More
    Нүүр хуудас блог Хуудас 109

    Дээд шүүхээс Чингис хаан банк ЭМДЕГ-т ₮27.8 тэрбумыг төлөх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв

    0

    Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй “Чингис хаан банк” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ.

    Нэхэмжлэгч “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” нь хариуцагч “Чингис хаан банк” ХХК-аас хадгаламжийн гэрээний үүрэгт 27,861,161,753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Тус хэрэгт төрийг төлөөлж прокурор нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцсон байна.

    Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны есдүгээр сарын 28-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “Чингис хаан банк” ХХК-аас 27,861,161,753 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байв.

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

    Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

    “Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг” боллоо

    0
    Иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, сайн сайхан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд нийгмийн олон төрлийн хавтгайрсан халамжийн бодлогоос татгалзаж иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэрэгцээ, шаардлага байгаа билээ. Иймд миний бие “Учралын цаг-Урагшлах цаг” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд иргэдийг ажлын байранд зуучлах “Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг”-ийг 2022.06.17-ны 11:00 цагт Чингис СООСЭ сургуулийн гадна талбайд зохион байгуулах гэж байна.
    Өдөрлөгт ирснээр салбартаа тэргүүлэгч 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудын цагийн болон байнгын ажлын байрны ярилцлагад орж бүртгүүлэх боломжтой.
    Ажлын байр хайж буй хэн бүхэнд нээлттэй.

    “Зөвийг зөвлөе” арга хэмжээнд нэгдлээ

    0

    Улсын хэмжээнд 2022 оны эхний хоёр сард цагдаагийн байгууллагад нийт 7866 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3868 нэгжээр буюу 96.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт бүртгэгдсэн хэргээс 1049 гэмт хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 431 нэгжээр буюу 69.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Цагдаагийн байгууллагаас архины зохисгүй хэрэглээг багасгах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг зөв үйлдэлд уриалах зорилгоор энэ оны гуравдугаар сарын 04-ний өдрөөс “Зөвийг зөвлөе” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа. Энэ арга хэмжээнд Таван толгой түлш ХХК-ийн хамт олон нэгдэж, “Зөв”-ийг зөвлөж буйгаа илэрхийллээ.

    Т.Даваажаргал: Гэр хорооллын айл өрхүүдийн гуравны нэг нь л стандарт зуух хэрэглэж байна

    0

    Угаарын хийн асуудлаар Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанарын хяналт зохицуулалтын дарга Т.Даваажаргалтай ярилцлаа.

    – Угаарын хийн хордлогод өртсөн иргэдсайжруулсан түлшнээс боллоо гэдэг. Энэ асуудлаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
    – Угаарын хийн эрсдэлтэй нөхцөл байдал улирлаасаа хамаараад харилцан адилгүй байдаг. Хавар намрын саруудад гэрийн гадна, доторх агаарын температурын зөрүү багасч байгаа үед угаарын хий нэмэгддэг. Температурын зөрүү багассанаар тухайн зууханд дотор шатаж байгаа түлшний шаталт удааширалтай байдаг. Энэ нөхцөлд угаарын хий үүсдэг. Хавар намрын улиралд айл өрхийн галлагааны давтамж холддог учраас тухайн галлаж байгаа зуухны өөрийнх нь температураас хамаардаг. Өөрөөр хэлбэл, өвлийн нөхцөлд байнгын халуун байхад галладаг бол хавар намрын улиралд хүйтэн зуухан дээр галлагаа хийдэг. Хүйтэн зуухан дээр галлагаа хийж байгаа тохиолдолд шаталтын үйл явц муу явагддаг. Намрын 9, 10 сар, хаврын 4,5 сард галлагааны давтамж багасдаг, зуухын таталт мууддаг нь угаарын хийн эрсдэлтэй нөхцөл байдал үүсдэг. Угаарталт гэдэг нь нүүрс хүчлийн дутуу исэлт буюу ямарваа нэгэн шатах цаас, мод, хуванцар, түлшээс үүсдэг CO бодис үүсдэг.
    – Тэгвэл яаж галлагаагаа хийвэл угаартахгүй байх вэ?
    – Иргэд галлагааны давтамжаа хийхдээ модоор галлаж, зуухаа сайтар халааж байж түлшээ хийх хэрэгтэй. Ингэхдээ зааварчилгаагаа сайн мөрдөж хийвэл угаартах эрсдэл бага гэж үздэг.
    – Ер нь, гэр хорооллын айл өрхүүдийн зуух, пийшин харилцан адилгүй байгаа. Төслийн, уламжлал, ханан пийшин гэх мэт. Үүнээс бүрэн шаталттай гэх төслийн зуух хэр олон байгаа вэ?
    – 2010-2017 оны хугацаанд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Цэвэр агаар сангийнхан хамтраад нийт 175 мянган орчим сайжруулсан зуухыг 80-90 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэдэд нийлүүлсэн. Түүнээс хойш манай байгууллага агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн тооллогыг хийдэг. Нийслэлд 175 мянган төслийн зуух тарааснаас өнөөдрийн байдлаар 55 мянга нь ашиглаж байна гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн гуравны нэг нь л стандарт зуух хэрэглэж байна.
    – Сайжруулсан зуух хэрэглээд угаартаад байна уу, өөр шалтгаан байна уу?
    – Угаарталтын нөхцөл байдал дан ганц түлшнээс хамаарахгүй. Зуухны стандартаас шалтгаалж байна. 2016 онд ахуйн хэрэглээний зуухны стандартыг баталсан. Угаарын байдал ханан пийшингийн таталт, битүүмжлэл, яндангийн залгаас, галлагаа хийж байгаа хүний ур чадвараас хамаарч байна. Зарим дуудлагыг харж байхад бороо цас орлоо гээд өрхөө бүтээснээс болж угаартсан байх жишээтэй. Мөн ямар ч тохиолдолд яндангийн сойлтыг хааж болохгүй

    -Угаарын хий мэдрэгчийг үнэ төлбөргүй тараасан шүү дээ. Энэ бүгд ажиллаж байна уу?
    -2019 онд нийслэлийн зүгээс гэр хорооллын айл өрхүүдэд нэг удаа үнэ төлбөргүйгээр угаарт мэдрэгчийг тараасан. Энэ төхөөрөмж нь хүний оролцоогүйгээр ажилладаг. Зөвхөн зайг нь сольдог.Автоматаар ажилладаг учраас ямар нэгэн асуудал гарахгүй. Харин зарим тохиолдолд иргэд өөрсдөө угаарын төхөөрөмжөө салгаад унтраачихдаг.

    – Угаарын хийн төхөөрөмж хэдэн жилийн баталгаатай вэ?
    – Ямар нэгэн механик гэмтэл гарахгүй бол олон жил ашиглах боломжтой.

    – Өвөлдөө янданг нь хөөлж өгөөд аль болохоор угаартуулахгүй талаас нь мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Иргэд энэ хэр хариуцлагатай байна вэ?
    – Галлагааны зааварчилгааг айл өрх бүрт тарааж байна. “Тавантолгой түлш” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаныхан биечлэн ажилладаг. Иргэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж дадсан байна.
    – Ямар зуухыг стандарт гэж үзэж байна вэ?
    – Ахуйн хэрэглээний MNS 5216:2016 гэдэг стандарт бий. Энэ стандартаар тухайн зуухны бүтэц, дулаан барилх хуацаа хэр байх уу, яндангаас гарч байгаа утаа нь ямар байх вэ гэдгийг заагаад өгсөн. Эдгээрийг Зуух судалгааны төвийнхөн гаргаж өгдөг. Дээр хэлсэнчлэн 175 мянган зуух бол стандартын шаардлагад тохирсон байсан. Гэвч зуухны насжилт, ашиглалт, эдэлгээнээс хамаараад стандартад нийцэхгүй болсон тохиолдлууд ч бий.
    – Нийслэл хотын гэр хорооллын иргэдийн 80 гаруй орчим хувь нь уламжлалт зуух буюу стандарт бус зуухтай байна гэсэн. Тэгэхээр энэ нөхцөлд айл өрхийг хэрхэн стандарт зуухтай болгох боломжтой байна вэ?
    – Гэр хорооллын айл өрхүүд өөрсдийнхөө эрүүл мэнд, амь насаа хамгаалахын тулд батлагдсан стандарт хангасан зуух хэрэглэж худалдан авалт хийх шаардлагатай. Цаашдаа сайжруулсан зуухыг нийлүүлэлтийг иргэдэд үнэ төлбөргүй хэрэглүүлэх асуудлыг ярилцах хэрэгтэй. Зах зээлийн үнэ ханш энгийн зуухнаас харьцангуй өртөг ихтэй, үйлдвэрлэсэн газраасаа хамаараад янз бүр байгаа.

    ТТТ:Мэдэгдэл

    0

    “Тавантолгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн III үйлдвэрийн дээврийн хэсэгт 2022 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 07:00 цагт уугилт үүссэн байсныг Гал түймэр унтраах 26 дугаар ангийн шуурхай бүлэг ажиллаж, галын тархалтыг газар авахуулалгүй бүрэн унтраалаа.

    Гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна. Галаас үүдэлтэйгээр учирсан хохирлын хэмжээг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд бид энэ талаар эргэн мэдээллэх болно.

    Хүний эмийн асуудлаар хянан шалгах түр хороо” байгуулах төслийг өргөн барьлаа

    0
    УИХ-ын гишүүн Н.Учрал 21 гишүүний хамтаар “Хүний эмийн асуудлаар хянан шалгах түр хороо” байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан батлуулсан билээ. Монгол улсад үйлдвэрлэгдэж байгаа болон импортоор орж ирж буй эмийн чанарыг шалгаж сайжруулах чиглэлээр УИХ-ын гишүүн Э.Батшугарын хамт БНСУ-ын ассамблейн гишүүн, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Kim Min-seok-тай уулзаж хамтран ажиллах хүсэлт тавилаа. Тогтоолын төсөл хэрэгжиж эхлэх цаг үеэс хянан шалгагчаа томилж түүврийн аргаар манай улсад борлуулагдаж буй эмүүдийг БНСУ-ын олон улсад зөвшөөрөгдсөн эмийн лабораторид хөндлөнгийн шинжилгээ хийлгэж шаардлагатай арга хэмжээг авах болно.
    Тус түр хороог байгуулахыг хэлэлцэж эхэлсэн цагаас хойш 500 тэрбум төгрөг эргэлдэж буй эмийн зах зээлд хяналт тавих цаг ирсэнийг иргэдийн санал хүсэлтээс тод харлаа. Эрх ашгийн зөрчилөөс ангид бодлого барьж ажиллах миний санаачлагыг ард түмэн маань дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. Нэг сорьцтой, нэг ижил нэртэй мөртлөө үйлчлэл, чанар нь үлэмж их байгааг тогтоох нь нэн чухал болохоос зах зээлд байгаа эм бүр нь чанаргүй гэж хэлэхэд эрт юм.
    Шинжлэх ухаанч байдлаар асуудалд хандахыг эрмэлздэг, зарчмаасаа ухардаггүй нь зарим хүмүүсийхээр бол миний сул тал байх.
    Хичээнээ!
    Эмч нарын чадвар биш
    Эмийн чанар дутагдаж байна.

    Н.Учрал: Ухрах биш урагшлах цаг ирлээ

    0
    Миний бие иргэдийг ая тухтай, аюулгүй амьдрах, суралцах нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн оролцоо манлайллыг нэмэгдүүлж төрийн үйлчилгээг сайжруулах хэрэгцээ, шаардлагад тулгуулан оюунлаг, цахим, бүтээлч, хариуцлагатай дүүрэг болгон хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулахаар “УЧРАЛЫН ЦАГ – УРАГШЛАХ ЦАГ” хөгжлийн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.
    Хөтөлбөрийн хувьд хүүхэд залуучууд, ахмад настан, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй төрийн албан хаагч, худалдаа үйлчилгээ эрхлэгч нарт чиглэсэн олон арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэхээр зорьж байна.
    Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ажил хайж байгаа иргэдэд дэмжлэг үзүүлж ажилтай, орлоготой болгох зорилгоор салбартаа тэргүүлэгч 30 гаруй аж ахуй нэгжүүдтэй хамтарч 1200 гаруй байнгын болон цагийн ажлын байрны нээлттэй өдөрлөгийг “Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” нэр дор зохион байгууллаа.
    Сонгинохайрхан дүүргийн хувьд ажилгүйдлийн түвшин 2020 оны эцэст 8.6 хувь байсан нь улсын дунджаас 1.6 пунткаар өндөр, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 47.2 хувь байсан нь улсын дунджаас 7.4 пунктаар доогуур байсан нь энэхүү өдөрлөгийг зохион байгуулах гол шалтгаан юм. Цаашид өдөрлөгийг жил бүр илүү олон аж ахуй нэгжүүдтэй хамтран зохион байгуулж Сонгинохайрхан дүүргийн олон залуусыг ажилтай, орлоготой болгоход анхаарч ажиллах болно.
    Хүрэлцэн ирж хүссэн ажлын байрандаа зуучлагдсан иргэд болон хамтран ажилласан бүх аж ахуйн нэгж, байгууллагууддаа талархал илэрхийлье.

    36 Comments

    Baasan Ragchaa

    Амжилт хүсье.
      • Reply
      • 3d
    Ашиг с

    ЭТТ:Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй хөдөлмөрийн гэрээ байгууллаа

    0

    “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах зорилгоор зохион байгуулсан “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийн үеэр бүртгүүлж, сонгон шалгаруулалтад тэнцсэн 61 иргэнтэй 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Цанхи хотхонд хөдөлмөрийн гэрээ байгууллаа.

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хүний нөөц, хөгжил сургалтын хэлтсийн дарга Б.Ариунзаяа болон компанийн хүний нөөцийн мэргэжилтнүүд Өмнөговь аймгаас нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг ажлын байранд нь томилж, ажлын амжилт хүслээ.

    Мөн компаниас өнгөрсөн тавдугаар сарын 23-ны өдөр дээрх өдөрлөгийн үеэр бүртгүүлж, шалгаруултад тэнцсэн 61 залуустай хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм.

    Хөдөлмөрийн гэрээ байгуулах үеэр нээлттэйгээр анкет бөглөн, ярилцлага, шалгаруулалтад тэнцэн ажилд орж байгаадаа баяртай байна гэдгээ орон нутгийн иргэд хэлж байсан бөгөөд энэ өдөр ажилд томилогдсон 64 ажилтан Хөдөлмөр Аюулгүй байдал, Эрүүл ахуйн шинэ ажилтны сургалтдаа хамрагдав.

    Малчид “Эрдэнэс Тавантолгой”ХК ажилтай танилцлаа

    0

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Загийн усны хоолойн гүний ордоос шугам татах болон Нүүрс баяжуулах үйлдвэрийн нөлөөллийн бүсийн малчдыг уурхайн үйл ажиллагаа, компаниас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, төсөл гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах нэг өдрийн аялалыг Цогтцэций сумын багийн Засаг дарга нартай хамтран зохион байгууллаа.

    Компаниас хэрэгжүүлж буй Загийн усны хоолойн гүний ордоос шугам татах, нүүрс баяжуулах үйлдвэр, 450 мвт-ын цахилгаан станц байгуулах зэрэг Монгол Улсын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэх төслүүдийн бүтээн байгуулалт тус сумын нутаг дэвсгэрт өрнөх юм.

    Энэ удаагийн нэг өдрийн танилцах аялалд Сийрст, Билгэх, Цагаан-Овоо, Өгөөмөр дөрвөн багийн Засаг дарга нар, малчид гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 32 хүн оролцож, төсөл хэрэгжүүлэгч компани болон гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл авч, санал, солилцож, шийдвэрлүүлэх асуудлуудаа хэлэлцэв.

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын захирал Н.Эрдэнэхуяг, Стратеги, төлөвлөлт, төслийн газрын дарга Л.Баярмагнай нар төслүүдийн талаар ерөнхий мэдээлэл өгч, малчдын асуултад хариулсан бол орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах ямар бодлого баримталж байгаа талаар   Хүний нөөц, хөгжил сургалтын хэлтсийн дарга Б.Ариунзаяа мэдээлэл өгөв.

    Мөн Загийн усны хоолойн төсөл хэрэгжиж байгаатай холбогдуулан гүйцэтгэгч компаниуд болох Набсан ХХК, Эс энд Эй ХХК, ЧММ ХХК-ийн төлөөлөл малчдад ажлын гүйцэтгэлийн явцын талаар  мэдээлэл өгч, саналуудыг сонсож, цаашид улам хамтран ажиллахаа илэрхийллээ.

    Жимс, ногоо боловсруулах салбарынхан эргэлтийн хөрөнгө, зээлийн дэмжлэг хүсэв

    0

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр “Өгөөж-Чихэр боов” ХХК-д ажилласны дараа “ГБТ-Трейдинг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, энэ салбарынхан болон ногоочдын төлөөлөлтэй уулзлаа.

    Жимс, ногоо боловсруулах салбарт 60 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Ижил төстэй импортын бүтээгдэхүүний гаалийн татвар таван хувь учир дотоодын зах зээлийн 70 гаруй хувийг импортын бүтээгдэхүүн эзэлж байна.

    2021 оны байдлаар дотоодын үйлдвэрүүд зах зээл дэх өргөст хэмхний 18, салатны 60, компотны 11, нухашны 21, чанамалын 35 хувийг хангасан статистик үзүүлэлт гарчээ.

    Энэ салбарынханд эргэлтийн хөрөнгө муу, урт хугацаатай, хүү багатай зээл олддоггүй, хүнсний ногоогоо хадгалах зоорь, мэргэжилтэй боловсон хүчин дутмаг зэрэг нийтлэг хүндрэл, бэрхшээл тулгараад байна.

    “ГБТ-Трейдинг” ХХК-ийн дэд захирал Ц.Төгсөө “Эргэлтийн хөрөнгө, зээл, татварын бодлогоор дэмжвэл үндэсний аж ахуйн нэгжүүд тогтвортой ажиллах, ажлын байраа хадгалах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг давуу талтай. Энэ нь Ерөнхийлөгчийн санаачилсан ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилтыг биелүүлэхэд дорвитой хувь нэмэр болно” гэж үздэгээ илэрхийлэв.

    Тус компани энэ онд 2,200 тн өргөст хэмх худалдан авч, гурван сая шил бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Үүнд долоон тэрбум төгрөг шаардлагатай. Гэвч эргэлтийн хөрөнгө тааруу учир үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүрчээ.

    Ургац хураах үед 150 хүртэл хүнийг улирлын чанартайгаар нэмж авдаг ч заримдаа ажиллах хүн ховор учир өргөст хэмх, зарим ногоог хаяхаас өөр аргагүй тохиолдол нэг бус удаа гардаг байна.

    Дотооддоо үйлдвэрлэдэггүй шил, таглаа зэрэг сав баглаа боодолд гаалийн татварын хөнгөлөлт үзүүлж, энэ чиглэлийн үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагатайг дэд захирал Ц.Төгсөө хэлэв.

    Мөн ногоочдыг усалгааны систем, хүлэмж, техник хэрэгслээр хангах, аграномич, технологич, бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг сургуулиа төгсөхөд нь тодорхой хугацаанд мэргэжлээрээ ажиллах нөхцөлтэйгээр сургалтын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх зэргээр дэмжихийг хүслээ.

    “ГБТ-Трейдинг“ ХХК 60 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн “Газар шим” барааны тэмдэгтэйгээр худалдан борлуулдаг. Үйлдвэр нь нэг цагт бүтээгдэхүүний нэр төрлөөс хамаарч 3,000-6,000 шил бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

    Тус компани 2021 онд 9 сая шил бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 29 тэрбум төгрөгийн борлуулалт хийн, 2.1 тэрбум төгрөгийн татвар төлжээ.