Home Blog Page 133

Эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхэллээ

0
Эмнэлгийн хуудас буюу листийг энэ оны 1-р сарын 17-ноос цахимаар олгож эхэлсэн.

Ингэснээр даатгуулагч, иргэн олон шат дамжлага дамжиж цаг хугацаа, зардал мөнгө гаргахгүйгээр Эмнэлгийн хуудас буюу листээ бичүүлж, улмаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ цахимаар авах боломж бүрдсэн. Мөн тус үйлчилгээг цахимжуулснаар даатгуулагч, ажил олгогч, эмч, нийгмийн даатгалын байгууллага жилд 1 тэрбум төгрөг хэмнэх юм. 

Энэ оны Нэгдүгээр сарын 17-ноос дөрөвдүгээр сарын 25-н хүртэл цахимаар 48 мянган цахим эмнэлгийн хуудас буюу лист бичүүлж тэтгэмжээ авсан байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг 3-4 дахин нэмэгдүүлнэ

0

Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас хоёр жил өнжөөд байсан “Монголын геологи, хайгуул 2022” XII дахь удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэнг “Корпорэйт конвеншн төвд” хоёр өдөр зохион байгууллаа.

Чуулга уулзалтаар геологийн салбарын бодлого, чиг хандлага, ашигт малтмалын хайгуулын салбарын өнөөгийн байдал, хэрэгжилтэд үүсэж буй асуудлыг хөндлөө. Мөн цацраг идэвхт ашигт малтмалын өнөөгийн байдал, Тавантолгойн ордын геологийн судалгаа, цаашдын хөгжлийн төлөвлөгөө сэдэвт илтгэлүүд тавьж, эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв.

Манай улсад өнгөрсөн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо жил бүр буурч ирэв. Өнөөгийн байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн тооноос 2 дахин бага байна. 2011 онтой харьцуулахад хайгуулын тусгай зөвшөөрөл 2.8 дахин, хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалт 3.4 дахин буурчээ. Иймд энэ салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор УУХҮЯ-наас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох ажиллагааг бүрэн цахимжуулж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг 3-4 дахин нэмэгдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад буйг мэдээллээ.

Ингэснээр ашигт малтмалын нөөцийг өсгөх, улс орны эдийн засагт нөлөөлөхүйц томоохон орд газрыг нэмж илрүүлэх боломж бүрдэх юм. Мөн холбогдох хууль, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулахаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад холбогдох анхдагч хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна.

Дипломат болон албан паспорттой бол 34 улсад визгүй зорчино

0

2021 оны аравдугаар сарын 1-ний байдлаар Монгол Улсын энгийн паспорттой иргэн гадаадын 25 улс руу 14-90 хоног визгүй зорчих эрхтэй байна. Харин дипломат болон албан паспорттой бол 34 улсад визгүй зорчино.

Бусад хөнгөлөлтийн тухайд:

  • Монгол Улсын иргэдэд АНУ руу 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз
  • Их Британи улсад 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз
  • Канад улс руу энгийн паспорттой иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттой иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз тус тус олгоно.
  • Японы Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ “Богино хугацааны олон удаагийн виз” олгох шийдвэр гаргасан байдаг.
  • Монгол Улсын энгийн паспорттой иргэдэд Швейцар руу 3-5 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгох нөхцөл хүчин төгөлдөр үйлчилдэг байна.
  • Доорх жагсаалтад ороогүй улс орон руу визтэй зорчих юм.

Монгол Улс болон Украин улсын иргэд харилцан зорчиход 1979 онд байгуулсан “Иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлчлэх бөгөөд иргэд албан ёсны урилга авсан байх шаардлага тавигддаг байна.

Улс орон Зорчих нөхцөл, визгүй зорчих хугацаа, Хүчин төгөлдөр болсон огноо
1 Хятад Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1989.03.30
2 Филиппин Бүх төрлийн паспортоор 21 хоног хүртэл / 1994.05.13
3 Малайз Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1994.06.06
4 Казахстан Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 1994.12.02
5 Израйл Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1996.03.12
6 Хонконг/БНХАУ/ Бүх төрлийн паспортоор 14 хоног хүртэл / 1998.06.18
7 Киргиз Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 1999.12.04
8 Куба Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2001.10.08
9 Макао/БНХАУ/ Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2004.07.03
10 Лаос Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2007.10.14
11 Tайланд Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2008.01.13
12 Беларусь Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2013.09.04
13 Турк Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2013.10.10
14 Серби Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2013.11.08
15 ОХУ Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2014.09.03
16 Бразил Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2015.09.21
17 Индонез Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2016.03.22
18 Сингапур Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2017.06.08
19 Украин* Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл/Албан ёсны урилгатай тохиолдолд/
20 Аргентин Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2018.02.19
21 Уругвай Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2018.06.10
22 Чили Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2018.12.29
23 Узбекистан Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2019.02.01
24 Эквадор Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2020.10.23
25 Перу Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2021.10.01
ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ
26 Румын Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 1974.10.14
27 БНАСАУ Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 1986.11.14
28 Словак Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 1992.06.26
29 Чех Дипломат паспортоор 90 хоног хүртэл / 1992.06.26, 2011.07.29
30 Вьетнам Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2000.01.07
31 Мексик Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2001.11.09
32 Энэтхэг Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2005.12.23
33 Болгар Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2011.01.18
34 Кипр Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2011.03.30
35 Польш Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2011.06.29
36 БНСУ Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2012.05.31
37 Камбож Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2012.08.27
38 Кувейт Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2013.04.16
39 Перу Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2013.04.30
40 ХБНГУ Зөвхөн Цахим дипломат паспортоор 90 хоног хүртэл / 2013.05.08
41 Бруней Дипломат, албан паспортоор 14 хоног хүртэл / 2013.07.01
42 Колумб Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2013.09.23
43 Франц Дипломат паспортоор 90 хоног хүртэл / 2013.10.26
44 Мьянмар Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2013.11.18
45 Эстони Зөвхөн Цахим дипломат паспортоор 90 хоног хүртэл / 2014.04.28
46 Латви Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2014.06.12
47 Итали Дипломат паспортоор 90 хоног хүртэл / 2014.07.14
48 Туркменистан Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2015.06.03
49 Унгар Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2016.05.18
50 Япон Дипломат паспортоор 30 хоног хүртэл / 2016.11.15
51 Балба Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2016.12.1, 2017.01.18
52 Албани Цахим дипломат, цахим албан паспорт 90 хоног хүртэл / 2017.03.30
53 Хорват Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2017.04.26
54 Мальта Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2018.02.08
55 Литва Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2018.04.29
56 Швейцарь Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2018.06.16
57 Азербайжан Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2019.02.07
58 Армян Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2019.06.02
59 Грек Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2020.05.10
60 Словени Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2021.05.21

БУСАД ХӨНГӨЛӨЛТ

61 АНУ Монгол Улсын иргэдэд 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно. 2001.07.06
62 ИБУИНВУ Монгол Улсын иргэдэд 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгохоор, Их Британийн Дипломат паспорт эзэмшигч иргэд Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчихоор харилцан тохиролцсон. 2009.06.29
63 Канад Монгол Улсын энгийн паспорттой иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттой иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз олгоно. 2013.06.04
64 Япон Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ “Богино хугацааны олон удаагийн виз” олгох шийдвэр гаргасан. 2015.08.10
65 Швейцар Монгол Улсын энгийн паспорттой иргэдэд 3-5 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгоно. 2018.06.16
Бусад оронд визтэй зорчино

Хүнсний салбарынхны Засгийн газарт тавьсан саналыг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах шуурхай ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нд боллоо.

Хүнсний салбарынхны  Засгийн газарт тавьсан саналыг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах шуурхай ажлын хэсэг байгууллаа

Коронавирусын халдвар, ОХУ болон Украины хооронд үүссэн хямралт нөхцөл байдлын улмаас манай улсын хүнсний хангамж, нийлүүлэлтэд тулгамдаж байгаа асуудал болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэхэд хувийн хэвшилтэй хамтран ажиллах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй энэ сарын 28-ны пүрэв гаригт уулзсан. Энэхүү уулзалтын талаар Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах замаар хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэхэд чиглэсэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
-Хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, үнийг тогтворжуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдээс гарсан саналыг судлах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий шуурхай ажлын хэсэг байгуулж, нөхцөл байдлын талаар Засгийн газрын хуралдаанд долоо хоног бүр танилцуулж байх;
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Хүнсний тухай, Хөдөлмөрийн тухай, Чөлөөт бүсийн тухай, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж танилцуулах;
-Экспортын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн дулааны аргаар боловсруулж, бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн 2022 оны гуравдугаар улиралд багтааж Монгол Улсын хилээр нэвтрүүлэх арга хэмжээ авах;
-Хүнсний сав баглаа боодлын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжийг судалж танилцуулах
-Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх асуудлыг Эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн, шийдвэрлэж танилцуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болголоо.
 
Товч мэдээ
·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
·      “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Шведийн Хаант Улсад ажиллалаа

0
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Шведийн Хаант Улсад ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Шведийн Хаант Улсын Ой судлалын хүрээлэнгийн Экеба дахь туршилт, судалгааны төв, Шведэд төвтэй Нордикийн Генетик нөөцийн төв, төрийн өмчийн ойн аж ахуйн “Sveaskog” компанийн Халлсберг дахь мод үржүүлгийн газарт тус тус ажиллалаа.

Швед улсад модыг “ногоон алт” хэмээн нэрлэдэг бөгөөд ойг тарьж ургуулах, нөхөн сэргээх замаар ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулсан арвин туршлагатай.

Тус улсын Ой судлалын хүрээлэн нь ойн менежмент, эдийн засаг, бүтэц, зохион байгуулалт, ойн генетик, экосистем дэх үйлчлэл зэргийг хамарсан суурь судалгааг хийж, хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг талаараа танилцууллаа.

Мянган эцэг эхийн төлөөлөл суулт зарлана

0

Төрийн ордонд

10:00 цагт УИХ дахь АН-ын бүлэг хуралдана.

Татварын Ерөнхий Газарт 

11:00 цагт татварын байгууллагаас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэх талаар мэдээлнэ.

Монголын хөл бөмбөгийн холбооны футзаланд

11:00 цагт “Гимнастрада-2022” гимнастикийн уралдаант үзлэг болно.

“Өргөө” амаржих газарт

13:00 цагт тус газар ЭМЯ-ны харьяанд шилжиж, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон өргөжсөнтэй холбоотойгоор “Нярайн амбулаторийн тусламж үйлчилгээ”-г шинээр нээнэ.

Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд

14:00-17:00 цагт Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажиллаж, иргэдийн эрт илрүүлэг, үзлэг оношилгоо болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг олон нийтэд танилцуулна.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

10:30 цагт “NoWAR” иргэдийн хөдөлгөөнөөс Засгийн газрыг огцруулах бүх нийтийн жагсаалын талаар мэдээлнэ.

11:00 цагт Цэцэрлэгийн газраа булаалгасан 1,000 хүүхдийн эцэг, эхийн төлөөлөл суулт зарлах талаар мэдээлнэ.

11:30 цагт Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан Монголын бурхны ша­­­­шинт сүм хийдүүдийн холбоо, Буя­­­ны далай дэлгэрүүлэгч төвөөс шашин урлагийн цэнгүүн, монгол түмний галын их тахилгын талаар мэдээлнэ.

Орон сууцны буцаалт олгож эхэллээ

0
Орон сууц худалдан авсны болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлснийг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.

Энэ жил 52,747 иргэнд 50.7 тэрбум төгрөгийг буцаан олгох юм байна.

Тодруулбал орон сууцны буцаан олголтыг 32,270 иргэнд 43.2 тэрбум, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтод 20,477 иргэнд 7.5 тэрбум төгрөг шилжүүлэх аж.

Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн эдлэлт авах боломжтой болсон.

Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа

0

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнээр ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар оролцов.

Уулзалтаар улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, гадаад, дотоод хүчин зүйлс болон бусад асуудлаар санал бодлоо солилцлоо.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, гадаад, дотоод бодлогын асуудлаар цаашид үе үеийн Төрийн тэргүүн нар хамтран ажиллах, зөвлөлдөх механизмыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Эх сурвалж: ЕТГ

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Даваасүрэнгийн Гэрэлмаа Итгэмжлэх захидлаа барив

0

 Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Элчин сайд Даваасүрэнгийн Гэрэлмаа НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Т.Валоваяд энэ сарын 4-нд Итгэмжлэх захидлаа барив.

Итгэмжлэх захидал гардуулах ёслолын үеэр Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжиж ирсэн НҮБ-д талархал илэрхийлэв. Мөн Женевд төвтэй олон улсын байгууллагуудтай хүний эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр идэвхитэй хамтран ажиллаж, дэлхий дахины өмнө тулгарч буй шинэ сорилтуудыг даван туулах хүрээнд эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчны асуудлаарх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхий захирал Т.Валовая Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаад баяр хүргэж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг дэмжих чиглэлээр НҮБ-ын Женев дэх төв тэргүүлэх ач холбогдол өгч буйгаа мэдээлэв.

ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчдийн нээлттэй сонсгол зохион байгууллаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр (2022.05.04) Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг зохион байгууллаа.

Сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг удирдан явуулж, нэр дэвшигчдийг танилцуулав.

Сонсголд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч, ХЗБХ-ны ахлах зөвлөх М.Үнэнбат, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Мөнгөнцэцэг, ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга П.Хадбаатар болон бусад албаны хүмүүс оролцов. Мөн иргэдийн төлөөлөл оролцогч, ажиглагчаар оролцлоо.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Сангишарав овогтой Дондов нь 1989 онд Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөн. АНУ, Тайланд, БНСУ болон Норвеги Улсад хүний эрхийн чиглэлээр сургалтуудад хамрагдаж, мэдлэг туршлагаа нэмэгдүүлсэн байна.  1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, 1996-2002 онд нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, 2002-2010 онд “Хүний эрх хөгжил төв” ТББ-д хүний эрхийн хөтөлбөрийн зохицуулагч, 2010 оноос одоог хүртэл нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажиллаж байгаа аж.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч С.Дондов нэр дэвших болсон үндэслэл болон сонгогдсон тохиолдолд хэрхэн ажиллах ажлын төлөвлөгөөгөө танилцуулсны дараа С.Дондовыг ХЭҮК-ын гишүүнд сонгон шалгаруулах ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, ХЗБХ-ны ахлах зөвлөх М.Үнэнбат танилцуулав.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, С.Одонтуяа, Н.Учрал, Н.Алтанхуяг Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар болон иргэдийн төлөөлөл нэр дэвшигч С.Дондовоос асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хүн худалдаалах гэмт хэргийн тохиолдол манай улсад хэд бүртгэгдсэн байдаг, цаашдаа хэрхэн таслан зогсоох болон төр, сүм, хийдийн харилцааны асуудлаар ямар санал бодолтой явдаг талаар тодруулсан юм. УИХ-ын гишүүн Н.Учрал Нийтийн мэдээллийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль шинээр хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиудыг хэрэгжүүлэхэд ХЭҮК-т санхүү мөнгөний хувьд хараат бус ажиллах боломжтой эсэх талаар тодруулж, хариулт авав.