Монголын технологийн салбарын хөгжил гарааны шатнаас хөгжлийн шатанд шилжиж байна. Хэдэн зуун компани байсан нь нэгдэж хамтын ажиллагаа, эко системээ хөгжүүлж олон улсын зах зээлд чиглэсэн том тоглогч нар болон хөгжиж байна.
Үүний хажуугаар санхүүжилтын сангууд ч бас бий болж байна. Дэлхий ертөнц хөгжлийн шинэ шатанд гарсаныг мэдэрч үлгэрлэж түүчээлж ажиллах нь манай салбарын үүрэг. Харилцаа, холбоо мэдээлэл технологийн салбарын оролцогчдын нийтлэг эрх ашиг нэгдэж өөр хоорондоо өрсөлдөхөөс илүү шинэ зам татуулахад нэг завин дээр гарах нь өндөр ач холбогдолтой.
20 гаруй компани улс орноо таниулж төлөөлж оролцсон цаг дор салбарын гол тоглогчдоо нэгтгэж ярилцан зорилго дор нэгдэн зогсолтгүй урагшилж буй өндөр хурдны салбарт өөдрөг маргаашийн төлөө “ХурДан” ажиллахаа илэрхийлэв. MWC нэгэн дээвэр дор салбарын хүний нөөцийг бэхжүүлэх нь хамгийн халуун сэдэв байв.
Huawei, ZTE компани ирэх жилүүдэд хүний нөөцийг бэлтгэхэд гол анхаарлаа хандуулж Huawei ирэх жилүүдэд 1000 мэргэжилтэн бэлтгэхийг дэмжиж ажиллахаар тохиролцлоо.
ӨндөрХурдаар
ӨөдрөгМаргаашд…