Гадаад харилцаа Засгийн газар БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСТАЙ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАРААНЫ КОМПАНИУДЫГ ДЭМЖИХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРНА admin - 6 сар 11, 2023 0 Бүгд Найрамдах Казахстан Улсын “Astana hub” технологийн паркийн 2023.02.02-04-ний өдрүүдэд зохион байгуулсан “Digital Almaty 2023” форумд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал оролцсон. Сайд энэ үеэр Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, агаар-сансрын үйлдвэрлэлийн сайд Багдат Мусин, технологийн салбарын хөрөнгө оруулагч, Freedom Finance компанийн захирал Тимур Турлов нартай уулзаж Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулах боломж, бололцооны талаар ярилцсан. Энэ хүрээнд өчигдөр “ICT Expo 2023” -оор Astana HUB болон Монголын мэдээлэл технологийн үндэсний парк хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Мөн өнөөдрийн уулзалтын хүрээнд мэдээллийн технологийн гарааны компаниудыг дэмжих хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.