Улсын хэмжээнд 2022 оны эхний хоёр сард цагдаагийн байгууллагад нийт 7866 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3868 нэгжээр буюу 96.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт бүртгэгдсэн хэргээс 1049 гэмт хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 431 нэгжээр буюу 69.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Цагдаагийн байгууллагаас архины зохисгүй хэрэглээг багасгах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг зөв үйлдэлд уриалах зорилгоор энэ оны гуравдугаар сарын 04-ний өдрөөс “Зөвийг зөвлөе” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа. Энэ арга хэмжээнд Таван толгой түлш ХХК-ийн хамт олон нэгдэж, “Зөв”-ийг зөвлөж буйгаа илэрхийллээ.
Т.Даваажаргал: Гэр хорооллын айл өрхүүдийн гуравны нэг нь л стандарт зуух хэрэглэж байна
Угаарын хийн асуудлаар Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанарын хяналт зохицуулалтын дарга Т.Даваажаргалтай ярилцлаа.
-Угаарын хий мэдрэгчийг үнэ төлбөргүй тараасан шүү дээ. Энэ бүгд ажиллаж байна уу?
-2019 онд нийслэлийн зүгээс гэр хорооллын айл өрхүүдэд нэг удаа үнэ төлбөргүйгээр угаарт мэдрэгчийг тараасан. Энэ төхөөрөмж нь хүний оролцоогүйгээр ажилладаг. Зөвхөн зайг нь сольдог.Автоматаар ажилладаг учраас ямар нэгэн асуудал гарахгүй. Харин зарим тохиолдолд иргэд өөрсдөө угаарын төхөөрөмжөө салгаад унтраачихдаг.
– Угаарын хийн төхөөрөмж хэдэн жилийн баталгаатай вэ?
– Ямар нэгэн механик гэмтэл гарахгүй бол олон жил ашиглах боломжтой.
ТТТ:Мэдэгдэл
“Тавантолгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн III үйлдвэрийн дээврийн хэсэгт 2022 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 07:00 цагт уугилт үүссэн байсныг Гал түймэр унтраах 26 дугаар ангийн шуурхай бүлэг ажиллаж, галын тархалтыг газар авахуулалгүй бүрэн унтраалаа.
Гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна. Галаас үүдэлтэйгээр учирсан хохирлын хэмжээг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд бид энэ талаар эргэн мэдээллэх болно.
Хүний эмийн асуудлаар хянан шалгах түр хороо” байгуулах төслийг өргөн барьлаа
Н.Учрал: Ухрах биш урагшлах цаг ирлээ
36 Comments
-
-
Reply
- 3d
-
ЭТТ:Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй хөдөлмөрийн гэрээ байгууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах зорилгоор зохион байгуулсан “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийн үеэр бүртгүүлж, сонгон шалгаруулалтад тэнцсэн 61 иргэнтэй 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Цанхи хотхонд хөдөлмөрийн гэрээ байгууллаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хүний нөөц, хөгжил сургалтын хэлтсийн дарга Б.Ариунзаяа болон компанийн хүний нөөцийн мэргэжилтнүүд Өмнөговь аймгаас нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг ажлын байранд нь томилж, ажлын амжилт хүслээ.
Мөн компаниас өнгөрсөн тавдугаар сарын 23-ны өдөр дээрх өдөрлөгийн үеэр бүртгүүлж, шалгаруултад тэнцсэн 61 залуустай хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм.
Хөдөлмөрийн гэрээ байгуулах үеэр нээлттэйгээр анкет бөглөн, ярилцлага, шалгаруулалтад тэнцэн ажилд орж байгаадаа баяртай байна гэдгээ орон нутгийн иргэд хэлж байсан бөгөөд энэ өдөр ажилд томилогдсон 64 ажилтан Хөдөлмөр Аюулгүй байдал, Эрүүл ахуйн шинэ ажилтны сургалтдаа хамрагдав.
Малчид “Эрдэнэс Тавантолгой”ХК ажилтай танилцлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Загийн усны хоолойн гүний ордоос шугам татах болон Нүүрс баяжуулах үйлдвэрийн нөлөөллийн бүсийн малчдыг уурхайн үйл ажиллагаа, компаниас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, төсөл гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах нэг өдрийн аялалыг Цогтцэций сумын багийн Засаг дарга нартай хамтран зохион байгууллаа.
Компаниас хэрэгжүүлж буй Загийн усны хоолойн гүний ордоос шугам татах, нүүрс баяжуулах үйлдвэр, 450 мвт-ын цахилгаан станц байгуулах зэрэг Монгол Улсын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэх төслүүдийн бүтээн байгуулалт тус сумын нутаг дэвсгэрт өрнөх юм.
Энэ удаагийн нэг өдрийн танилцах аялалд Сийрст, Билгэх, Цагаан-Овоо, Өгөөмөр дөрвөн багийн Засаг дарга нар, малчид гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 32 хүн оролцож, төсөл хэрэгжүүлэгч компани болон гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл авч, санал, солилцож, шийдвэрлүүлэх асуудлуудаа хэлэлцэв.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын захирал Н.Эрдэнэхуяг, Стратеги, төлөвлөлт, төслийн газрын дарга Л.Баярмагнай нар төслүүдийн талаар ерөнхий мэдээлэл өгч, малчдын асуултад хариулсан бол орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах ямар бодлого баримталж байгаа талаар Хүний нөөц, хөгжил сургалтын хэлтсийн дарга Б.Ариунзаяа мэдээлэл өгөв.
Мөн Загийн усны хоолойн төсөл хэрэгжиж байгаатай холбогдуулан гүйцэтгэгч компаниуд болох Набсан ХХК, Эс энд Эй ХХК, ЧММ ХХК-ийн төлөөлөл малчдад ажлын гүйцэтгэлийн явцын талаар мэдээлэл өгч, саналуудыг сонсож, цаашид улам хамтран ажиллахаа илэрхийллээ.
Жимс, ногоо боловсруулах салбарынхан эргэлтийн хөрөнгө, зээлийн дэмжлэг хүсэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр “Өгөөж-Чихэр боов” ХХК-д ажилласны дараа “ГБТ-Трейдинг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, энэ салбарынхан болон ногоочдын төлөөлөлтэй уулзлаа.
Жимс, ногоо боловсруулах салбарт 60 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Ижил төстэй импортын бүтээгдэхүүний гаалийн татвар таван хувь учир дотоодын зах зээлийн 70 гаруй хувийг импортын бүтээгдэхүүн эзэлж байна.
2021 оны байдлаар дотоодын үйлдвэрүүд зах зээл дэх өргөст хэмхний 18, салатны 60, компотны 11, нухашны 21, чанамалын 35 хувийг хангасан статистик үзүүлэлт гарчээ.
Энэ салбарынханд эргэлтийн хөрөнгө муу, урт хугацаатай, хүү багатай зээл олддоггүй, хүнсний ногоогоо хадгалах зоорь, мэргэжилтэй боловсон хүчин дутмаг зэрэг нийтлэг хүндрэл, бэрхшээл тулгараад байна.
“ГБТ-Трейдинг” ХХК-ийн дэд захирал Ц.Төгсөө “Эргэлтийн хөрөнгө, зээл, татварын бодлогоор дэмжвэл үндэсний аж ахуйн нэгжүүд тогтвортой ажиллах, ажлын байраа хадгалах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг давуу талтай. Энэ нь Ерөнхийлөгчийн санаачилсан ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилтыг биелүүлэхэд дорвитой хувь нэмэр болно” гэж үздэгээ илэрхийлэв.
Тус компани энэ онд 2,200 тн өргөст хэмх худалдан авч, гурван сая шил бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Үүнд долоон тэрбум төгрөг шаардлагатай. Гэвч эргэлтийн хөрөнгө тааруу учир үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүрчээ.
Ургац хураах үед 150 хүртэл хүнийг улирлын чанартайгаар нэмж авдаг ч заримдаа ажиллах хүн ховор учир өргөст хэмх, зарим ногоог хаяхаас өөр аргагүй тохиолдол нэг бус удаа гардаг байна.
Дотооддоо үйлдвэрлэдэггүй шил, таглаа зэрэг сав баглаа боодолд гаалийн татварын хөнгөлөлт үзүүлж, энэ чиглэлийн үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагатайг дэд захирал Ц.Төгсөө хэлэв.
Мөн ногоочдыг усалгааны систем, хүлэмж, техник хэрэгслээр хангах, аграномич, технологич, бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг сургуулиа төгсөхөд нь тодорхой хугацаанд мэргэжлээрээ ажиллах нөхцөлтэйгээр сургалтын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх зэргээр дэмжихийг хүслээ.
“ГБТ-Трейдинг“ ХХК 60 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн “Газар шим” барааны тэмдэгтэйгээр худалдан борлуулдаг. Үйлдвэр нь нэг цагт бүтээгдэхүүний нэр төрлөөс хамаарч 3,000-6,000 шил бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.
Тус компани 2021 онд 9 сая шил бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 29 тэрбум төгрөгийн борлуулалт хийн, 2.1 тэрбум төгрөгийн татвар төлжээ.
Монголбанк өнгөрсөн сард 2,152 килограмм үнэт металл худалдан авчээ
Монголбанк 2022 оны тавдугаар сард 2,152 килограмм/кг/ үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 6 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 14 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 193.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 304.9 кг үнэт металл тус тус худалдан авчээ.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Өнгөрсөн тавдугаар сард дээд үнэ 197,622 төгрөг, доод үнэ 185,576 төгрөг, дундаж үнэ 193,114 төгрөг
Эрээнээс ногооны ачилт хийгдэж эхэлсэн гэв
Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын тасралтгүй үйл ажиллагааг хангах, цар тахлын улмаас буурч буй ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх асуудлыг Хятадын талын холбогдох байгууллагатай дипломат шугамаар зөвшилцөж, харилцан ойлголцож, Хятадын талаас шуурхай арга хэмжээ авсны дүнд Эрээн авто замын боомтын Хуан Юй олон улсын тээвэр ложистикийн бүст байгаа ачаатай чингэлгүүдийг эхний ээлжид гаргаж, хоосон чингэлэгт ачилт хийх ажлыг шат дараатай эхлүүлжээ.
Эрээн хотын Хао Ган хүнсний ногооны терминалд Монгол Улс руу экспортлох нарийн ногоо болон жимсний ачилт хийж эхэлсэн бөгөөд 2022 оны зургаадугаар сарын 11-ний өдрөөс хөргүүртэй чингэлэг бүхий хүнсний ногооны экспортыг сэргээхээр болоод байна хэмээн ГХЯ-наас мэдээллээ