Home Улс төр Засгийн газар Төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг Сингапур улсад нээгдлээ

Төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг Сингапур улсад нээгдлээ

0
Төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг Сингапур улсад нээгдлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.ЭрхэмбаатарСингапур Улсын Инфоком медиа, хөгжлийн агентлагаас зохион байгуулж буй “Цахим форум” (Digital FOSS) дээд хэмжээний уулзалтад оролцохоор албан томилолттой ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр (2023.06.05) Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яаманд “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэгийг нээлээ.

Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг Сингапур Улсад нээгдсэнээр тус Улсад ажиллаж амьдарч буй 200 орчим иргэн, төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нэг дороос авах боломжтой юм.

Одоогоор Сөүл хотын дипломат төлөөлөгчийн газар, Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Пусан хотын дипломат төлөөлөгчийн газар, Австри Улсын Вена хот, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дели хотод тус тус 5 цэг нээгээд байна.

Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн нийт 47 газар, 504 цэгт шинээр нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Цаашид 56 байгууллагын 785 төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрдэнэ. Төрийн үйлчилгээ, танд ойрхон.. ХУРДАН.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here