Home Нийгэм Боловсрол СХД-ИЙН 151-Р СУРГУУЛЬД КЕМБРИДЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

СХД-ИЙН 151-Р СУРГУУЛЬД КЕМБРИДЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

0
СХД-ИЙН 151-Р СУРГУУЛЬД КЕМБРИДЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр боловсрол эзэмшсэн шилдэг сурагчдыг Сонгинохайрхан дүүргээсээ бэлтгэн гаргах амлалтыг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ сонгогчдодоо өгч байлаа.
Өнгөрсөн хугацаанд Англи улс дахь Cambridge Assessment International Education байгууллагатай хамтран Кембриджийн хөтөлбөрийг нэвтрүүлэх, заах арга зүйч бэлтгэх сургалтыг зохион байгуулах ажлыг өрнүүлж жил бүр Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг хамруулж, багш нарын заах арга зүй, хичээлийн хөтөлбөрийг ОУ-ын чанар, стандартад нийцүүлэх ажлыг тасралтгүй зохион байгууллаа.
СХД-ийн алслагдсан 42-р хороо, Зүүнсалааны Ерөнхий боловсролын 151-р сургуулийн 13 багш заах аргазүйч бэлтгэх хөтөлбөрт хамрагдаж, амжилттай төгсөж өнөөдөр тус сургууль 1-9-р ангийн Кембриджийн хөтөлбөрөө албан ёсоор эхлүүлж байна.
Эхний ээлжид тус сургуулийн дунд анги буюу 6-р ангид дэвшин суралцах сурагчид ОУ-ын хөтөлбөрийн дагуу, бэлтгэгдсэн ур чадвартай багш нарын тусламжтайгаар боловсрол эзэмших юм.
УИХ-ын гишүүн Э.Батшугарын хамтаар улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалт шаардахгүйгээр, тойргоос сонгогдсон гишүүний хувьд амласан ажлаа бодит болгох санаачилгын үр дүнд, дэмжигч олон байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан тус сургууль ОУ-ын хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа эрхлэх цогц нөөц бололцоогоор хангагдлаа.
Тэгш, хүртээмжтэй боловсролыг хүүхэд бүхэнд хүргэх ажлаа цаашид тасралтгүй зохион байгуулах болно.
Өндөр боловсролыг өндөр төлбөртэй хувийн сургуулиас бус өөрийн хамран тойрох сургуулиасаа авдаг болох, ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай төгсөх, гадаадын их дээд сургуулиас тэтгэлэгт хамрагдах боломжтой болгох нь Кембриджийн хөтөлбөрт шилжих, түүнийг хэрэгжүүлэхийн гол зорилго юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here