байгууллагуудтай гэрээний хүрээнд хариуцлага тооцох арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Дорнод аймгийн Хэрлэн сумын төвийн 5.5км хатуу хучилттай зам барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг “Арц суварга” ХХК гэрээнд заасан хугацаандаа зам барилгын ажлыг ашиглалтад оруулаагүй, чанарын доголдол гаргасан тул 19.79 сая төгрөгийн алданги торгуулийг ногдууллаа.

Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замыг барьж гүйцэтгэхээр “Насны зам” ХХК, “Хансуун зам” ХХК-тай гэрээ байгуулсан.  Авто замын тухай хуульд авто замын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээний дагуу баталгаат засварын хугацаа гурван жил байдаг. Харин   “Хансуун зам” ХХК товлосон хугацаанд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөөгүй, удаа дараа гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчил дутагдал гаргасан тул захиалагчийн зүгээс “Хансуун зам” ХХК-тай байгуулсан гэрээг  цуцалж,  барьцаа 158.4 сая төгрөгийн хөрөнгийг захиалагчийн мэдэлд үлдээж, тус хөрөнгөөр баталгаат хугацаанд хийж гүйцэтгэх засварын ажлыг гүйцэтгэхээр шийдвэрлэсэн байна.

Зам тээврийн хөгжлийн яам нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн улсын чанартай тухайн авто замын баталгаат засварын хугацааны ажлыг 2022 оны хоёрдугаар улиралд багтаан дараагийн гүйцэтгэгчээр хийж гүйцэтгүүлэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, иргэдийн тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.

“Аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэхэд ДТГ-уудын оролцоо, хамтын ажиллагаа” сэдэвт цахим уулзалт зохион байгуулав

0

Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнөө бүрэн нээсэнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин нар 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай цахим уулзалт хийж, УИХ-аас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аялал жуулчлал соёлын салбарыг идэвхжүүлэх, Монгол Улсын гадаад сурталчилгааг нэгдмэл байдлаар зохион байгуулах болон талуудын идэвх оролцоо, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцов.

Монгол улсын соёлын элч нарт сургалт зохион байгуулав

Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газраас Монгол Улсын Соёлын элч нарт зориулсан Дипломат ёслолын болон Төрийн албаны ёс зүйн сургалтыг 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулав.

Соёлын элч нарыг Монгол Улсаа гадаадад сурталчлах үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, заавар зөвлөмж өгөх хүрээнд Дипломат ёслолын үйл ажиллагааг тогтсон дэг жаягийн дагуу хэрэгжүүлэх, үндэсний баяр ёслол, тэмдэглэлт ой, онцгой тэмдэглэлт үйл явдал, ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах, төр, засгийн удирдагчид болон гадаадын зочин төлөөлөгчидтэй хамт ёслолын арга хэмжээнд оролцох, хүлээн авах зэрэг үйл ажиллагааг зохицуулахад баримтлах дүрэм журмыг танилцуулав.

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хилийн чанад дахь монголчуудын зөвлөл НҮТББ-ын төлөөлөлтэй уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл НҮТББ-ын Тэргүүн Н.Номун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийг 3 дугаар сарын 3-ний өдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр “Дэлхийн Монголчууд II” цогц арга хэмжээний хүрээнд хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, монгол сургууль, Монголчуудын холбоодын үйл ажиллагааг дэмжих, эх орноо гадаадад сурталчлах зэрэг асуудлаар санал солилцож, тодорхой арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.

 

Хүүхдийн тархины хэмжээ 5 нас хүрэхэд 90 хувь нь бүрэлдэн хөгждөг

0

Хүүхдийн тархины хэмжээ 5 нас хүрэхэд 90 хувь нь бүрэлдэн хөгжсөн байдаг. Тиймээс хүүхдийн хөгжлийн алтан үе буюу амьдралын эхний 1000 хоногийг чухалчилж байна. Хүүхдийн тархины хөгжлийг эрт үеэс дэмжих, насан туршийн эрүүл мэнд, сурч боловсрох үндэс суурийг нялх, балчир насанд тавих нь хувь хүний болон нийгмийн хөгжилд чухал нөлөөтэй. Энэ хүрээнд Эцэг эхэд зориулсан “Нялх, балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг боловсруулж байгаа юм.

Хөтөлбөр нь бие бялдар, нийгэмшихүй-сэтгэл хөдлөл, хэл яриа, танин мэдэхүй гэсэн харилцан хамааралтай. Эдгээрийн уялдаа холбоонд тулгуурлан нялх, балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжинэ.

Нийгэмшихүй-сэтгэл хөдлөл

Энэ хөгжил нь өөрийнхөө сэтгэл хөдлөлийг таних, удирдах, бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, өөрсдийн зан байдлыг зохицуулах, бусадтай харилцаа тогтоох зэрэг багтана.

Бие бялдрын хөгжил

Хүүхдийн яс, булчингуудын өсөлт, бэхжилт, хөдлөх, хүрээлэн буй орчиндоо хүрэх чадварыг хэлнэ. Хүүхдийн хөдөлгөөний хөгжил нь том булчингийн, жижиг булчингийн гэсэн хоёр төрөлтэй. Жижиг булчингийн хөдөлгөөн нь гар, хуруугаараа жижиг зүйлийг барих, хөдөлгөх, базах, чимхэх ба эдгээр хөдөлгөөнөө хянана. Том булчингийн хөгжил нь зогсох, мөлхөх, суух, гүйх, алхах гэх мэт орно.

Хэл ярианы хөгжил

Нялх, балчир насны хүүхдийн хэл ярианы ур чадвар нь гурван үе шаттай үйл явцын үр дүнд хөгждөг. Энэ нь үгийг давтан сонсох, танил үгс болон тэдгээрийн төлөөлдөг зүйлийн хооронд холбоо тогтоох, үгийг дуурайх, ярих оролдлого юм. Хэл ярианы хөгжил нь хүүхэд бага наснаасаа хэлийг ойлгож, харилцах үйл явц.

Танин мэдэхүйн хөгжил

Хүүхэд хэрхэн сэтгэж, судалж, аливааг олж мэдэхийг хэлнэ. Хүүхдүүдэд эргэн тойрон дахь ертөнцийг эргэцүүлэн бодох, ойлгоход тусалдаг мэдлэг, ур чадвар, асуудал шийдвэрлэх, зан чанарыг хөгжүүлэх явдал юм.

“Нялх, балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг илүү боловсронгуй болгох санал санаачилгыг бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд, сэтгэл судлал, гэр бүлийн хөгжлийн асуудлаар судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг эрдэмтэн судлаачид, төр, хувийн хэвшлийн төлөөллүүд харилцан ярилцлаа.

Хуулийн төслүүдийг өргөн барилаа

0

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хот байгуулалтын чиглэлээр БНСУ-ТАЙ хамтран ажиллана

0

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо тэргүүтэй албаны төлөөлөгч нар 2022.02.18-2022.02.26-ний өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийлээ. Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, төвлөрөлийг сааруулах ажлын хүрээнд туршлага судлах, хамтран ажиллах, 5000 айлын “Солонго-1,2” орон сууцны хорооллын төслийн явцыг түргэтгэх яриа хэлэлцээрийг хийж, тохиролцоонд хүрэх зорилготой тус айлчлалын үеэр албаныхан нийт 12 ууулзалтыг хийсэн байна. Үүнд: БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн дэд сайд Юун Сэн Вон, Инчон хотын дарга Ан Юун Кюү, Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийн захирагч Ли Вон Жэй, Захиргааны хотын барилгын үндэсний агентлагийн админисратор Мүүик Парк, Сэжон хотын дарга Ли Чон Хий, Солонгосын Экспорт-Импорт банкны Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн Үйл ажиллагааны газрын дарга Сон Сүн Хо нартай хоёр талын уулзалтуудыг хийжээ. Мөн “Солонго-1,2” хорооллын төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниар шалгарсан “Самоо” түншлэл, Солонгосын орон сууцны санхүүжилтийн корпораци, Газар, орон сууцны корпораци, Инчоны хот байгуулалтын корпораци, Солонгосын хөгжлийн институтийн удирдлагуудтай хоёр талын уулзалтыг хийж, БНСУ-ын “Ёшин Инженеринг” компанийн үйл ажиллагаатай танилцсан байна.

“Солонго-1,2” орон сууцны хорооллын төслийн зөвлөх үйлчилгээний “Самоо” түншлэлтэй хийсэн уулзалтын үеэр талууд төслийн үнийн хэтрэлт, зураг төслийг түргэтгэж, барилгын ажлаа хурдан эхлүүлэх асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцээрийн үр дүнд талууд хоёр тал бус төслийн нэг баг болж, анх баталсан төсвөөсөө хэтрүүлэхгүйгээр ажиллах зохицуулалтуудыг хийхээр болсон байна. БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн дэд сайд Юун Сэн Вонтой уулзах үеэр Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо Монгол Улс нисэх онгоцны шинэ буудлаа түшиглэн Хөшигийн хөндийд дагуул шинэ хот байгуулах болсноо танилцуулж, энэ чиглэлээр Солонгосын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, зөвлөх үйлчилгээ авах хүсэлтийг тавьжээ. БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн дэд сайд Юун Сэн Вон манай Улсад БНСУ-ын Инчон болон Сэжон хотыг байгуулсан, нүүлгэн зохион шилжүүлсэн туршлагаасаа хуваалцаж, энэхүү чиглэлийн “K-city network” хөтөлбөрийг санал болгож, тус хөтөлбөрт Монгол Улс материалаа ирүүлвэл дэмжих болно гэдгээ мэдэгдсэн байна. Мөн талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийг амжилттай дуусгах чиглэлээр хамтран ажиллахаар тогтжээ. Харин Инчон хотын дарга Ан Юун Кюүтэй уулзсан уулзалтаар Инчон хотыг байгуулсан туршлагыг судлах, зөвлөх үйлчилгээ үзүүлж, мэргэжилтэн сургах, солилцох хамтын ажиллагааг дэмжихээ илэрхийлсэн байна.

 

 

Монголын цаначид энэ сарын 7-нд уралдана

0

Өвлийн 13 дугаар паралимпын наадам энэ сарын 4-13-нд БНХАУ-ын Бээжин, Янчин дүүрэг, Жанчхүү дэх уралдааны талбайд явагдах юм. Тухайлбал, Бээжинд мөсөн спортын төрөл явагдаж, Янчин дүүрэг, Жанчхүү дэх уралдааны талбайд цасны төрлийн тэмцээн явагдана.

“Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин эх орноо төлөөлөн оролцох билээ. Тухайлбал, Б.Ганболд, Ц.Дашдорж нар энэ сарын 7-нд гүйлтийн цанын 20 км-ын сонгомол техникийн төрөлд уралдах бол энэ сарын 12-нд 12.5 км-ын тэших техникийн төрөлд өрсөлдөнө.

Эх сурвалж:MNB.mn