Home Blog Page 134

Холбооны нөөцийн сан инфляцын эсрэг тэмцлээ эрчимжүүлэв

0

АНУ-ын инфляц 8.5% буюу сүүлийн 40 гаруй жилийн дээд түвшинд хүрээд байгаа билээ. Төв банк 5-р сарын мөнгөний бодлогын хурлаараа хүлээлт ёсоор бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар өсгөж 0.75-1 хувьд хүргэлээ. Ихэвчлэн 0.25 нэгж хувиар алхдаг Холбооны нөөцийн сангийн Нээлттэй зах зээлийн хорооны хувьд энэ нь 2001 оноос хойших хамгийн огцом шийдвэр байв. Мөн эзэмшиж буй бондын хэмжээгээ сар бүр 95 тэрбум ам.доллароор бууруулах замаар балансаа хумин, уламжлалт бус мөнгөний тэлэх бодлогоосоо гарах юм.

5-р сарын 5-ны өдөр нийтэлсэн мөнгөний бодлогын мэдэгдэлд ОХУ-Украины нөлөө АНУ-ын эдийн засагт ямар байх нь ихээхэн тодорхой бус гэсэн байна. Гэхдээ эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлж, инфляцыг өсгөх нэмэлт дарамт болж байгааг онцолжээ. Түүнчлэн, БНХАУ-д цар тахлын улмаас чанга хөл хорио тогтоосон нь нийлүүлэлтийн сүлжээний тасалдлыг улам даамжруулах төлөвтэй гэж үзжээ.

Дэлхий нийтэд 2021 оны 2 дугаар хагасаас үнийн өсөлт том сорилт болж эхэлсэн. Вакцинжуулалт эрчимжин, цар тахлын хөл хорио тавигдсанаар эрэлт өссөн бол нөгөө талд ачаа тээвэр, боомтын түгжрэл нь нийлүүлэлтийн шокыг үүсгээд байсан юм. Улмаар олон улс оронд инфляц төв банкны зорилтоос хэд дахин даваад байна. Төв банкууд энэхүү үнийн өсөлтийг хязгаарлахын тулд бодлогын хүүгээ эрчимтэй чангаруулах арга хэмжээ авч буй. Гэсэн хэдий ч цар тахал болон геополитикийн асуудал нь инфляцын сорилтыг нэмэгдүүлсээр байна.

 

Монгол, Вьетнам, Филиппин, Индонезийн иргэд визгүй зорчино

0

БНСУ цар тахлын улмаас хоёр жил гаруйн турш зогсоогоод буй визээс чөлөөлөх хөтөлбөрөө сэргээж, ирэх зургаадугаар сарын 1-нээс эхлэн Жэжү, Яньяны олон улсын нисэх буудлаар гадаадын жуулчдыг визгүй зорчихыг зөвшөөрнө гэж тус улсын Дотоод хэргийн сайд Жон Хэ Чоль лхагва гарагт мэдэгджээ.

БНСУ 2002 оноос эхлэн Хууль зүйн сайдын тогтоосон 24 орны иргэдээс бусад бүх гадаадын жуулчдад өмнөд нутгийн Жэжү арал дээр 30 хүртэлх хоног визгүй зорчих боломжийг бүрдүүлсэн юм. Гэвч энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг цар тахлын улмаас 2020 оны хоёрдугаар сарын 4-нөөс түр зогсоогоод байжээ.

Харин ирэх зургаадугаар сараас Монгол, Вьетнам, Филиппин, Индонезийн тав болон түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид Яньян олон улсын нисэх буудлаар нэвтрэн 30 хүртэлх хоног визгүй зорчих боломжтой болж байгаа талаар холбогдох албаны төлөөлөгчид мэдээлсэн байна.

“Бид хилээр нэвтрүүлэх бодлогыг оновчтой болгох замаар гадаадын аялагчдын тоог нэмэгдүүлж, аялал жуулчлалын зах зээлийг идэвхжүүлнэ гэдэгт найдаж байна” гэж Жон Хэ Чоль мэдэгджээ.

“COVID-19” халдварын хамгийн сүүлийн давлагаа намжиж буй байдал ажиглагдаж байгаа тул тус улс вакцинд хамрагдсан жуулчдыг заавал тусгаарлагдах журмаас чөлөөлөх зэргээр хилийн хязгаарлалтын арга хэмжээнүүдийг үе шаттайгаар сулруулж байгаа юм.

Лхагва гарагт улсын хэмжээнд өдөрт илэрсэн “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо 50 мянгаас доошилж буурчээ. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар цар тахлын өмнөх хэвийн амьдралын хэмнэлдээ эргэн орох үүднээс гадаа талбайд амны хаалт зүүх журмыг цуцалсан юм.

Л.Халтар:Зам тээврийн осол гарвал гүйцэтгэгч компани хариуцна

0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Дарханы замын түр зам дээр гарч буй ослын тухай Зам, Тээврийн Хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Тээврийн цагдаагийн албаныхантай ярьж байгаад хоёр, дөрөвдүгээр багцын түр зам дээр цагдаагийн пост ажиллуулж байгаа. Түр зам дээр хурд хэтрүүлэхээс бусад шалтгаанаар замын муугаас болж, иргэд амь нас, эрүүл мэнд, эд материалаараа хохирвол гүйцэтгэгч компани хариуцна. Манай яам гүйцэтгэгч нартай энэ заалтаар гэрээ байгуулсан.

Ялангуяа хоёр, дөрөвдүгээр багцын түр зам дээр техникийн бүрэн бүтэн байдал, хурд хэтрүүлснээс бусад тохиолдолд түр замаас шалтгаалан хохирол үүсвэл тээврийн цагдаагийн албаар баталгаажуулан гүйцэтгэгч компаниас хохирол нэхэмжлэх бүрэн боломжтой. Дарханы замын таван багцын ажил жигдрээд явагдаж байгаа. Бид бүх чадлаараа ажиллаж байна.

Дөрөвдүгээр багцын замыг энэ оны намар ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа” гэлээ.

Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлд долоо хоногт таван удаа нислэг үйлдэнэ

0

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Франкфуртийн чиглэлийн нислэгийг нэмэгдүүлж, МИАТ ТӨХК-д татаас өгөхөөр шийдвэрлэлээ. Энэ чиглэлд долоо хоногт таван удаа нислэг үйлдэхээр болж байна.

Түүнчлэн агаарын тээврийн либералчлал, Монгол Улсад хүрэлцэн ирж буй жуулчдад татварыг буцаан олгох асуудлаар холбогдох цогц шийдлийг боловсруулж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг холбогдох сайд нарт өглөө.

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, эдийн засгийг сэргээх зорилтын хүрээнд Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх БНСУ-ын иргэдийг 90 хүртэлх хоногоор визгүй зорчуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь 2022 оны зургаадугаар сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хүчинтэй байна.

Цар тахал эхлэхээс өмнө БНСУ-аас Монгол Улсад жилд 100 орчим мянган иргэн ирдэг байсан. Цаашлаад энэхүү жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул уг шийдвэрийг гаргаж байгаа.

Өнөөдрийн байдлаар манай улсад бүх төрлийн паспорттой 258, дипломат албан паспорттой 37 гадаад улсын иргэн визгүй зорчиж байна. Монгол Улсад ирэх хүсэлтэй байгаа гадаадын иргэд цахим виз мэдүүлж мөн хүрэлцэн ирж байгаа. 2010 онд Япон, 2013 онд Канад болон Герман улсын иргэдийг тус тус 30 хүртэлх хоногийн хугацаатай визээс чөлөөлөх шийдвэрийг гаргаж байсан.

Манай улсын иргэд БНСУ-д зорчих асуудлыг хөнгөвчлөх тухай Гадаад Харилцааны Яамнаас тус улсын талтай дипломат шугамаар үргэлжлүүлэн ярилцаж байгаа.

Хөгжлийн Банкны асуудлыг хэлэлцэж хэд хэдэн чиглэлийг Ерөнхий сайд өгсөн” гэв.

Сангийн сайд Б.Жавхлан “2020, 2021 онд МИАТ үндсэндээ тэг зогсолт хийсэн. Захиалгат нислэгүүд нь дандаа Засгийн газрын даалгавраар яаралтай ажлуудад явсан. Их хэмжээний алдагдалд орсон бөгөөд карго тээврээр тодорхой орлого олсон. Татааст төсөв харам байгаа. Ийм байдлаар гэвэл бүх компанид татаас өгөх хэрэгтэй болно. Төсвөөс шууд татаас өгөх боломжгүй байх.

Шууд өнөөдөр төсвөөс байж болно эсвэл урт хугацааны өрийн бичиг байж болно. 2022 оноос өгөх боломжгүй, хуульчлагдсан зүйл байхгүй тул 2023 оны төсвийг ярих эрт байна” гэдгийг хэллээ.

Тавантолгой чиглэлийн төмөр зам ашиглалтад орно

0

Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 88.4 хувьтай хэрэгжиж байгаа талаар Зам Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээлж байна. Уг чиглэлийн төмөр замыг 2022 оны аравдугаар сард багтаан ашиглалтад оруулах талаар тус яамнаас танилцуулсан.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил 76.4 хувьтай явагдаж байна. Энэ оны долдугаар сард багтаан энэхүү төмөр замыг иж бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж буй талаар холбогдох албаныхан мэдээлсэн.

Гашуунсухайт-Ганц мод чиглэлийн төмөр замын ажлын явцын талаар сайд нар тогтмол мэдээлэл өгч байгаа. БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хороотой хэлэлцээр үргэлжилж байна. Боомтын төмөр зам, шилжүүлэн ачуулах байгууламж, хөрөнгө оруулалт нүүрсний худалдаа зэрэг асуудлыг үе шаттайгаар цогцоор нь шийдвэрлэх юм” гэлээ.

С.Амарсайхан ипотекийн зээлийн тогтолцоог сайжруулах асуудлаар уулзалт хийж байна

0

Яг одоо Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн тогтолцоог сайжруулах асуудлаар банкны удирдлагуудтай уулзалт хийж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 24 мянган ширхэг мод тарьлаа

0

“Эрдэнэс Тавантолгой” ХК “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийн хүрээнд нийт 180 сая ширхэг мод тарьж ургуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар суулгац болон үрээр 24 мянган ширхэг мод тарьж ургуулаад байна. #ЭТТ #СайнМэдээнийУурхай

“Эх дэлхийгээ хайрлаж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлээрэй”

0
Жил бүрийн 3 дугаар сарын 20-иос 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт ихтэй, “Түймрийн аюултай үе” гэж үздэг.
Тиймээс энэ үед та бүхэн эх дэлхийгээ хайрлаж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлээрэй.🐾

МҮХАҮТ-ын төлөөлөгчийн газар АНУ-ын Иллиной мужийн Чикаго хотод нээгдлээ.

0

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ын төлөөлөгчийн газар АНУ-ын Иллиной мужийн Чикаго хотод нээгдлээ. Төлөөлөгчийн газар нь бизнес эрхлэгч нарт үйл ажиллагаагаа явуулах, зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд тус дэм болон ажиллах аж. Мөн бизнесийн хэлхээ холбоогоо тэлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, төслөө харилцан танилцуулах, хөрөнгө оруулалт татах хэлцэл болон сургалт зохион байгуулах юм. АНУ-д төлөөлөгчийн газраа нээж буйтай холбогдуулан мөн ажил хэрэгч хүмүүст зориулсан мэдээллийн сайт нээжээ.

Бие даасан бүтэц бүхий тус сайт нь Монголын эдийн засаг, бизнесийн орчин, үйл ажиллагааг АНУ -д сурталчлан таниулах, Америкаас Монгол Улсад хөрөнгө оруулах, харилцан ашигтай хамтран ажиллах, Монголын ААН-үүдтэй холбох,гүүр болж ажиллах,найдвартай албан ёсны эх үүсвэрийн мэдээллээр хангах аж. Мөн АНУ-д бизнес эрхэлж буй монгол бизнесүүдэд бизнесээ эхлэх, өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх урамшуулна хэмээн МҮХАҮТ-ын АНУ дахь төлөөлөгч У.Зоригтбаатар, Х.Талгат нар мэдээллээ.

Тодруулга: Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар энэ оны 3 дугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. АНУ-д Монгол Улсын 30 гаруй мянган иргэн ажиллаж амьдардаг бол үүнээс 10 мянга гаруй иргэн Чикаго хотод амьдардаг аж.

Эх сурвалж:МОНЦАМЭ

Нөөцийн мах борлуулах цэгийн тоог нэмж, хонины махны үнийг буурууллаа

0

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нөөцийн мах борлуулах цэгийн тоог нэмж, хонины махны үнийг буурууллаа
Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, махны үнийг бууруулах чиглэлээр шийдвэр гаргалаа.
Нөөцийн махны 60 хувийг бүрдүүлж байгаа хонины махны кг тутмын үнийг Засгийн газраас  250 төгрөгөөр, бэлтгэн нийлүүлэгч нийгмийн хариуцлагын хүрээнд 100 төгрөгөөр, нийт 350 төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэлээ.
“Хонины нөөцийн махыг кг-ыг нь 7950 төгрөгөөр худалдах шийдвэр маргаашнаас хэрэгжинэ. Бүтнээр нь буюу гулуузаар нь худалдан авбал кг нь 7750 төгрөг байна” гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэллээ. “Нөөцийн мах борлуулж буй худалдааны цэгийн тоог нэмэгдүүлж, бүх сүлжээ дэлгүүр, супермаркет, хүнсний дэлгүүрээр борлуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов.
Хүн амын 2022-2023 оны хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчдэд 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэлээ. Махны бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжтэй махны нөөцийг эрт бүрдүүлж, хэрэглэгчдэд хямд үнэтэй мах нийлүүлэх Хариуцлагын гэрээ байгуулж, хэрэгжилтэд ШӨХТГ-аас хяналт тавьж ажиллах юм байна.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ махны үйлдвэр болон худалдааны сүлжээ дэлгүүрийн төлөөлөлтэй 2022 оны дөрөвдүгээр сарын 28-нд уулзаж, санал солилцоно.
Нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан 23 аж ахуйн нэгж 12.7 мянган тн мах нөөцөлсөн. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна. Махны нөөц 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар үхэр 3600, хонь 6800, ямаа  1150 тн байна.

Засгийн газрын гишүүд “11 11” төвд ажиллаж, иргэдтэй уулзалт хийнэ
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвд иргэдээс ирүүлсэн, санал, хүсэлт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын газрын хуралдаанд танилцууллаа.
Тус төвийг Ерөнхий сайдын ажлын алба хариуцаж, үйл ажиллагааг нь өргөжүүлснээс хойш буюу энэ сарын 4-нөөс хойш иргэдийн дуудлагыг алдахгүй авдаг болжээ. Энэ хугацаанд 10459 иргэн тус төвд хандсан бөгөөд санал хүсэлтийг системд бүртгэн мэргэжлийн байгууллагад шийдвэрлүүлэхээр уламжилсан байна. Ерөнхий сайдын Ажлын алба, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар иргэдээс хамгийн олон санал, хүсэлт хүлээн авчээ.
Төр иргэдээ сонсох ёстой, санал хүсэлтийг нь шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстой. Тиймээс хамгийн олон санал, хүсэлт ирж буй асуудлаар холбогдох салбарын сайд, агентлагийн дарга нар “11 11” төвд очиж иргэд, олон нийттэй уулзаж, тэдний саналыг сонсож шийдвэрлэж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөл батлагдсанаар,
-Төр нь эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцох Үндсэн хуулийн үзэл санаа болон ардчилсан дэглэм бүхий зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс орнуудад нийтлэг мөрддөг “төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх” зарчим хууль тогтоомжид тусгалаа олж бодитойгоор хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
-Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшилтэй тэгш нөхцөл, ижил дүрмээр аж ахуй эрхлэх замаар баялгийг бий болгох, баялгийг оновчтойгоор дахин хуваарилах тогтолцоог бий болгох суурь нөхцөл бүрэлдэнэ.
– Төр үйлдвэрлэл эрхлэгчийн хувиар бус мэргэшлийн түвшинд хөрөнгө оруулах замаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг бүрдүүлснээр төрийн аж ахуй эрхлэлтийн арга механизм тодорхой болно.
– Үйлдвэрлэлийн тодорхой салбарт хутгалдан орж өрсөлдөөнийг хязгаарлах, алдагдал учрах бизнесийн эрсдэлээс зайлсхийх боломж олгоно.
-Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн засаглал мэргэжлийн чадварлаг болох, улс төрөөс хараат бус байх, хариуцлагажуулах нөхцөл бүрдэнэ.
-Төрийн өмчит компанийн засаглал гэх тогтсон тодорхой загвар байж болох хэдий ч түүнийг бүтээх гол үндэслэл нь төр түүний хувьцааг эзэмшиж байгаа явдал гэдгийг ойлгож, тэрхүү хувьцааг олж авах, захиран зарцуулах, хувьцаанд ногдох эрхийг хэрэгжүүлэх механизмыг зөв тогтооход хуулийн төсөл чиглэнэ. Энэ ч агуулгаар төр хувьцааг тооцоо, судалгааны үндсэн дээр тодорхой салбарт эзэмших, хувьцаа эзэмшигчийн ямар эрхээ аль байгууллагаар дамжуулж хэрэгжүүлэх хуваарилалт, хариуцлагын эргэх холбоо, тайлагнал, хариуцлага, ил тод байдлыг  хангах механизмыг энэ хуулийн төсөл бүрдүүлнэ.
-Иргэний хууль дахь хуулийн этгээдийн хэлбэрийг зөрчиж байгуулсан төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн статусыг нэг мөр болгоно.
-Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн засаглал сайжирч, эдгээр хуулийн этгээдийн ашигт ажиллагаа нэмэгдэх, төр, орон нутаг ил тод, хариуцлагатай бизнес эрхлэх нөхцөл бүрдэнэ зэрэг үр дүн гарна гэж үзэж байна.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн хохирлыг хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан тогтоох, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх гэмт хэрэгт бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, мөнгө угаах, авлигын гэмт хэргийг хамааруулах, Мөнгө угаах болон татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн онцлог, олон улсын байгууллагаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг харгалзан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байхаар хуулийн төсөлд тусгав.
Түүнчлэн халдашгүй бүрэн эрхээр “халхавчлан” хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэггүй, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг гажуудуулдаг байдлыг халах зорилгоор  хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолох зэрэг өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгалаа.
Хууийн төсөл батлагдсанаар Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцид нийцэж, Эрүүгийн хуулийн холбогдох бүлэг, зүйлд заасан гэмт хэргийн гаралт буурах, аввлига, албан тушаалтантай тэмцэх төрийн бодлого чангарч, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчим улам бүр баталгаажна гэж үзэж байна.