Home Дэлхий Гадаад харилцаа Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан болов

Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан болов

0
Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан болов

Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын 8 дугаар хуралдаан 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Вена хотноо боллоо. Хуралдааныг Монголын талаас Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Австрийн талаас Хөдөлмөр, эдийн засгийн яамны Олон улсын эдийн засгийн харилцааны газрын Ерөнхий захирал Франц Вессиг нар хамтран удирдаж явуулав.

ЗГХК-ын хуралдаанаар цахим хөгжил, уул уурхай, санхүү, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, байгаль орчин, авто тээвэр болон барилга хот байгуулалтын салбарт хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй хэлэлцэв. Тухайлбал, “Шинэ Зуун мод” төсөл, гэр хорооллын бүсэд өндөр хурдны интернет нэвтрүүлэх төслийг монголын тал танилцуулж, санал солилцов.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here