Home Authors Posts by admin

admin

1450 POSTS 0 COMMENTS

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр (2024.05.03) Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Өнөөдөр Монгол хүний мэдлэг оюун дэлхийд үнэлэгдэж, мэдээлэл технологийн инженерүүд дэлхийн бүх том компанид ажиллаж, их дээд сургуулиудад багшилж байна. Бүс нутгийн орнуудад Казахстан, Киргиз, Узбек улсад манай салбарын залуучууд нутагшиж амжилттай экспорт хийж байна. E-Mongolia, E-Barimt, Хурдан цэг зэрэг төрийн үйлчилгээний цахим шилжилт дэлхийн өнцөг булан бүрт жишиг болж, олон улсын шагналууд дараа дараалан хүртэж байна. Энэ амжилтаа бид бататгаж, Монголдоо чадварлаг залуучуудаа ажлын байраар хангаж, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэн байгалийн шавхагдах баялаг дууссаны дараа эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж, орлох чадвартай эдийн засгийн шинэ болгон хөгжүүлэх суурийг өнөөдрөөс тавих болно. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөлд тусгасан гол зарчим нь: 1. Компаниудын мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний буюу материаллаг бус хөрөнгийн үнэлгээний тогтолцоог хөгжүүлж, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэнд оруулна. 2. Монгол Улс нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлж, цахим эдийн засгийг бодит болгож, ажлын байр нэмэгдүүлнэ. 3. Монголдоо чадварлаг залуучуудаа тогтоох, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлж, байгалийн шавхагдах баялаг дууссаны дараа эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж, нүүрс зэсийг орлох чадвартай үйлдвэрийн шинэ салбарыг босгох явдал хэмээн ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцуулав.