Home Нийгэм Боловсрол Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа

Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа

0
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа

2023-2024 оны хичээлийн жилд Олон улсын долоон төрлийн олимпиадад 31 сурагч оролцсоноос 23 нь медальт байранд шалгарсан байна.

Оюун ухаан, хичээл зүтгэлээ дайчлан суралцаж, Олон улсын олимпиадад авьяас билиг, мэдлэг боловсрол, ур чадвараа сорин амжилтын эзэн болж, эх орноо дэлхий дахинаа сурталчлан таниулсан сурагчид болон тэднийг бэлтгэсэн Олимпиадыг зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа.

2024 оны 07 дугаар сард Английн Баат хотноо болсон Олон улсын математикийн 65 дугаар олимпиадад математикч хүүхдүүд нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ.

  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн Д.Энэрэлт– Алтан медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт-Эрдэм” сургуулийн Т.Билгүүнгэрэлт– Мөнгөн медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн О.Тэнгис– Мөнгөн медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн Б.Бэлгүтэй-Хүрэл медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн С.Манлай– Хүрэл медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн Х.Нурсолтан– Хүрэл медаль,
Бүгд Найрамдах Казахстан Улсад болсон Олон улсын биологийн 35 дугаар олимпиадаас:
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Байгаль-Эх” сургуулийн Г.Ирээдүй-Хүрэл медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ-Үе” сургуулийн Г.Мишээл-Хүрэл медаль,
Саудын Арабын Хаант Улсад болсон Олон улсын химийн 56 дугаар олимпиадаас:
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Орчлон” сургуулийн Б.Номин-Ундрах-Мөнгөн медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Орчлон” сургуулийн А.Амартүвшин-Хүрэл медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн Б.Эрмүүнболд-Хүрэл медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Бага тэнгэр” сургуулийн М.Одгэрэл-Хүрэл медаль,
Исламын Бүгд Найрамдах Иран Улсад болсон Олон улсын физикийн 54 дүгээр олимпиадаас:
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн Г.Азжаргал-Мөнгөн медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн С.Атархүү-Хүрэл медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ-Үе” сургуулийн Г.Батбаяр-Хүрэл медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн М.Мөнх-Оргил-Хүрэл медаль,
  • Орхон аймгийн ерөнхий боловсролын “ЯШУТ” сургуулийн Э.Ичинбат-Хүрэл медаль,
Арабын Бүгд Найрамдах Египет Улсад болсон Олон улсын мэдээлэл зүйн 36 дугаар олимпиадаас 
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Nest education” сургуулийн Х.Онолт-Хүрэл медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт-Эрдэм” сургуулийн Ч.Ирмүүн-Хүрэл медаль,
Бүгд Найрамдах Болгар Улсад болсон Хиймэл оюуны олон улсын анхдугаар олимпиадаас:
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт-Эрдэм” сургуулийн Ч.Ирмүүн-Мөнгөн медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюунлаг” сургуулийн Н.Батсүх-Мөнгөн медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн Т.Энгүүн– Мөнгөн медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Хобби” сургуулийн Э.Тэнүүн-Мөнгөн медаль,
Саудын Арабын Хаант Улсад болсон Хиймэл оюуны олон улсын олимпиадаас:
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюунлаг” сургуулийн Н.Батсүх-Алтан медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Хобби” сургуулийн Э.Тэнүүн-Хүрэл медаль хүртжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын олимпиадад амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан сурагчид болон тэднийг бэлтгэсэн Олимпиадыг зохион байгуулах хороодод улам их амжилт хүсэн ерөөлөө.

Ерөнхийлөгч монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлэн, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжиж, Олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулахаар 2021 онд Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг буулгасан юм.

Олон улсын олимпиадаас медаль хүртсэн хүүхдүүд дэлхийн тэргүүлэх 100-д багтдаг их, дээд сургуульд элсэх эрх авснаар “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой болно.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here