Home Blog Page 148

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймагт ажиллаж байна

0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд өнөөдөр аймгийн удирдлагууд болон иргэдтэй уулзаж, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тус аймагт хэрэгжих төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулна. Маргааш буюу гуравдугаар сарын 22-нд Наурызын баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоно.

Ерөнхий сайдын томилолтын багт УИХ, Засгийн газрын зарим гишүүд ажиллаж байна.

Монголын эдийн засгийн чуулган дөрөвдүгээр сарын 7,8-нд болно

Монголын эдийн засгийн чуулганыг угтаж, Шинэ сэргэлтийн бодлогын зургаан зорилтоор урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 21-30-ны өдрүүдэд зохион байгуулна. Тодруулбал:

Эрчим хүчний сэргэлт /03.21-нд Эрчим хүчний яам/

Төрийн бүтээмжийн сэргэлт /03.22-нд ХЗДХЯ/

Аж үйлдвэржилтийн сэргэлт /03.24-нд УУХҮЯ/

Хот, хөдөөгийн сэргэлт /03.25-нд Нийслэл хот болон бусад яамд/

Боомтын сэргэлт /03.28-нд Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, ЗТХЯ хамтран зохион байгуулна/

Ногоон хөгжлийн сэргэлт /29-30-нд БОАЖЯ/

Дээрх салбар хэлэлцүүлгээс дэвшүүлсэн санал зөвлөмжийг нэгтгэн дөрөвдүгээр сарын 7,8-ны өдрүүдэд “Монголын эдийн засгийн чуулган 2022” нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ. 2022 оны Монголын Эдийн засгийн чуулганаар Шинэ сэргэлтийн бодлогыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулж, нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн дунд болон урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого тодорхойлогдоно гэдгийг “Монголын эдийн засгийн чуулган 2022”-ын ажлын хэсгийн ахлагч Сангийн сайд Б.Жавхлан  онцоллоо.

 

Өнөөдөр олон улсын ойн өдөр

0
Жил бүрийн энэ өдрийг ой модыг хайрлан хамгаалах өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор баталж байжээ.
  • Дэлхий дээр хуурай газрын нийт амьтан ургамал, шавжийн 80 гаруй хувь нь ойд нутагшдаг гэх тооцоо бий.
  • Монгол орны газар нутгийн хувьд 13 сая га талбайг ойн сан эзэлдэг.
  • Ойн сангаас олон төрлийн хөхтөн амьтан, жигүүртэн шувуу, хэвлээр явагч, хоёр нутагтан зэрэг амьтдын амьдрах орчин, нүүдэлч малчид, орон нутгийн иргэдийн орлого амьжиргааны эх үүсвэр, түлээ мод, өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлж байна.
  • Жил бүрийн 5 болон 10 дугаар сард бүх нийтийн мод тарих өдрийг санаачлан, хэрэгжүүлсээр багагүй хугацаа өнгөрч байна.
  • Түүнчлэн ой модны биологийн үйлчлэл уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн том “Зэвсэг” болоод буй өнөөгийн нөхцөлд ойн санг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалахад байгаль хамгаалагчид, сум дундын ойн ангиуд, ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа онцлох үүрэгтэй оролцсоор байна.
  • Ой мод нь хуурай газрын бүх амьтан, ургамлын 80 хувийн амьдрах орчин нь болдог бөгөөд дэлхийн шим мандлын салшгүй хэсгийг бүрдүүлж, дулаарлын явцыг сааруулан, хөрс усыг тогтвортой байлгаж, агаарын бохирдолыг багасгадаг байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгууламж юм.
  • Түүнчлэн дэлхийн 1 тэрбум 600 сая хүн, тэдний дотор уугуул нутгийн 2 мянга гаруй овог, аймаг ой модонд түшиглэн амь амьжиргаагаа залгуулж байна.

Монгол улсын ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөр, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагч болон дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан иргэдийг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
  • Хамрах хүрээ: Дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагч, олон улсын болон үндэсний соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн оюутан, гадаадын их, дээд сургуульд магистр, докторын хөтөлбөрт суралцах иргэн.
Оюутан, залуустаа амжилт хүсье.

Н.Учрал: Дижитал эдийн засаг бол Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах маш том боломж

0

Өнөөдөр /2022.03.17/ Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас зохион байгуулсан “Цахим хөгжлийн хурдасгуур” хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Учрал оролцож, санал солилцов.

Уламжлалт эдийн засагт тулгаарласан, уул уурхай, мал аж ахуйгаа түшиглэсэн, дэлхийн зах зээл дээрх үнийн савлагаанаас улсынх нь эдийн засаг шууд хэлбэлздэг ийм замналаар бид удаан явах боломжгүй. Тиймээс орчин цагийн, шинэ тутам бий болж буй ололт дэвшил, шинэлэг бүхнийг соргогоор мэдрэх, оновчтой шийдэл гаргах явдал туйлаас чухал.

Дижитал эдийн засаг өнөөдөр дэлхийн олон улс оронд чухал байр суурь эзэлж байна. Жишээлэхэд, урд хөрш БНХАУ-ын 2020 оны дижитал эдийн засгийн нийт хэмжээ 39.2 триллион юаньд хүрч ДНБ-ны 38.6%-ийг дангаар эзэлж байна. Энэ бол маш том тоо.

Инноваци, цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэд хувийн хэвшлүүдийн төлөөллүүдийг оролцуулан байгуулсан зөвлөлийн цаашид хийх үйл ажиллагаа, мэдээллийн технологийн тусгай бүс, Монгол улсад цахим шилжилтэд суурилсан эдийн засгийн цоо шинэ ойлголтыг хэрхэн зүй зохистой нэвтрүүлэх талаар мөн ярилцаж, санал солилцов.

“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” төслийн хүрээнд японд суралцах 45 оюутанд батламж гардууллаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн бакалаврын хамтарсан хөтөлбөр болон магистрын хөтөлбөрт хамрагдаж Япон улсад суралцах болзол хангасан 45 оюутанд батламж гардууллаа.
Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 44, магистрын хөтөлбөрийн 1, нийт 45 оюутан тэргүүлэх инженер, технологийн чиглэлээр тус тус 2 жил суралцана. Төгсөөд эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ ажиллах болзолтойгоор ийнхүү Япон улсыг зорих юм.
May be an image of one or more people, people sitting, people standing and indoorТөслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөр ШУТИС-ийн Бакалаврын сургалтын хөтөлбөрийн чанарыг олон улсын түвшинд хүргэх, сургалтын орчныг сайжруулах, инженер, технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвар бүхий мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэх зорилготой. Хөтөлбөрт нийт 320 оюутан суралцуулахаар төлөвлөснөөс 289 оюутан хамрагдаад байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Шинжлэх, ухаан технологийн их сургуульд хоёр жил суралцаад Япон улсын Консорциумын 10 их сургуульд 3 дугаар дамжаанаас шилжин Барилга, хүрээлэн буй орчны инженер, Архитектур, Механик инженер мэргэжлээр суралцдаг хос дипломтой төгсдөг онцлогтой юм.May be an image of 1 person, standing, indoor and text
Төслийн үндсэн 3 хөтөлбөрийн хүрээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар нийт 821 оюутан, судлаач, багш нар хамрагдсан нь суралцуулах зорилтот 1000 инженерийн 82.1 хувийг эзэлж байна.

Галын аюулаас олон хүний амь аварсан сурагч Д.Хүчитбаатарыг “ШУДАРГА ЖУРАМ” медалиар шагналаа

0
2022.02.15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачууртын чиглэлд явж байсан автобус шатах үед дотор байсан хүмүүсийг гаргаж, галыг унтраан хүмүүнлэг үйлс бүтээсэн Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх “Тэмүүжин Өрлөг” сургуулийн 9а ангийн сурагч ДАВААСҮРЭНГИЙН ХҮЧИТБААТАРЫГ Монгол Улсын Ерөнхийлөгч шударга журам медалиар шагналаа.
May be an image of 2 people, people standing and text

Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардуулав

0

“Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал хүртээх журам”-ын болзол хангасан шилдэг сонсогч, сурагчид шагналаа гардаж авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Ерөнхий цэргийн 4 дүгээр дамжааны сонсогч Нэргүйн Дашзэвэг;
  • Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 641 дүгээр дамжааны сонсогч Булганы Марал-Эрдэнэ;
  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Тэмүүжин өрлөг” дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Отгонжаргалын Шаравжамц нарт шагналыг нь гардуулж баяр хүргэлээ.

Сонсогч, сурагч нар сурлагаараа бусдыгаа манлайлан, эрдэм шинжилгээний ажил, уралдаан, тэмцээнд идэвхтэй оролцож, цэргийн тангараг, дүрмийн шаардлагыг чанд сахин биелүүлж, сахилга бат, хариуцлага, хандлага, бие бялдар, ёс зүйн зөв төлөвшил эзэмшжээ.

Монгол Улс анх удаа эмэгтэй генерал цолтонтой боллоо

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гарган Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, хурандаа Ганболдын Болорт Бригадын генерал цол хүртээв.

Цэргийн дээд цол хүртсэн Г.Болор болон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, нийт бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөв.

Тэрбээр Монгол Улсын болон Зэвсэгт хүчний түүхэнд анхны эмэгтэй генерал төрөн гарсан нь Зэвсэгт хүчний үүрэг зориулалт, бие бүрэлдэхүүний бүтцэд гарч байгаа шинэ чиг хандлага гэдгийг тодотголоо.

Мөн төрийн цэргийн байгууллагад хүчин зүтгэж буй эмэгтэй алба хаагчид төдийгүй нийт эмэгтэйчүүдийн эх орныхоо хөгжил дэвшилд оруулж буй үнэтэй хувь нэмэр, амжилт бүтээл, үйл хэргийг өндрөөр үнэлж буйн тод илэрхийлэл гэдгийг тэмдэглэв.

Г. Болор нь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд штабын офицероор хоёр удаа, НҮБ-ын төв штабын удирдах албан тушаалд Монгол Улсаас анх удаа томилогдон ажилласан бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах бодлогыг хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан шилдэг алба хаагч юм.

Бригадын генерал Ганболдын Болор

Мэргэжил:

Цахилгаан холбооны инженер, командын офицер, Англи хэлний багш, орчуулагч

Боловсрол:

1994-1999 онд Батлан хамгаалахын их сургууль. Цахилгаан холбооны инженер, командын офицер;

2000-2001 онд ШУТИС-ийн Холбоо мэдээллийн сургууль. Программист; (оройн анги)

2003- 2006 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль. Англи хэлний багш, орчуулагч;

2007 онд АНУ-ын Техас муж дахь Батлан хамгаалах хэлний хүрээлэн. Англи хэлний багш;

2008 онд Батлан хамгаалахын их сургууль. Техникийн ухааны магистр;

2011-2012 онд АНУ-ын Агаарын цэргийн команд штабын коллеж;

2015 онд ХБНГУ-ын Гармиш хот дахь Олон улсын аюулгүй байдлын төв, Цэрэг, стратегийн аюулгүй байдлын дамжаа;

2018 онд АНУ-ын Хавай муж дахь Олон улсын аюулгүй байдлын төв, Олон улсын аюулгүй байдлын дамжаа;

2019- 2021 онд Өндөр хөгжилтэй оронд Дайны коллеж. Олон улсын харилцаа, цэргийн стратеги судлалын магистр;

Боловсролын зэрэг:

Техникийн ухааны магистр;

Олон улсын харилцаа, цэргийн стратеги судлалын магистр;

ҮБХИС-ийн докторант;

Ажлын туршлага:

1999-2003 онд ЗХЖШ-ын Тооцоолох төвд Электроник инженер;

2003-2007 онд БХИС-ийн Холбооны тэнхимд багш;

2007-2010 онд БХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн дарга;

2011-2013 онд Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын Холбооны албаны дарга;

2014-2015 онд БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газарт ахлах мэргэжилтэн;

2017-2019 онд ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээний албаны дарга;

2021 оноос ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга;

2022 оны 3-р сараас ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга.

Энхийг сахиулах ажиллагааны туршлага:

2009-2010 онд Чад Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс. НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “MINURCAT” ажиллагаа. Хүчний штабт хүний нөөцийн мэргэжилтэн;

2013-2014 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс. НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаа. Хүчний штабт Холбооны хэлтсийн дарга;

2015-2016 онд АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв штабын Энхийг сахиулах ажиллагааны газарт мэргэжилтэн;

2016-2017 онд АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв штабын Энхийг сахиулах ажиллагааны газарт ахлах мэргэжилтэн

Эмэгтэй цэргийн алба хаагчид эмнэлэг, холбоо, энхийг сахиулах зэрэг нарийн мэргэжлийн хариуцлагатай үүрэг гүйцэтгэж байна.

2006 онд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд анхны эмэгтэй цэргийн ажиглагч офицер илгээснээс хойш 872 эмэгтэй Энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд оролцжээ.

Монгол Улс НҮБ-д цэрэг хандивлагч 100 гаруй орноос эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 17 дугаарт, Зүүн Хойд Азид нэгдүгээрт эрэмбэлэгддэг юм.

 

Н.Учрал: Дижитал эдийн засаг бол Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах маш том боломж

0

Өнөөдөр /2022.03.17/ Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас зохион байгуулсан “Цахим хөгжлийн хурдасгуур” хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Учрал оролцож, санал солилцов.

Уламжлалт эдийн засагт тулгаарласан, уул уурхай, мал аж ахуйгаа түшиглэсэн, дэлхийн зах зээл дээрх үнийн савлагаанаас улсынх нь эдийн засаг шууд хэлбэлздэг ийм замналаар бид удаан явах боломжгүй. Тиймээс орчин цагийн, шинэ тутам бий болж буй ололт дэвшил, шинэлэг бүхнийг соргогоор мэдрэх, оновчтой шийдэл гаргах явдал туйлаас чухал.

Дижитал эдийн засаг өнөөдөр дэлхийн олон улс оронд чухал байр суурь эзэлж байна. Жишээлэхэд, урд хөрш БНХАУ-ын 2020 оны дижитал эдийн засгийн нийт хэмжээ 39.2 триллион юаньд хүрч ДНБ-ны 38.6%-ийг дангаар эзэлж байна. Энэ бол маш том тоо.

Инноваци, цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэд хувийн хэвшлүүдийн төлөөллүүдийг оролцуулан байгуулсан зөвлөлийн цаашид хийх үйл ажиллагаа, мэдээллийн технологийн тусгай бүс, Монгол улсад цахим шилжилтэд суурилсан эдийн засгийн цоо шинэ ойлголтыг хэрхэн зүй зохистой нэвтрүүлэх талаар мөн ярилцаж, санал солилцов.