More

    Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас “Хилийн удирдлагын ажилтнуудын 34 дэх” сургалтыг зохион байгуулж байна

    Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас “Хилийн удирдлагын ажилтнуудын 34 дэх” сургалтыг Бүгд Найрамдах Тажикистан улсад 2023 оны хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 24-ны хооронд зохион байгуулж байна.

    bagsh nar.jpg

    Монгол, Тажикистан, Герман, Азербайжан, Гүрж, Словак, Грек, Итали, Йордан, Молдав, Хойд Македон, Португал, Тайланд, Туркменистан зэрэг ЕАБХАБ-ын 14 гишүүн орон ба хамтын ажиллагааны түнш орны төлөөлөл хамрагдаж буй дээрх сургалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын Гадаад хамтын ажиллагааны тасгийн дарга Ө.Ундрах оролцож байна.

    police 2.jpg

    Сургалтын хүрээнд ЕАБХАБ-ын бүс нутгийн болон хилийн аюулгүй байдлын хангах шинэ арга барил, стратеги төлөвлөгөө, үндэстэн дамнасан гэмт хэрэг, хар тамхины наймаа, хууль бус шилжилт хөдөлгөөн, терроризмын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх юм.

    police.jpg

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img