Home Blog Page 152

Энэ онд Улаанбаатар хотын дугуйн зам 49.66 км-ээр нэмэгдэнэ

Нийслэлийн Замын хөгжлийн газраас нийслэлд өмнөх жил эхлүүлсэн дугуйн замын ажлыг үргэлжлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Улаанбаатар хот нийтдээ 90 орчим км дугуйн замтай. Энэ жилийн хувьд 49.66 км дугуйн замыг хоёр багц ажлын хүрээнд хийж гүйцэтгэх юм.

33.9 км дугуйн замын гүйцэтгэл 80 хувьтай байна

Эхний багцад Яармагийн гүүрнээс Налайхын авто зам хүртэлх 17.3 км, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын чиглэлийн уулзвар хүртэл 16.6 км дугуйн замын ажил багтжээ. Тус замын гүйцэтгэгчээр “Дабелью Экс Пи” ХХК шалгарсан бөгөөд одоогийн байдлаар Яармагийн гүүрнээс Налайхын авто зам хүртэл замын нэг талаар 2.4 м өргөнтэй, 17.3 км, Ургах наран хорооллын урд уулзвараас Оргил худалдааны төв хүртэлх 1.2 м өргөн 11.6 км дугуйн замыг авто замын зорчих хэсгийн хоёр талаар, нэг метр өргөн явган хүний замын хамт бүрэн тавьжээ. Мөн Оргил худалдааны төвөөс Налайх-Чойрын уулзвар хүртэл нэг талдаа 1.693 км-т гурван метр өргөн унадаг дугуйн болон явган хүний замын хучилтын ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм. Энэхүү багц ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

15.76 км дугуйн замын гүйцэтгэл 30 хувьтай байна

Унадаг дугуйн замын хоёр дахь багц ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байна. 15.76 км тус дугуйн замыг “Драгон бридж” ХХК, “МАЗ” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж буй. Одоогийн байдлаар МУБИС-аас Офицеруудын ордон хүртэл 3500 метр, Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог чиглэлд 1150 метр, Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэл 1500 метр асфальт бетон хучилтын ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм. Эдгээр байршилд хэвтээ тэмдэглэгээний ажлыг хэсэгчлэн хийсэн байна. Хоёр дахь багц ажлын хүрээнд дугуйн зам тавих байршлуудыг танилцуулъя.

  • Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км, дугуйн замын өргөн 2.4 м
  • Монгол Улсын Боловсролын их сургууль /МУБИС/-ийн урд уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх 1.5 км дугуйн замын өргөн 2х1.5 метр
  • Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.7 км дугуйн замын өргөн 2.5 метр
  • Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуух дугуйн зам 2.36 км дугуйн замын өргөн 2.5 метр
  • Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.3 км дугуйн замын өргөн 2х1.5 метр
  • Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.2 км дугуйн замын өргөн 2х1.5 метр байхаар тус тус төлөвлөсөн.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

 

Хотжилт, хүн амын төвлөрлөөс үүсэх асуудлуудыг хөндсөн номын нээлт боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нүүдэл суудал: Хотжилт ба цэргийн стратеги” номын нээлтэд оролцлоо. Тус ном нь өнөөгийн дэлхий ертөнцийн өөрчлөлт, иргэдийн хот дагасан төвлөрөл, тэдгээрийг дагасан асуудлын стратеги, шийдэлд шинэлэг байдлаар хандах хэрэгцээг харуулахыг зорьсон бүтээл юм. Уг бүтээлд ирээдүйн хотууд, тэдгээрийн мөргөлдөөн, хүн ам, хотжилт, далайн эрэг орчмын суурьшил, харилцаа холбоо зэрэг хэд хэдэн томоохон мега трендийн бий болгож буй сорилт, боломжуудыг нэгтгэж өгчээ.

Нийслэлийн удирдлагууд хотжилт дагасан хүн амын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад бүхий л талаас нь онцгой анхаарч байгаа. Тиймээс ил асуудалд шинэлэг байдлаар хандахад судалгаа, шинжилгээний үндэслэлтэй, баримт, нотолгоог агуулсан уг бүтээл нь чухал нөлөөтэй юм. Австралийн цэргийн стратегич Дэвид Килкүллэний тус номыг Хошууч генерал, профессор Я.Чойжамц болон түүний хүү Ч.Ариунбат нар монгол хэлнээ хөрвүүлэн, уншигчдын гарт хүргэж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бид ном уншиж байж өнгөрсөн, одоо, ирээдүй гэх гурван цаглабар дахь хүн төрөлхтний хөгжлийн үе шатуудыг судалж, мэдэн, түүнээсээ суралцаж, мэдлэгээ зузаатгах учиртай. Түгжрэл, төвлөрөл бол нүд ирмэхийн зуур шийдэгдэх асуудал биш. Аливаа зүйлд судалгаа, шинжилгээний үндэслэлтэй хандах учиртай. “Нүүдэл суудал: Хотжилт ба цэргийн стратеги” номд хүн амын төвлөрөл, хотжилттой холбоотой асуудлыг судалгаа, шинжилгээний үндэслэлтэй, чухал баримт нотолгоотойгоор оруулсан. Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах ажилд салбар салбартаа хичээн, хамтран зүтгэцгээе” хэмээсэн юм.

 

Хавдрын мэс заслын эмч сайн дураараа Хөвсгөл аймагт ажиллаж байна

Хавдрын мэс заслын эмч Б.Түвшин Хөвсгөл аймагт 6 сар өөрийн хүсэл, сонирхолоор ажиллах хугацаандаа хавдрын мэс заслыг олон хүнд амжилттай хийж, мэс заслын ур чадварыг нутагшуулж, аймгийн 2 эмчийг БНСУ-руу мэргэжил дээшлүүлэхээр холбон явуулжээ.
ЭМД-аас мэс заслын зардал орон нутагт очих болсноор манай чадварлаг залуу эмч нар өндөр хөгжилтэй оронд эзэмшсэн мэргэжил, олж авсан чадвар туршлагаа хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд нутагшуулах боломж бүрдэж, сайхан жишиг тогтоолоо.
Яаж ч бодсон ганц Хавдар судлалын эмнэлэг дээр иргэд цаг наргүй дугаарлаж, ачаалал үүсгэж байснаас нутагтаа эрт оношлуулж, нутагтаа эмчилгээгээ эрт эхэлж болдог энэ тогтолцоо маш зөв. Гэхдээ хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг шиг ЭМД мэс заслын зардлыг багасгаж зөв эхэлсэн ажлаа үр дүнгүй болгож, баллаж болохгүй шүү.
Мөн орон нутгийн эмч нарыг journal club-тай болгож, англи хэлийг ажлын бус цагаараа зааж, ХСҮТ-ийн 2 залуу мэс засалчийг Хөвсгөлд суурших эхлэлийг тавьжээ.
Б.Түвшин эмчдээ нутгийнхаа мянга, мянган иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Үнэхээр сэтгэл гаргаж, гэр бүлээрээ Хөвсгөлд амьдарч, хүний эрүүл мэндийн төлөөх эмч хүний бүхий л сайхан чанарыг харуулж чадлаа. Маш их баярлалаа, бас бахархлаа.

Дэлхийн шигшээ багт Ш.Энхийн-Одын нэр албан ёсоор оржээ

0

МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од NBA-д тоглосон Монголын анхны тамирчин болох зорилготой билээ. Мэдээж түүнийг Монголоос NBA-д орох хамгийн ойр байгаа тоглогч ч гэж хэлж болно.

Тэгвэл Шаравжамцын Энхийн-Одын нэр дэлхийн шигшээ багт албан ёсоор оржээ. Ш.Энхийн-Одын хувьд Америкийн нэгдүгээр дивизионд харьяалагддаг Дэйтон их сургуульд суралцдаг билээ.

Эх сурвалж:шуурхай.мн

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр Юн Сүк Ёл сонгогдлоо

0

Өчигдөр болж өнгөрсөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний консерватив намаас нэр дэвшигч Юн Сүк Ёл ялжээ.

Түүнтэй маш ойрхон санал авсан эрх баригч Ардчилсан Намын нэр дэвшигч И Жэ Мюн өнгөрсөн шөнө ялагдлаа хүлээн зөвшөөрч, сонгуульд хангалттай өрсөлдөж чадаагүйнхээ төлөө дэмжигчдээсээ уучлал гуйсан байна.

Хоёр нэр дэвшигчийн авсан саналын зөрүү нэг хүрэхгүй хувьтай байснаас энэ удаагийн сонгууль ямар их өрсөлдөөнтэй болсныг харж болохоор байгаа юм.

Нийт бүртгэгдсэн сонгогчдын дөрөвний гурваас илүү хэсэг нь саналаа өгч, сонгуулийн ирц нэлээд өндөр байжээ.

Энэ удаагийн сонгууль дэлхийд аравдугаарт эрэмбэлэгддэг том эдийн засагтай Өмнөд Солонгост орон сууцны үнэ өсөж, эдийн засгийн өсөлт удааширсан, ажилгүйдэл нэмэгдсэн хүнд хэцүү цаг үед тохиож байна.

Ерөнхий прокурор асан Юн Сүк Ёл дөнгөж өнгөрсөн оноос улс төрд орсон шинэ хүн юм. Тэрбээр ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн авлига, албан тушаалын хэргийг амжилттай шалгаж, олон нийтийн дунд нэр хүндээ өсгөсөн байна.

Тэрбээр одоогийн ерөнхийлөгч Мүүн Жэ Инээс илүү эрс шийдэмгий гадаад бодлого баримтлахаа сонгуулийн туршид амлаж байв.

Тухайлбал тэр Умард Солонгосын эсрэг батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх, Ким Жон Уны дэглэмийн эсрэг авах хориг арга хэмжээг чангатгахаа амлаж байжээ.

Тэр бас АНУ тэргүүтэй өрнөдийн холбоотнуудтай илүү ойртож, бүс нутаг дахь Хятад улсын хүч нөлөөг хязгаарлах чиглэлд идэвхтэй ажиллахаа амласан байна.

Эх сурвалж: BBC

Швейцарын хөгжлийн агентлаг Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд оролцоход хамтарч ажиллана

0

ОУХБХ-ны шүүгчийн сургалт явагдаж байна

0

Талбайн улирлын нээлтийн тоглолт 3 дугаар сарын 11-нд Супер цомын тоглолтоор эхлэх Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны талбайн улирлын өмнө А болон Б ангилалтай шүүгчид ОУХБХ /ФИФА/-ны шүүгчийн сургалтад оролцож байна.

Энэхүү сургалтыг лхагва гарагт нээж МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар Олон улсын хөлбөмбөгийн холбооны шүүгчийн сургалтад хамрагдаж буй шүүгч нарт амжилтыг хүслээ.

Сургалтыг ОУХБХ-ны шүүгчийн сургагч багш нар болох Мохамед Родзали болон Ахмад Халиди нар удирдан явуулж байна.

Сургалт онол практик хосолсон хэлбэрээр явагдаж байгаа бөгөөд хөлбөмбөгийн тоглолтын үеэр ихээхэн тохиолддог сэдвүүдийн талаар бичлэг үзэж, анализ хийж байгаа юм. Энэ үеэр ОУХБХ-ны болон МХБХ-ны А ангилалтай шүүгчид улирлын өмнөх бие бялдрын шалгалтаа өгсөн байна.

Эх сурвалж:/МОНЦАМЭ/

Төрийн захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү үе шаттай нүүлгэн шилжүүлнэ

0

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар төрийн захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү үе шаттай нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан байна.

Энэ талаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм. Монгол Улс Хөшигийн хөндийд дагуул хот байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ хүрээнд Хөшигийн хөндийн байр зүйн зураг буюу уул жалгыг судлах, барих барилгын даацын стандартыг тогтоох зэрэг ажлыг хийж буйг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар хэллээ.

Тэрбээр, “Хөшигийн хөндийд эдийн засаг, төрийн захиргааны байгууллагуудыг шилжүүлснээр тухайн газарт төвлөрөл бий болох юм. Засгийн газрын шийдвэрийн хүрээнд ямар байгууллагуудыг гаргах вэ гэдгийг судална. Мөн Хөшигийн хөндийн ерөнхий төлөвлөлтийг ойрын хугацаанд Засгийн газарт танилцуулахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, нисэх буудлын ойролцоох дулааны станц ямар хүчин чадалтай байх, цэвэрлэх байгууламжийг хаана байгуулах, дулааны шугамыг хэрхэн татах зэрэг инженерийн дэд бүтцийн ажлын зургийг гаргана. Ингэснээр хөрөнгө оруулалтын хэмжээ тодорхой болох юм. Хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, дэд бүтцийг тавьснаар хувийн хэвшлийн байгууллагууд барилга байшин барих боломж бүрдэнэ” гэлээ.

Эх сурвалж:МОНЦАМЭ

Мал аж ахуйг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн ангилалд оруулах шаардлагатай

0

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос “Малчдын эрхзүйн байдал, цахим шилжилт” хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал УИХ-аас Малчны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж буйг танилцууллаа. Монгол Улсын газар нутгийн 71.2 хувийг бэлчээр, хадлангийн газар, аймаг, орон нутгийн эдийн засгийн 85 хувийг мал аж ахуйн салбараас хамааралтай байна. Түүнчлэн Монгол Улсын нийт ажиллах хүчний 25.5 хувь нь энэ салбарт ажилладаг бол ДНБ-ий 10.9 хувь, экспортын бүтээгдэхүүний 5.6 хувийг  мал аж ахуйн салбар бүрдүүлдэг. Тиймээс нийт 67.3 сая малтай 246.3 мянган өрхийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд уг хуулийн төсөл чухал нөлөөтэйг онцолсон юм.

Монгол Улсад 2010 онд 100.3 сая га талбай бэлчээрийн газар нутаг байсан бол 685 мянга болж буурсан байна. Үүний улмаас бэлчээрийн даац хэтэрч, бэлчээрийн ургамлын бүрэлдэхүүн, ургацад өөрчлөлт оржээ. Тухайлбал, 2050 он гэхэд бэлчээрийн ургац өндөр уулын бүсэд 22.5, ойт хээрийн бүсэд 37.5, хээрийн бүсэд 31.5, цөлийн хээр болон цөлийн бүсэд 7.4 хувиар багасах хандлагатай байгааг УИХ-ын гишүүн Н.Учрал дурдлаа. Тиймээс хуулийн төсөл бэлчээрийн газар нутгийн тулгамдсан асуудал, уур амьсгалын өөрчлөлт, эрсдэл, малчны өөрөө удирдах байгууллагын тогтолцоо, малчны залгамж халааг бэлтгэх, эдийн засгийн чадавх, малын гаралтай бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ цэнийг хамгаалахтай холбоотой заалтыг тусгахаар төлөвлөж байгаа аж.

Тухайлбал, цахим боловсролын системийг сайжруулж, малчны 6-8 настай хүүхдийг цахимаар сурах боломжийг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. Түүнчлэн малчдыг мэдээллээр хангах, залгамж халааг бүрдүүлэх үүднээс Малчдын хөгжлийг дэмжих төв байгуулах боломж байгааг дурдлаа.

Мөн малчны үнэмлэх олгох ажлыг сайжруулж, малчны мэргэжлийн зэрэг олгох, дамтамжтай сургалтад хамруулах ажлыг зохион байгуулж, шагнал урамшуулалтай холбодог тогтолцоо руу шилжих нь зөв гэдгийг мөн онцолсон юм. Мал сүргийн тархалт, генетик нөөцөд үндэслэн орон нутагт түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах, хотоос мал маллахаар орон нутаг руу шилжиж буй иргэдэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл олгох, мал аж ахуйг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн ангилалд оруулах шаардлагатай гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал онцлов. Хуулийн төслийг боловсруулахдаа малчидтай уулзаж, саналыг нь тусгана гэдгээ тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд дурдав.

Монгол Улс нийт мал сүргийнхээ тоогоор дэлхийд тэргүүлэх 5 орны тоонд ордог ч эдийн засгийн үр ашгийг нь бүрэн хүртэж чадахгүй байгааг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хэллээ.

Тухайлбал, Монгол Улсын 67.3 сая мал сүргээс ердөө 4 сая нь үхэр байна. Гэтэл БНХАУ л гэхэд жилд 100 сая гаруй үхэр хүнсэндээ хэрэглэдэг байна. Өөрөөр хэлбэл,  хамгийн их эдийн засгийн эргэлтэд ордог мал болох үхрийн тоо толгойгоор дэлхийд 56 дугаарт орж байгаа юм. Энэ нь мал сүргийнхээ бүтцэд анхаарах шаардлагатайг харуулсан хамгийн бодит тоон үзүүлэлт гэдгийг тэрбээр дурдсан юм.

Монгол Улсын нийт малчдын 5 хувь нь 1000-аас олон, 95 хувь нь мянгаас цөөн малтай байна.

Улсын дунджаар нэг малчинд 322 толгой мал ногдож буйг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хэллээ. Мал аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлээгүйн улмаас малын тоо толгой хэт өсөж, нийт газар нутгийн 65-70 хувь бэлчээрийн доройтолд орж, ган, зудад нэрвэгдэх тохиолдол улам бүр нэмэгдэж байгаа юм. Тиймээс мал аж ахуйн салбарыг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх, бэлчээрийн асуудлыг шийдвэрлэх шаардлага үүссэн гэдгийг тэрбээр дурдлаа. Түүнчлэн сум бүрд малын гаралтай 10 төрлийн бүтээгдэхүүнд ерөнхий дүн шинжилгээ хийдэг лаборатори байгуулах, тээвэр ложистикийн асуудлыг шийдвэрлэх ажлыг төр, хувийн хэвшил хамтран хийх боломжтой хэмээн үзэж буйгаа хэллээ.

Мал аж ахуйн салбарыг цахимжуулахад харилцаа холбооны дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах, иргэд харилцаа холбооны системийг хэрэглэх мэдлэг чадварыг дээшлүүлэх, салбарын яамд цахим системийг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ)-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо илтгэлдээ дурдав.

Монгол Улсын 331 сумын 326 нь шилэн кабелийн сүлжээнд холбогдсон бол энэ онд багтаан үлдсэн сумыг холбохоор төлөвлөж ЦХХХЯ байгаа аж.

Орон нутгийн нийт өрхийн ердөө 17 хувь нь компьютер ашиглаж байгаа нь цахим хичээлээс эхлээд төрийн цахим үйлчилгээ хангалттай хүрэхгүй байгааг харуулж байна. Тиймээс мал аж ахуйн салбарын цахим шилжилтийг хийхэд ХХААЯ-тай хамтран ажиллана гэдгийг дурдлаа.

 

Монголын пара цаначид 18, 19 дүгээр байрт шалгарлаа

0

 “Бээжин 2022” өвлийн паралимпын наадмын гүйлтийн цанын ойрын зайн уралдаан /2022.03.09/ явагдаж тэших техникээр 25 тамирчин 1.2 км зайд уралдлаа.

Энэ зайд бүх тамирчин замаа дуусгаж барианд орлоо. Монгол Улсын тамирчин Батмөнхийн Ганболд 13-аар гараанаас гарч уралдааны замаа 3 минут 05.39 секундийн хугацаанд туулсан амжилтаараа 18 дугаар байрт, Цэгмидийн Дашдорж 11-ээр гараанд гарч 3 минут 07.32 секундийн амжилтаар 19 дүгээр байрт шалгарлаа.

Энэ зайд уралдсан тамирчдаас эхний 12 тамирчин дараагийн шатанд буюу хагас шигшээд шалгараад байна. Хагас шигшээ шатны уралдаан орон нутгийн цагаар 12.30 цагаас эхэлнэ.

Монголын цаначин Б.Ганболд 12 дугаар байрт шалгарлаа

Эх сурвалж:МОНЦАМЭ