Засгийн газар Нийгэм “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд цахим технологид суурилсан 3000 ажлын байр нэмэгдүүлнэ admin - 2 сар 21, 2024 0 Дэлхийн банкны Хятад болон Солонгос улсыг хариуцсан захирал Мара К.Уорвик болон Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй “Ухаалаг засаг – 2” төслийн удирдагч хадагтай Женнифер Гүй тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажиллаж байна. Өнөөдөр “Ухаалаг засаг 2” төслийн танилцуулгыг хийж, уг төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн хувьд 3 зорилтын хүрээнд 45 төсөл, арга хэмжээг зохион байгуулна. Үүнд: 1. Дижитал шилжилт хийх орчныг бүрдүүлнэ. 2. Дижитал шилжилтийн дэд бүтцийг сайжруулна. 3. Дижитал эдийн засгийг хөгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулна. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд – Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж хүн төвтэй, иргэндээ ээлтэй үйлчилгээний стандартад нийцүүлнэ. – Төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж төсвийн хэмнэлт гаргана. – Зорилтот бүлгийн 13,000 иргэний цахим ур чадварыг 30%-иар нэмэгдүүлэх бөгөөд тэдгээрийн 60 хувь нь эмэгтэйчүүд байна. – Дижитал технологид суурилсан 3000 аас доошгүй ажлын байрыг нэмэгдүүлэх юм.