Home Blog Page 135

“Аялал жуучлалын салбарыг дэмжинэ”

0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох сайд нарын хамт аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын 120 гаруй компанийн төлөөлөлтэй өглөөний уулзалт зохион байгууллаа. 2021 оны хоёрдугаар сард аялал жуулчлалын салбарынхантай Ерөнхий сайд анх уулзаж байсан. Үүнээс нэг жилийн дараа буюу энэ оны хоёрдугаар сарын 14-нд Монгол Улс гамшгаас хамгаалах бэлэн байдлаа цуцлан шар түвшинд шилжиж олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй болсноо зарлах үед “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлгийг зохион байгуулж, аялал жуулчлалын салбарыг сэргээх тэргүүлэх бодлогын талаар түлхүү ярилцаж байв.

Харин өнөөдрийн уулзалт шийдэл ярьснаараа онцлог байлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хоёр жилд Монгол Улс төдийгүй дэлхий дахинд амаргүй сорилтууд тулгарч, эдийн засгийн хүндхэн цаг үеийг туулж байгааг онцлоод хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилгах хүрээнд  тэргүүлэх чиглэлийн нэг болох аялал жуулчлалын салбарт Засгийн газраас ирэх хоёр жилд онцгой анхаарахаа илэрхийллээ. Мөн аялал жуулчлалын салбарт төрөөс хэрэгжүүлж буй ажлууд, бодит нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл, хэтийн төлвийн талаар оролцогчдод мэдээлэл өглөө. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд зогсонги байдалд орж, орлого нь огцом буурч бодит хохирол амссанаас аялал жуулчлалын салбарт төр, засгийн дэмжлэг нэн шаардлагатай болсныг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэлж байлаа. Монголын аялал жуулчлалын салбар дулааны улиралд сэргэдэг онцлогтой. Энэ удаад Засгийн газрын гишүүд тодорхой үр дүн, шийдэл гаргахаар уулзаж байгаад аж ахуйн нэгжүүд ч талархаж буйгаа илэрхийлж байв.

2019 онд 1.6 их наяд төгрөгийн орлого олж, ДНБ-ий 7.2 хувьтай тэнцэх мөнгөн урсгал эргэлдэж байсан энэ салбар хоёр жил гацсанаар зөвхөн Монголд гэлтгүй дэлхийн хэмжээнд салбарын орлого 70 гаруй хувиар унасан. Одоо л сэргэх хандлага ажиглагдаж буй. Тиймээс өмнөх уулзалтуудын үр дүн, төрөөс шийдвэрлэсэн болон ойрын үед шийдвэрлэж болох асуудлын талаар талууд илэн далангүй ярилцав.

Ялангуяа үл хөдлөх хөрөнгийн болон бусад төрлийн татвараас болж компаниудын дансыг хааж байгаа нь орлого олоход хүндрэл үүсгэж байгаа, НДШ-ийн 2020, 2021 онуудад төлөгдөөгүй хуримтлагдсан өр төлбөрийн хугацааг хойшлуулж өгөх, агаарын тээврийн үнэ тариф, тэр дундаа “МИАТ” компанийн Европын орнууд руу холбодог гол нислэг болох Франкфурт чиглэлийн үнэ тариф хэт өндөр, суудал олдохгүй байгааг төрөөс зохицуулж өгөхийг хүслээ.  Мөн орон нутгийн нислэг үйлдэж байгаа “Хүннү эйр” компани гэхэд одоо болтол нислэгийн хуваариа танилцуулахгүй байгаа нь жуулчдад мэдээлэл өгөхөд хүндрэл үүсгэж байгааг шийдэх, цахим виз олголт удаж, гацах, хугацаа алдах зэрэг хүндрэл үүсэж байгаа, аялал жуулчлал, зочид буудлуудтай харилцдаг хот, дүүргийн татвар, нийгмийн даатгал, хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын хүнд суртал, эс үйлдэхүй, дарамт их байдаг зэрэг олон асуудлыг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл жишээ баримттай ярьж, зарим асуудлыг газар дээр нь шууд шийдвэрлэлээ.

Засгийн газрын энэ оны 04-р сарын О6-ны өдрийн хуралдаанаас гарсан тэмдэглэлд аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдэд зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, НДШ-ийн болон газрын төлбөрийн хуримтлагдсан 3 тэрбум төгрөгийн өр, төлбөр төлөх хугацааг хойшлуулах, агаарын тээврийг либералчлах арга хэмжээг хурдасгах, чөлөөт өрсөлдөөн бий болгох, орон нутгийн нисэх буудлуудыг үе шаттай олон улсын 4С, 4D ангиллын нисэх буудал болгож агаарын боомтыг олон улсад нээх, богино зайн нислэг үйлдэх нөхцөл бүрдүүлэх, БНСУ-ын аялагчдыг визийн шаардлагаас чөлөөлөх, хил орчмын жуулчдын автомашинтай аяллыг дэмжих зэргийг зохих журмын дагуу судалж, шийдвэрлэхээр болсонд Монголын аялал жуулчлалын холбооны гишүүн талархаж буйгаа энэ үеэр хэлсэн юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногоос эхлэн Засгийн газрын хурал бүрийн эхний нэг цагийг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ болон аялал жуулчлалын салбарын асуудалд зориулахаар болсныг дуулгалаа. Мөн тэрбээр, “Аялал жуулчлал бол салангид ганц салбар биш. Соёл, гадаад харилцаа, цаашилбал замын цагдаа, нийслэлийн түгжрэл, хөдөөгийн зам, ТҮЦ-ийн болон “Нарантуул”-ын худалдаа эрхлэгчид хүртэл энэ салбарт хамаатай.  Олон хүнд өгөөж нь очдог экспортын салбар. Энэ салбар өнгөрсөн хоёр жил хэвтэрт орсон. Ирэх хоёр жилд Засгийн газар бүх чадлаараа дэмжээд босгож ирнэ. Татвартай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн дансыг хааж байгааг болиулж, ирэх долоо хоногт багтаан Сангийн яам хаалттай байгаа бүх дансыг он дуустал үе шаттай шийдвэрлэнэ. Франкфуртын нислэгийн тухайд МИАТ энэ жил алдагдлаа хоёрдугаарт тавиад нислэгийн тоог нь нэмэгдүүлж, тасалбарын үнийг буулгах асуудлыг ирэх долоо хоногт багтаан шийдвэрлэнэ. НӨАТ-ын систем, татварын урамшууллын тухайд Монголоос гарах үед нь гадаадын жуулчдад тодорхой хувийн буцаан олголт өгдөг болох асуудлыг Сангийн яам судалж үзэхээр боллоо. Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад 500 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн зөрүүнд төрөөс татаас өгөх, жуулчдад “Ковид-19”-ын шинжилгээ, вакцинжуулалт хийх тусгай үйлчилгээг нийслэлийн 4-5 том эмнэлэгт нэгдсэн байдлаар зохион байгуулах бүрэн боломжтой.” гэлээ. Дэлхий дахинд аялал жуулчлалын салбар сэргэх хандлагатай болсон энэ цаг үед Монгол Улсын хувьд ч төр, хувийн хэвшил хамтраад энэ салбараа босгож ирэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үгийнхээ төгсгөлд онцоллоо.

“Засгийн газраас үнэ тогтоох гэсэн ямар нэг оролцоо одоог хүртэл байхгүй”

0

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулав.

– Зургаадугаар сараас хойш шатахууны үнэ нэмэгдэх үү. Үнийг одоохондоо барьж байгаа ч цаашид гэнэт огцом нэмэгдэх эрсдэл үүсэх үү?

-АИ-92-оос бусад шатахуун бол зах зээлийн зарчмаараа явдаг буюу Засгийн газраас үнэ тогтоох гэсэн ямар нэг оролцоо одоог хүртэл байхгүй.

Харин АИ-92-ийн хувьд бага зэргийн оролцоотой байснаа 2021 оны арваннэгдүгээр сард үнийн зөвлөл хуралдаж, аажмаар зах зээлийн горим руу шилжүүлэх автомат үнийн тооцоололд орсон.

Өөрөөр хэлбэл, АИ-92 шатахууны үнийг тооцоолоход төр хөндлөнгөөс оролцох биш автоматаар үнэ нь зургаан сарын дундаж өртгөөрөө тооцоологддог горим руу шилжсэн.

Дэлхийн банкнаас гаргасан газрын тосны бүтээгдэхүүний үнийн прогнозоос үзвэл, ОХУ, Украины асуудлаас үүдэж газрын тосны эрэлт нийлүүлэлт хэлбэлзэхээр байна.

С.Энхболд: Хоёр өдөрт 5117 иргэн үзлэгт хамрагдлаа

0

Эрүүл мэндийн сайд С.Энхболд тавдугаар сарын 1-нээс эхэлсэн эрт илрүүлэг, үзлэг оношилгооны талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Эхний гурван жилд жил тутам иргэдийг эрт илрүүлэг үзлэгт хамруулна. Ингэж байж богино хугацаанд үр дүн гарна. Үүний дараа хоёр юм уу, гурван жил тутамд тодорхой шинжилгээний багцуудыг гаргахаар төлөвлөж байна. Эхний хоёр жилд мэдээж  эрүүл мэндийн салбар ачаалалтай ажиллана.

Эрт илрүүлэг хийгээд өвдөхөөс өмнө нь оношилбол тухайн хүний эмчилгээний үр дүнд эергээр нөлөөлнө. Түүнчлэн эмнэлгийн зардлыг бууруулж, томоохон дататай болно. Үзлэг оношилгоог хийснээр бодлогын баримт бичгүүд гарна.

Багцын шинжилгээ зонхилон тохиолддог өвчлөл рүү илүү чиглэсэн. 15-69 насны гурван иргэн тутмын нэг нь, 45-69 насны хоёр иргэний нэг нь өвдөж байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин илүү өвчилдөг. Эмэгтэйчүүд жилд дунджаар гурван удаа эмнэлэгт ханддаг бол эрэгтэйчүүд бага байдаг.

Хоёр өдрийн дотор улсын хэмжээнд 5,117 хүн эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамрагдсан байна. Уг төсөлд 60 тэрбум төгрөг зарцуулна. Нэг эмнэлэг өдөрт 40-60 хүлээж авахаар зохион байгуулалт хийгдсэн. Иргэд эрүүл мэндийн байгууллагаас урилга ирсний дараа үзлэгт хамрагдана.

Иргэнд ямар нэгэн зовуурь илэрсэн тохиолдолд заавал урилга хүлээхгүйгээр эмнэлэгт үзүүлж болно. Түүнчлэн насны бүлгийнхээ бүх багцын шинжилгээг заавал өгөх шаардлагагүй.

Халдварт бус өвчинтэй тэмцэхэд зарцуулсан нэг ам.доллар болгон долоон ам.долларын үр өгөөж өгдөг гэсэн ДЭМБ-ын судалгаа гарсан” гэв

2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалыг тасралтгүй төлсөн иргэд шинжилгээнд хамрагдана

0

Орон даяар зохион байгуулагдах “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх” үзлэгийн талаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээлэл өгөв.

Тэрбээр “Эрүүл мэндийн сайдын гуравдугаар сарын 5-ны өдрийн А139 дугаар тушаалаар хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, шинжилгээ, оношилгооны журам батлагдсан.

Тушаалын гол онцлог нь Монгол Улсын бүх иргэн үзлэг шинжилгээнд насны бүлгээрээ хамрагдах боломжтой. Өмнө нь зөвхөн 18-аас дээш насны иргэд хамрагддаг байсан. Түүнчлэн үзлэг оношилгооны нэр төрөл нэмэгдсэн. Энэ нь хүн амын өнөөгийн өвчлөлийн нөхцөл байдалтай холбоотой.

Тухайлбал хавдрын өвчлөл 6,000 гаруй оношлогдсоноос 72.5 хувь нь хожуу үедээ оношлогдсон байна. 60 орчим хувь нь тав хүртэлх жилийн дотор нас барж байна гэсэн статистик байгаа.

Иймээс үзлэг зохион байгуулснаар өвчлөлийг эрт илрүүлнэ. Дундаж наслалт уртсаж, амьдралын чанар нэмэгдэнэ. Эрүүл иргэн манай улсын үндэсний баялаг гэдэг анхаарах асуудал болж байна.

Үзлэг шинжилгээ зохион байгуулахаар орон нутагт бэлтгэл ажил явагдаж байгаа. Тухайлбал, Өвөрхангай аймагт эрүүл мэндийг дэмжих төв нээгдэж байна. Иргэдийн аль насны хүмүүсийг эхэлж шинжилгээнд хамруулах зэрэг зохион байгуулалтын ажлыг орон нутаг хариуцна. Хүн амын нягтрал, тоног төхөөрөмж, эмч ажилчдын хангамжаас шалтгаалаад эрт илрүүлэг үзлэг шинжилгээ харилцан адилгүй зохион байгуулагдана.

Уг үзлэгт 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалыг тасралтгүй төлсөн иргэд хамрагдах боломжтой” гэлээ

Илон Маск Твиттерийг 44 тэрбум доллараар худалдаж авна

Илон Маск Твиттерийг 44 тэрбум доллараар худалдаж авахаар боллоо. Түүний саналыг Твиттерийн ТУЗ хүлээн авсан байна.

Хэдхэн хоногийн өмнө Илон Маск Твиттерийг эзэмшигчдэд компаниа зарах санал тавихдаа энэ нийгмийн сүлжээнд хэрэгжүүлээгүй асар том чадвар байна, би түүнийг хэрэгжүүлж чадна гэж хэлж байсан юм.

Энэ сард Маск Твиттерийн хувьцааны 9,2 хувийг 2,89 тэрбум доллараар худалдан авч, тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болсон. Хувьцаа эзэмшигчдийн шахалтаар Твиттер Масктай хэлэлцээ хийж, Маск нэгж хувьцаанд 54.20 ам.доллар санал болгосон байна. Энэ мэдээ гарах үед Твиттерийн бирж дээрх хувьцааны үнэ 6 хувиар өсжээ.

Илон Маск Твиттерийн контентын хязгаарлалтыг сулруулахаас эхлээд хуурамч хаягийг устгах зэрэг хэд хэдэн өөрчлөлт хийх санал тавьжээ.

Дэлхийн хамгийн баян эрхэм тэрээр Форбс сэтгүүлийн үнэлгээгээр 273,6 тэрбум долларын хөрөнгөтэй аж.

Эх сурвалж: ВВС

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.6 хувийг эзэлж байна

0

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 3 дугаар сарын эцэст 22.1 их наяд төгрөг боллоо.

Энэ нь өмнөх сарынхаас 797 (3.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 4.5 (25.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 51.9 хувь нь иргэд, 46 хувь нь хувийн, 1.3 хувь нь төрийн, 0.8 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх аж. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 19 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 905.7 (5 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 4.7 (32.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 86 хувийг эзэлж байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 3 дугаар сарын эцэст 969.3 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 75.8 (7.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 313.3 (24.4 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.4 хувийг эзэлж байв. Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл 3 дугаар сарын эцэст 2.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 32.9 (1.5 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 103.8 (5.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.6 хувийг эзэлж байна.

“Эрдэнэс Тавантолгой” төсөвт 2.3 их наяд төгрөг төвлөрүүлжээ

0
Эрдэнэс Тавантолгой” ХК 2021 онд:
📌Тавантолгой Гашуунсухайт төмөр замд 1.4 их наяд
📌Тавантолгой Зүүнбаян төмөр замд 1.15 их наяд
📌Таванолгой түлш ХХК-д 484 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2022.04.22

Ерөнхий сайд тэтгэлгийн хугацаагаа сунгалаа

0

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн иргэдийн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн бүртгэлийн хугацааг 2022 оны тавдугаар сарын 02-ны 17:00 цаг хүртэл сунгалаа.

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөр, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагч болон дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан иргэдийг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам” (цаашид “журам” гэх)-ын дагуу зохион байгуулна.

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журамтай https://legalinfo.mn/mn/detail/16231249213641 холбоосоор орж танилцах боломжтой.

Тавигдах шаардлага:

Дотоодын их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн оюутан:

– Сургалтын байгууллагын өдрийн ангид суралцдаг байх;

– Бакалаврын хөтөлбөрөөр суралцагч сүүлийн 3 улирал дараалан 3.6 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх;

– Нийгмийн сайн сайхны төлөө бусдыгаа манлайлж сайн дурын үйл ажиллагаа санаачлан, зохион байгуулсан байх.

Техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч:

– Техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч сүүлийн 2 улиралд 3.4 голч дүнтэй гэж үнэлэгдсэн байх;

– Монгол Улсын болон дэлхийн хэмжээний ур чадварын уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон, шинэ бүтээл, шинэлэг санааг хичээл, сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байх.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч:

– Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч сүүлийн 2 улиралд “чадамжтай” гэж үнэлэгдсэн байх;

– Монгол Улсын болон дэлхийн хэмжээний ур чадварын уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон, шинэ бүтээл, шинэлэг санааг хичээл, сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байх.

Олон улсын болон үндэсний соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн иргэн:

– Олон улсын болон үндэсний хэмжээнд зохиогддог соёл, урлагийн наадам, үзэсгэлэн, уралдаан тэмцээнд 1, 2, 3 дугаар байрт шалгарсан;

– Спортын төрлөөр суралцагч (тамирчин) нь тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож медальт байрт шалгарсан;

– Шатар, даамын төрлөөр “Олон улсын холбооны мастер” цол хүртсэн.

Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах иргэн:

– Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 100 их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах шаардлагыг  хангаж, урилга авсан;

– Олон улсын англи хэлний IELTS-ийн шалгалтын 7-аас доошгүй, IBT TOEFL-ийн шалгалтын 100-аас доошгүй онооны шаардлага хангасан.

Сургалтын тэтгэлгийн хэмжээ, хамрагдах иргэдийн тоо:

1) 3,000,000.0 (гурван сая) төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт:

– Дотоодын их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 20 оюутан;

– Техникийн боловсролын сургалтын байгууллагын 10  суралцагч;

– Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 15 суралцагч;

– Соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн 5 оюутан.

2) Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах сургалтын тэтгэлгийг 2022-2023 хичээлийн жилээс тооцож олгоно.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ

Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн иргэд Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-ын 2.1-2.3-т заасан шаардлагыг хангасныг нотлох материал, анкетаа 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл https://scholarship.esis.edu.mn/ цахим холбоосоор ирүүлнэ.

Цахимаар бүртгүүлэхэд зарим анхаарах зүйлс:

1. Боловсрол хэсэгт одоо сурч буй сургууль, мэргэжлийн чиглэлийн мэдээллээ оруулна.

2. Баримт хэсэгт бакалаврын хөтөлбөрт хүсэлт гаргагч сүүлийн 3 улирлын голч онооны баримт, техникийн болон мэргэжлийн хөтөлбөрт хүсэлт гаргагч сүүлийн 2 улирлын голч оноо, дүнгийн материал хавсаргана.

3. Баталгаажуулалт хэсэгт ярилцлагад орох skype хаягаа үүсгэн SkypeID хэсэгт оруулан илгээх үйлдэл хийнэ.

Сонгон шалгаруулалттай холбоотой санал, гомдол хүлээн авах:

Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл авах, санал дэвшүүлэх, асуулт асуух, гомдол гаргах бол Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын (51)-263449 дугаар утсаар (дотоодын сургалтын байгууллагын сургалтын тэтгэлэг авах хүсэлт гаргасан суралцагч), Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын (51)-263181 дугаар утсаар (гадаадын магистрантур, докторантурт суралцах хүсэлт гаргасан иргэн) хүлээн авна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлнэ

0

уулийн байгууллагаас нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлүүлэх саналыг УИХ-д өнөөдөр хүргүүлсэн байна.

Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас гаргасан саналыг үндэслэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлжээ.

АТГ-аас Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын гишүүдийг Хөгжлийн Банкны хэрэгт холбогдуулан шалгаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин эрх мэдлээ урвуулж, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, их хэмжээний зээл өгсөн буюу Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татагджээ.

Тэдний хамаарал бүхий “Вертекс майнинг партнерс” ХХК Хөгжлийн Банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл авсан талаар тус банкнаас мэдээлж байв.

Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн тухайд 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн Банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн Хөгжлийн Банкнаас зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон үндэслэлээр яллагдагчаар татагдсан юм.

Тэгвэл Ё.Баатарбилэг гишүүний тухайд хахууль авсан гэх хэрэгт холбогджээ. Тодруулбал, Хөгжлийн Банкнаас зээл аваад өдгөө чанаргүй зээлдэгчийн тоонд ороод буй НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгээс их хэмжээний хахууль авсан нөхцөл байдал тогтоогдсон учир түүнийг яллагдагчаар татсан байна.

Улсын Их Хурлын тухай хуульд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ажлын таван таван өдрийн дотор шийдвэрлэнэ хэмээн заасан байдаг.

Ингэхдээ “Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно” хэмээн заажээ.

Л.Халтар:Тянжинийг шүтэж амьдармааргүй байна

0

Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар БНХАУ-ын талд Тянжинь боомтын баруун хойд тал болон баруун урд талын боомтуудаар Монгол руу ачаа гаргах саналыг тавьжээ.

Тяньжин боомтод одоогоор манай импортлогчдын 5800 чингэлгийн үлдэгдэлтэй байна. Энэ талаар Л.Халтар сайд “Бид нэг боомтоос хараат байна. Хойшдоо Тяньжинийг шүтэж амьдармааргүй байна. ГХЯ-ын сайд Г.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй утсаар ярихдаа энэ асуудлыг хөндөж өгөөч гэж би хүссэн. Ярьсан байна лээ. Тяньжиний баруун хойд талын болон баруун урд боомтуудыг ашиглая гэж БНХАУ-ын талд хүсэлтээ тавиад, үндсэндээ шийдэгдэж байна.

Одоо Хятадын төмөр замын төв корпорацаас тухайн боомтоос сард хэдэн галт тэрэг явах уу гэдгийг мэдэх шаардлагатай. Иймд тээвэр зуучийн компаниуд цаанаас ачаа гаргахдаа ямар боомт ашиглахаа шийднэ. Бид ойрын хугацаанд та бүхэнд ийм ийм боомтууд Монгол руу нээлттэй болсон гэж мэдээлнэ. Гол нь тээвэр зуучийн компаниуд өөрсдөө зоригтой шийдэл гаргах хэрэгтэй.

БНХАУ-ын талд гурван саналыг ГХЯ-аар дамжуулж дипломат шугамаар тавьсан:
1. Хуучин схемийг сэргээж, 70-100 монгол жолоочийг Эрээн рүү  гаргаж, дундын бүсээс автомашинуудыг татаж өгөх. Манай тал өмнө нь алдаа гаргасныг айлын төл сөхөх байх.

2. Ногоон картын системийг үргэлжлүүлж, тодорхой маршрут гарган, Монгол жолооч нарыг БНХАУ-ын гаалийн талбай хүртэл явуулж, задгай тээвэрт оруулахыг шийдэж өгөх;

3.Хилийн 0 цэг дээр чингэлэг тээврийн хажуугаар автомашин оруулж, өртөөчилсөн байдлаар задгай тээвэр явуулах саналаа уламжилсан гэсэн юм.

Зам тээврийн хөгжлийн яам Эрээн хотын захиргаатай ярилцан, чингэлэгт ачуулахад сугалааг болиулж, гаалийн талбайд орж ирсэн дарааллаар ачилт хийж эхэлжээ.

Л.Халтар сайд МҮХАҮТ-д бизнес эрхлэгчидтэй уулзахдаа дараах мэдээллийг өгсөн юм:
-Чингэлгийн үнэ өссөн хоёр гол хүчин зүйл бий. Үнэ хаялцаж байгааг бид хянаж чадахгүй байна. Үнэнээ л хэлье.

Өдөрт манай улс руу 80-90 чингэлэг оруулж, буцаагаад 30 орчмыг гаргадаг тул чингэлэг бөөгнөрч, чингэлгийн түрээсийн үнийг өсгөж байна. Энэ асуудлыг УБТЗ, Эрээн өртөөнийхөнтэй ярилцаад, Замын-Үүдээр төмөр замаар гаргана. Эргэлтийг хурдасгах шаардлагатай.

Стандартын тухайд 3.5 метр өргөн чиргүүлийг л хилээр нэвтрүүлдэг. Чингэлгийн уртыг тооцохгүй байж болно. Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн хоёр урсгалтай авто замын нэг талынх нь замын өргөн 3.2 метр. Гэтэл замаасаа өргөн тээврийн хэрэгсэл явах гээд байна. Ийм өргөнтэй хоёр тээврийн хэрэгсэл зөрвөл яах вэ? 3.5 метр өргөн чиргүүлтэй машины жолоочийн толинд арын бүх зүйл харагдахгүй, хаагдчихдаг. Иймд хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэлтэй.

Бидний хамгийн сүүлд хийсэн, эрчмийн тооллогоор УБ-Замын-Үүд чиглэлийн зам дээр хөдөлгөөн бага үед жилд 2.6 сая зорчигч, жолооч зорчиж байв. Иймд энэ хүмүүсийн аюулгүй байдлыг 3.5 метр өргөн чиргүүлтэй жолооч нарын төлөө эрсдүүлж болохгүй гэсэн юм.