Home Дэлхий Дэлхийн эдийн засгийн уналтын хандлага зохих хэмжээгээр сулрав

Дэлхийн эдийн засгийн уналтын хандлага зохих хэмжээгээр сулрав

0
Дэлхийн эдийн засгийн уналтын хандлага зохих хэмжээгээр сулрав

Хятадын Ложистик, худалдан авалтын холбооноос хоёрдугаар сарын 6-нд дэлхийн үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерүүдийн нэгдүгээр сарын индексийг нийтлэв. Индексийн хэмжээ долоон сар дараалсан бууралтаа эцэслэж, өмнөх сарынхаас зохих хэмжээгээр сэргэсэн байна. Мэргэжилтнүүд хэлэхдээ, Хятадын аж үйлдвэрийн салбар эрчимтэй сэргэж байгаа нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд гол нөлөө үзүүлсэн юм гэжээ.

Нэгдүгээр сард дэлхийн аж үйлдвэрийн салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс 49.2 хувь болсон нь өмнөх сараас 0.6 нэгжээр өсч, долоон сар дараалан буурсан үзүүлэлтийг дуусгавар болгосон байна. Дэлхийн үйлдвэрлэлийн салбарын Худалдан авалтын менежерүүдийн индекс тасралтгүй уналтаа зогсоож, өмнөх сараас өссөн нь 2022 оны сүүлийн хагасаас хойш үргэлжилсэн дэлхийн эдийн засгийн уналтын хандлага зохих хэмжээгээр суларсан гэсэн үг юм.

Дэлхийн улс орнууд санал зөрөлдөөнөө зохицуулж, нийтлэг ойлголтыг эрэлхийлж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа тасралтгүй нэмэгдүүлж, эдийн засгийн сэргэлтийн уян хатан байдлыг тасралтгүй дээшлүүлж байж л дэлхийн эдийн засаг тэнцвэртэй тогтвортой сэргэх болно хэмээн мэргэжилтнүүд онцолжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here