Home Нийгэм Г.Занданшатар: D-Parliament цахим системийн хэрэглээг түгээхэд оюутан, залуусын манлайлал чухал

Г.Занданшатар: D-Parliament цахим системийн хэрэглээг түгээхэд оюутан, залуусын манлайлал чухал

0
Г.Занданшатар: D-Parliament цахим системийн хэрэглээг түгээхэд оюутан, залуусын манлайлал чухал

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.03.07) Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш, оюутнуудад DParliament цахим системийн талаар танилцуулж, хэрэглээ, ач холбогдлын тухай мэдээлэл өглөө.

Хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэрийг гаргахад тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангахад вэб, аппликейшн хосолсон уг платформын зорилго оршиж байгаа юм. D-Parliament бол цахим хувьслаар дамжуулан аливаа нийгмийн асуудлыг дэвшүүлж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо бодитойгоор нэмэгдүүлэх дэвшилтэт боломж юм гэдгийг Улсын Их Хурлын дарга онцоллоо. Тэрбээр, технологийн дэвшлийг ашиглан ардчиллыг шинэ шатанд гаргаж, парламентын ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд уг платформын хэрэглээг түгээж, ач холбогдлыг таниулах нь чухал бөгөөд цахим хөгжүүлэлт одоо ч үргэлжилж байгаа гэдгийг тодотгов. Уулзалтын үеэр багш, оюутнуудын зүгээс D-Parliament аппликейшнээр дамжуулан боловсролын багц хуулийн хэлэлцүүлэгт өөрсдийн саналыг тусгасан гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ багш бэлтгэх тогтолцооны зарим зохицуулалтын тухайд санал, сэтгэгдлээ хэлж байлаа. Түүнчлэн оюутнуудын төлөөлөл хөдөө, орон нутгийн иргэдэд цахим системийн хэрэглээг хүртээмжтэй байдлаар таниулж, хялбар шийдлээр оролцоог нь нэмэгдүүлэх талаар хөндөж байв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here