Uncategorized Ажлын хэсэг хуралдлаа admin - 2 сар 10, 2023 0 Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан, төрийн байгууллагуудад хэрэгжүүлж байгаа цахим төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, цахим засаглал, цахим шилжилтийг нэгдсэн төлөвлөлттэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн эхний хуралдаан өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Тус ажлын хэсгийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал ахалж байгаа бөгөөд бүх яамдын төрийн нарийн бичгийн дарга нар хамтарч ажиллах юм. Салбар бүрийн цахим шилжилтэд тулгамдсан асуудлыг шийдэхэд салбар хоорондын уялдаа холбоог хангах явдал чухал юм.