Home Blog Page 123

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар мод тарилаа

0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд мод тарилаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:  “Олон улсын хамтын нийгэмлэг, дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтууд болох уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтол зэрэгт онцгой анхаарч, улс орон бүр чармайн зүтгэж байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй аргыг мод тарьж, ургуулах хэмээн үзэж, 2030 он гэхэд тэрбумаар тоологдох модыг тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг эх орондоо өрнүүлж байна.

 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, ой, усны нөөцийг хамгаалах, хүнсний хангамж, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг байгаль, дэлхийтэйгээ харьцах зөв хандлага, соёлыг ард иргэд, түүний дотор хүүхэд залууст сурталчлан түгээх ач холбогдолтой  юм. Үндэсний хөдөлгөөнд ард иргэд, тэр дундаа залуучууд маш идэвхтэй оролцож байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Нэг мод тарихад түүнийг даган ургах бут, сөөг, өвс, ургамал хүлэмжийн хийг шингээж, хөрсний чийгийг хамгаалан, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэхэд хувь нэмрээ оруулдаг бол 100 мянгаар тоологдох мод тарихад тухайн газар нутгийг, харин сая, тэрбум мод тарихад бүс нутгийг эрүүлжүүлэх ач тустай гэдгийг эрдэмтэд судлан тогтоосон. Монгол Улс 2026 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, бидэнтэй нэгдэж байгаад ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш:

 

“Юуны өмнө энд  цугласан энхийг сахиулагч эрэгтэй, эмэгтэйчүүд Та бүхэнд гүн талархал илэрхийлье. Дэлхийн хамгийн халуун цэгүүдэд Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, энгийн иргэд, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн хүмүүст бүхий л талын дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэн Та бүхний үйл хэргийг өндрөөр үнэлж байгаагаа хэлье.

Мөн энд хүрэлцэн ирсэн хүүхэд, залуусын төлөөлөлд баяр хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын хүүхэд, залуус байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог гэдгийг надад хэлсэн. Та бүхний үйл хэргийг талархан хүлээн авч, баяр хүргэе. Бидний үеийнхэн эх дэлхийдээ ээлтэй хандаж чадаагүй. Бид байгаль орчноо бохирдуулж, байгалийн баялгийг хэрэглэж, хойч үедээ эх дэлхийг хэвээр нь хүлээлгэн өгч чадсангүй. Улс орон бүр уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, ус, хөрс, агаарын бохирдлын улмаас олон хүндрэл амсаж байна. Байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж байна. Энэ бүгдийг зогсооход залуус Та бүхнийг уриалахыг хүсэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд өөрийн хувь нэмрийг оруулах боломж олгосонд талархал илэрхийлье.

Монгол Улсад тэрбум мод тарьж ургуулснаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, орчны бохирдлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хадгалж үлдэхэд маш чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Байгаль орчин, хүн төрөлхтний хоорондын холбоосыг тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах үйл ажиллагаа дахин сэргээх ач холбогдолтой гэж ойлгож байна” гэлээ.

 

НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

0

“Эрдэнэс Тавантолгой” ХК дунд хугацааны “А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээнд жилд 30 сая.тн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий “Нүүрс баяжуулах үйлдвэр”-ийг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний шатанд жилд 10 сая.тн-ын хүчин чадалтай нэг үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна. Одоогийн байдлаар эхний блок үйлдвэрийн зураг төслийн ажил явагдаж байгаа бөгөөд 2024 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах юм.

 

Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор Тавантолгой ордын 0, 5, 8, 9 дүгээр давхаргуудыг олборлох боломж бүрдэнэ. Түүнчлэн төсөл хэрэгжиж эхэлснээр жилд дунджаар 290.4 сая ам.долларыг улс, орон нутгийн төсөвт оруулна.

Үүнээс гадна ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашиглах, экспортыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагыг оновчтой байдлаар хангах, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашиг ихээхэн нэмэгдэх зэрэг олон давуу тал бий болно.

 

ГАШУУНСУХАЙТ НЭГДСЭН ТЕРМИНАЛИАР ЖИЛД 75 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛОНО

0

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийн нэг нь Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дахь Нэгдсэн терминал юм.

Нэгдсэн терминал нь жилд 75 сая тонн хүртлэх нүүрс экспортлох хүчин чадалтай байх бөгөөд төмөр зам, авто зам, технологийн шийдлийг (AGV, AGT, дүүжин тээвэр, конвер систем) ашиглан нүүрс тээвэрлэх жишиг терминал болох юм.

Одоогоор Гашуунсухайт боомтод AGV буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр хоногт 20 машин, 40 чингэлэг нүүрс экспортод гаргаж байна. Цаашид Гашуунсухайт боомтын дэргэдэх нэмэлт түр гарцуудыг байгуулж, ухаалаг тээвэр болон жолоочгүй тээврээр хил нэвтрүүлэлт хийхээр төлөвлөн ажиллаж байна.

ХААИС:Мэргэжил сонголтын зөвлөгөө өгч байна

0
Та мэргэжлээ сонгож чадахгүй байгаа юм биш биз тэгвэл бид таньд туслая.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
☎️99862291
Мэргэжил бүрээр зөвлөгөө, мэдээлэл авах холбогдох дугаар:
-Механтроник инженер 91929899
-Механик инженер 99710827
-Металл судлал, технологи 99710827
-Цахилгаан хангамжийн инженер 99832002
-Хөдөө аж ахуйн инженер 99027262
-Барилгын инженер 96465626
-Мэдээллийн систем 99170431
-Хүнсний үйлдвэрлэлийн инженер технологич 99180956
-Програм хангамжийн инженер 89075531
-Хэрэглээний математик 99642485
-Хүрээлэн буй орчны инженер 98113081
-ХАА-н ухаалаг технологич инженер 88052568
-Усны нөөц, усжуулалтын инженер 99010952
-Хэрэглээний физик 88074181
-Биоинженерчлэл 99881816
-Гидромеханик 99010952
Бүртгүүлэх зааварчилгаа: https://www.facebook.com/watch/?v=992474518085551

Б.Жавхлан: Зээлийг зөвхөн УИХ-аас баталсан хөрөнгө оруулалтад зарцуулна

0

 Монгол Улсын Их Хурал, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хамтран “Монгол Улсын төлбөрийн тэнцлийг сайжруулах нь өрийн удирдлагын үндсэн зарчим” хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр, Ж.Батсуурь, Ж.Батжаргал, Б.Пүрэвдорж, С.Бямбацогт, Х.Булгантуяа, Д.Ганбат, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Д.Сарангэрэл, Т.Доржханд, Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Жавхлан, Олон улсын валютын сангийн Суурин төлөөлөгч Юн Сок Хёнг болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, олон улсын байгууллагын төлөөлөгч, судлаачид оролцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ энэ оны гуравдугаар сард танилцуулсан төлбөрийн тэнцлийн мэдээллийг дахин сануулав. Тэрбээр, нийгэм, эдийн засгийн гол асуудлуудын үндсэн зангилаа нь төлбөрийн тэнцэл болсныг онцлоод манай улс сүүлийн 10 гаруй жилийн турш төлбөрийн тэнцэл, урсгал дансны хос алдагдалтай явж ирсэн нь эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгож, өр үүсэх үндсэн шалтгаан болсон гэдгийг тэмдэглэлээ.

Монгол Улсын эдийн засаг 2020 онд 4.6 хувиар агшиж, 2021 онд 1.4 хувиар өссөн бол 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар 3.8 хувиар агшжээ. Экспортын 92 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байна. Энэ нь манай эдийн засаг анхан шатны, боловсруулаагүй түүхий эдээс хэт хамааралтайгаас шалтгаалж байна. Нэмүү өртөг шингэсэн, хөдөө аж ахуйн болон бусад бүтээгдэхүүний экспорт багатай. Түүхий эдээс хэт хамааралтай байдал нь эдийн засгийн өсөлтийг тогтворгүй болгож, энэ нь дундаж давхарга үүсэх, ядуурал буурахгүй байх, уул уурхайн бус үйлдвэрлэл, бизнес хөгжихгүй байх үндсэн шалтгаан болж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэлдээ дурдав.

Урсгал тэнцлийн алдагдал сүүлийн 10 жилийн дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 19.5 хувьтай тэнцэж байгаа нь гадаад өр нэмэгдэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл болжээ. Нөгөө талаар эдийн засгийн өсөлт хүртээмжгүй байгаагаас ядуурал буурахгүй байгаа юм. Хэдийгээр манай улс сүүлийн 14 жилийн хугацаанд гадаад худалдааны нийт 4.7 тэрбум ам.долларын ашигтай байсан боловч урсгал дансны үйлчилгээний тэнцлээр -15.5 тэрбум, анхдагч орлогын тэнцлээр -14.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь нийт урсгал данс 28.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарахад хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ алдагдлыг гадаад өрөөр санхүүжүүлсэн буюу энэ хугацаанд гадаад өр мөн хэмжээгээр буюу 27.1 тэрбум ам.доллароор өсжээ. Манай улс сүүлийн 14 жилд зэсийн экспортоос 21.4 тэрбум, нүүрснээс 22 тэрбум, нефтиэс 4.4, алтнаас 7.1, төмрийн хүдрээс 5.8 тэрбум ам.доллар буюу нийт экспортын 73.8 тэрбум ам.долларын орлого олсон. Гэвч нөгөө талдаа энэ хугацаанд хүнс 7.1 тэрбум, автомашин 5.1, бензин шатахуун 13.5 тэрбум гэх мэт нийт 69.1 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортолж, үүний дээр гадаад улсуудад тээврийн үйлчилгээнд 3.2 тэрбум, аялал жуулчлалд 3.6 тэрбум гэх мэтээр нийт 15.5 тэрбум ам.доллар үйлчилгээний төлбөр төлжээ.

Эдгээр үүссэн өр төлбөр нэмэгдэхийн хэрээр гадагшаа зээлийн хүү, хөрөнгө оруулалтын ногдол ашигт төлдөг төлбөр нэмэгдсээр байна. Тухайлбал, өнгөрсөн 14 жилийн хугацаанд зээл, бондын хүүд 6.4 тэрбум ам.доллар, хөрөнгө оруулалтын ногдол ашиг, хүүгийн төлбөрт 7.8 тэрбум ам.доллар төлсөн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Монгол Улсад үүсээд буй төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал, үүнээс үүссэн гадаад өрийн эмзэг байдлыг шийдэх гарц бол Үндэсний хуримтлал болон дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн цогц бодлого юм. Үүнийг хэрэгжүүлэхэд засаглалыг бэхжүүлэх тогтвортой хөгжлийн суурийг бүрдүүлэх нь нэн тэргүүний асуудал. Үүнд эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх, хариуцлага ил тод байдлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Улсын төсөв бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдээ зөв эрэмбэлэх шаардлага тулгарч байна. Үүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зөвлөлдөх ардчиллыг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн хууль, эрх зүйн шинэчлэл хийх замаар бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж чадсанаар дотоодод ажил эрхлэлт, үйлдвэрлэл нэмэгдэхэд түлхэц болно. Ингэснээр үндэсний хуримтлал бүрдэж, макро эдийн засаг тогтворжино. Улмаар иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, өсөлт илүү хүртээмжтэй болж, ядуурал буурах боломж бүрдэнэ” гэлээ.

Монгол Улсын нийт гадаад өр 33.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс Засгийн газрын өр 8.5 тэрбум ам.доллар, Монголбанкны өр 2.6 тэрбум ам.доллар, арилжааны банкуудын өр 1.7 тэрбум ам.доллар, шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээллэг 12.3 тэрбум ам.доллар, аж ахуйн нэгжүүдийн өр 8.2 тэрбум ам.доллар байна. Гадаад валютын албан нөөц ойролцоогоор улсын нийт гадаад өрийн 10 орчим хувьтай тэнцсэн. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээг хөгжиж буй орнуудын өрийн хязгаарын үзүүлэлтүүдтэй харьцуулахад 2-3 дахин их байгааг Сангийн сайд Б.Жавхлан “Гадаад өрийн удирдлага, цаашдын зорилго” сэдвээр танилцуулсан илтгэлдээ дурдав.

Засгийн газраас 2012 оноос хойш 3-10 жилийн хугацаатай Чингис, Дим сам, Мазаалай, Хуралдай, Гэрэгэ, Номад, Сенчири зэрэг нийт долоон бонд гаргасан байдаг. Засгийн газрын өр 2021 онд 26.9 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүнийг өнөөдрийн үнэ цэнээр тооцвол ДНБ-ий 50.8 хувьтай тэнцэх болжээ. Өрийн бүтцийн хувьд 2016 онд Засгийн газрын өрийн 52 орчим хувь нь арилжааны нөхцөлтэй зээл байсан бол 2021 оны байдлаар 33.6 хувьд болтол бууруулжээ. Харин Засгийн газрын зээлийн ашиглалтыг авч үзвэл 40 орчим хувийг барилгын салбарт, 26 хувийг тоног төхөөрөмж худалдан авахад, 14 орчим хувийг үйл ажиллагааны зардалд зарцуулсан байгаа бол 13 орчим хувийг зөвлөх үйлчилгээнд зарцуулжээ.

Цаашид Засгийн газраас мөчлөг сөрсөн өрийн удирдлагын менежментийг хэрэгжүүлнэ. Ялангуяа донор улсуудаас, хөгжлийн түншүүдээс авдаг зээлийг аль болох багасгана. Одоо байгаа зээлүүдийн ашиглалтынх нь үр өгөөжийг нь нэмэгдүүлэх бодлого чиглэл барьж байна. Олон талт хөгжлийн түншүүдээс авах зээлийн хөтөлбөр, зээлийн ашиглалтыг зөвхөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд, өөрөөр хэлбэл УИХ-аас баталсан хөрөнгө оруулалтын хүрээнд л ашиглана гэсэн хатуу бодлого баримтална гэдгийг Сангийн сайд танилцуулав.

Олон улсын валютын сангаас Монгол Улсын эдийн засгийг өмнө нь долоон хувиар өснө гэж тооцоолж байсан бол нэг хувь болгож бууруулсан. Олон улсын валютын сан 2022 оны эдийн засгийн төлөв, нөхцөл байдлын тооцооллыг хийж байхдаа экспорт эрчимтэй сэргэж, эдийн засгийн тэлэлтийн жил болно гэж өнгөрсөн онд тооцоолж байсан байна. Хэдий тийм боловч таамаглаж байгаагүй ОХУ болон Украины асуудал, мөн БНХАУ-д “коронавирус”-ийн халдварын тархалт нэмэгдэж, хатуу хөл хорио тогтоосон нь нөхцөл байдлыг өөрчилж байна. Монгол Улсын эдийн засагт гадаад орчинд өрнөж буй “шок”-уудад маш өртөмтгий, эмзэг байгаа учраас цаашид төсвийн бодлогыг сайжруулж, зарцуулалтаа танах хэрэгтэй. Төсвийн дэмжлэгийг зөвхөн дэмжлэг авах шаардлагатай, зорилтот бүлгийн иргэдэд олгох нь зүйтэй гэдгийг Олон улсын валютын сангийн Суурин төлөөлөгч Юн Сок Хёнг тэмдэглэсэн юм.

Үндэсний аудитын газраас 2018-2020 оны байдлаарх шинээр олгосон болон үргэлжилж буй гадаад зээл, тусламжийн ашиглалтад аудит хийжээ. Засгийн газрын гадаад зээлийн хэмжээ 2018 онд өмнөх оноос 22.3 хувиар, 2019 онд 14.3 хувиар, 2020 онд 28.9 хувиар тус тус өсжээ. Нийт авсан зээлийн 44 орчим хувь нь төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан бол 16.5 хувь нь зам тээвэр, 7.2 хувь нь эрчим хүч, 5.3 хувь нь усан хангамж, хотын дэд бүтэц, 4.6 хувь нь эрүүл мэнд, 2.5 хувь нь боловсролын салбарт зарцуулагджээ. Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагын зээлээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх эрх зүйн зохицуулалт бүрэн бүрдээгүй. Төлөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг батлан хэрэгжүүлсэн нь нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг бууруулсан, бодлогын баримт бичгийн хэрэгжилт хангагдахгүй байгааг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат тавьсан илтгэлдээ онцоллоо.

Харин Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Э.Бямбажав хэлэхдээ, манай улсын эдийн засгаа дэмжих, тэлэх зорилт, дотоод гадаад өрөөр санхүүжүүлэх бодлого нь “өртэй, эмзэг эдийн засаг”-т хүргэж байгааг тэмдэглээд төсвийн урхагшсан алдагдал нь өр зээл өсөх суурь шалтгаан болсоор Монгол Улсыг гадаад өрийн шалгуур үзүүлэлтүүдээр дефольт болох эрсдэлтэй 10 улсын тоонд оруулж байгаа гэв. Мөн манай улсын гадаад өрийн удирдлагыг сайжруулахад одоогийн хууль, журам, стратегийг өөрчлөх шаардлагатай. Тодруулбал, гадаад зээлийг цаашид экспортыг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээнд ашиглах хэрэгтэй. Ингэхдээ тухайн зориулалтаар төлөвлөгөөт хугацаанд гаднаас авах зээлийн хатуу хязгаарыг тогтоож, мөрдөх нь зүйтэй гэлээ. Түүнчлэн гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь өөрийн үйл ажиллагаа, орлого, ашгаараа зээлийн төлбөрөө гүйцэтгэх чадвартай байгаа нөхцөлд гаднаас зээлийн эх үүсвэр татах хатуу зарчмыг хуульчлах, хэрэглээ болон халамжийг зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхийг хориглох эрх зүйн орчин хэрэгтэйг тодотгов.

Ирэх сард Зүүн хойд Азийн сэтгэцийн бэрхшээлтэй хүмүүсийн хүний эрхийн асуудлаар олон улсын бага хурал болно

0

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийг судлах хүрээлэнгийн төлөөлөгчид болон Япон улсын Хоккайдогийн ЭМШУИС,САКУ Их сургуулийн багш, профессоруудыг хүлээн авч уулзаж, (2022.06.28) сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаар ярилцаж, тэдний сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.

Уулзалтын эхэнд Комисс байгуулагдсан цагаасаа эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд анхаарлаа хандуулсаар ирсэн. Тухайлбал Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх (2002, 2006, 2021) хоёр дахь илтгэлдээ эмнэлгийн тусламж авах эрх, тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг хөндөж гаргаж ирсэн байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад статистик судалгаагаар 107 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдгаас 43 хувийг нь эмэгтэйчүүд, 57 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Манай улсад сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн бодлого, эрх зүйн зохицуулалт дутмаг байдгаас шалтгаалан эдгээр хүмүүсээ асран хамгаалах, халамжлах үүрэг нь гэр бүлийн хүрээний шинжтэй байдаг.Тийм учраас гэр бүлийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх зөрчигддөг зэрэг тулгамдсан асуудлууд бий гэдгийг гишүүн Г.Нарантуяа онцлов.

БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисст ирдэг гомдлуудын ихэнх хувийг нь сэтгэцийн эрүүл мэндийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх зөрчигдсөн асуудлаар ирдэг учраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийг судлах хүрээлэн нь Комисстойгоо нягт хамтран ажилладаг гэдгийг төлөөлөгчид хэллээ.

IMG_9477.JPGДашрамд мэдээлэхэд, Улаанбаатар хотноо ирэх сарын 4,5-ны өдрүүдэд “Зүүн хойд Азийн сэтгэцийн бэрхшээлтэй хүмүүсийн хүний эрхийг дэмжих, холбогдох үйл ажиллагаа, хөдөлгөөнийг дэлгэрүүлэх-хэрэгжүүлэх олон улсын бага хурлыг “Түгээмэл хөгжил” ТББ, БНСУ-ын судалгааны институт хамтран зохион байгуулахаар бэлтгэж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар иргэдтэй уулзлаа

0

УИх-ын гишүүн Н.Учрал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар Сонгинохайрхан дүүргийн тойргийнхоо иргэдтэй уулзлаа.

Монгол улсын хүн амын 50 гаруй хувь нь Нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна. Энэ нь юуг хэлж байна вэ гэвэл жил бүр нэг аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний иргэд хотод шилжин ирдэг. Үүнийг дагаад боловсрол, эрүүл мэндийн салбарын тэгш хүртээмж, хэт төвлөрөл гээд олон асуудал үүсч байна. Хотын хэт төвлөрөлийг бууруулж хот хөдөөгийн ялгарлыг багасгаж, төсвийн үргүй зардлыг зогсоохын тулд эрх зүйн шинэчлэлийг яаралтай хийх шаардлагатай. Иргэд ч дэмжиж байна.

ШИНЭ МЭДЭЭ

УИХ-ын гишүүн Н.Учрал тойрогтоо ажиллаж байн

0

УИХ-ын гишүүн Н.Учрал иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор тойргийнхоо 10, 11, 28 дугаар хорооны иргэдтэйгээ уулзаж санал солилцлоо.

ТТТ:Мэдэгдэл

0

Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах салхины хаалтыг хийж гүйцэтгэх ажлын тендэрт ялсан “Цагаан толгойн нуур” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанийн ажилтан осолд орж, амь насаа алдсанд гүн эмгэнэл илэрхийлье.

“Цагаан толгойн нуур” ХХК нь зүүн бүсийн үйлдвэрт салхины хаалт/ нүүрсний нарийн ширхэгт тоосонцор агаарт дэгдэхээс сэргийлэх/ хийх тендэрт 2020 онд шалгарсан бөгөөд өнөөг хүртэл ажлаа гүйцэтгэж байгаа юм. Осолд өртсөн ажилчид нь Цагаан толгойн нуур ХХК-д давхар туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулсан компанийн ажилтан юм.

“Цагаан толгойн нуур” ХХК-тай холбогдох уг ослыг хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа болно.

ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 583.2 МЯН.ТН НҮҮРС ЭКСПОРТОЛСОН НЬ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 300 ХУВИАР ӨСЖЭЭ

0

Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор 2022 оны 6 дугаар сарын 24,25-ны өдөр нүүрс тээврийн 904 автомашин, Ханги боомтоор 146 автомашин, Булган боомтоор 277 автомашин, Шивээхүрэн боомтоор 171 автомашин хил нэвтэрчээ.

Харин зэсийн баяжмалын тухайд, Гашуунсухайт боомтоор дээрх өдрүүдэд нийт 103 автомашин нэвтэрчээ. Мөн өнгөрсөн 7 хоногт 583.2 мян.тн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 300.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.