гаарын хийн асуудлаар Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанарын хяналт зохицуулалтын дарга Т.Даваажаргалтай ярилцлаа.
– Угаарын хийн хордлогод өртсөн иргэдсайжруулсан түлшнээс боллоо гэдэг. Энэ асуудлаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
– Угаарын хийн эрсдэлтэй нөхцөл байдал улирлаасаа хамаараад харилцан адилгүй байдаг. Хавар намрын саруудад гэрийн гадна, доторх агаарын температурын зөрүү багасч байгаа үед угаарын хий нэмэгддэг. Температурын зөрүү багассанаар тухайн зууханд дотор шатаж байгаа түлшний шаталт удааширалтай байдаг. Энэ нөхцөлд угаарын хий үүсдэг. Хавар намрын улиралд айл өрхийн галлагааны давтамж холддог учраас тухайн галлаж байгаа зуухны өөрийнх нь температураас хамаардаг. Өөрөөр хэлбэл, өвлийн нөхцөлд байнгын халуун байхад галладаг бол хавар намрын улиралд хүйтэн зуухан дээр галлагаа хийдэг. Хүйтэн зуухан дээр галлагаа хийж байгаа тохиолдолд шаталтын үйл явц муу явагддаг. Намрын 9, 10 сар, хаврын 4,5 сард галлагааны давтамж багасдаг, зуухын таталт мууддаг нь угаарын хийн эрсдэлтэй нөхцөл байдал үүсдэг. Угаарталт гэдэг нь нүүрс хүчлийн дутуу исэлт буюу ямарваа нэгэн шатах цаас, мод, хуванцар, түлшээс үүсдэг CO бодис үүсдэг.
– Тэгвэл яаж галлагаагаа хийвэл угаартахгүй байх вэ?
– Иргэд галлагааны давтамжаа хийхдээ модоор галлаж, зуухаа сайтар халааж байж түлшээ хийх хэрэгтэй. Ингэхдээ зааварчилгаагаа сайн мөрдөж хийвэл угаартах эрсдэл бага гэж үздэг.
– Ер нь, гэр хорооллын айл өрхүүдийн зуух, пийшин харилцан адилгүй байгаа. Төслийн, уламжлал, ханан пийшин гэх мэт. Үүнээс бүрэн шаталттай гэх төслийн зуух хэр олон байгаа вэ?
– 2010-2017 оны хугацаанд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Цэвэр агаар сангийнхан хамтраад нийт 175 мянган орчим сайжруулсан зуухыг 80-90 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэдэд нийлүүлсэн. Түүнээс хойш манай байгууллага агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн тооллогыг хийдэг. Нийслэлд 175 мянган төслийн зуух тарааснаас өнөөдрийн байдлаар 55 мянга нь ашиглаж байна гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн гуравны нэг нь л стандарт зуух хэрэглэж байна.
– Сайжруулсан зуух хэрэглээд угаартаад байна уу, өөр шалтгаан байна уу?
– Угаарталтын нөхцөл байдал дан ганц түлшнээс хамаарахгүй. Зуухны стандартаас шалтгаалж байна. 2016 онд ахуйн хэрэглээний зуухны стандартыг баталсан. Угаарын байдал ханан пийшингийн таталт, битүүмжлэл, яндангийн залгаас, галлагаа хийж байгаа хүний ур чадвараас хамаарч байна. Зарим дуудлагыг харж байхад бороо цас орлоо гээд өрхөө бүтээснээс болж угаартсан байх жишээтэй. Мөн ямар ч тохиолдолд яндангийн сойлтыг хааж болохгүй
-Угаарын хий мэдрэгчийг үнэ төлбөргүй тараасан шүү дээ. Энэ бүгд ажиллаж байна уу?
-2019 онд нийслэлийн зүгээс гэр хорооллын айл өрхүүдэд нэг удаа үнэ төлбөргүйгээр угаарт мэдрэгчийг тараасан. Энэ төхөөрөмж нь хүний оролцоогүйгээр ажилладаг. Зөвхөн зайг нь сольдог.Автоматаар ажилладаг учраас ямар нэгэн асуудал гарахгүй. Харин зарим тохиолдолд иргэд өөрсдөө угаарын төхөөрөмжөө салгаад унтраачихдаг.
– Угаарын хийн төхөөрөмж хэдэн жилийн баталгаатай вэ?
– Ямар нэгэн механик гэмтэл гарахгүй бол олон жил ашиглах боломжтой.
– Өвөлдөө янданг нь хөөлж өгөөд аль болохоор угаартуулахгүй талаас нь мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Иргэд энэ хэр хариуцлагатай байна вэ?
– Галлагааны зааварчилгааг айл өрх бүрт тарааж байна. “Тавантолгой түлш” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаныхан биечлэн ажилладаг. Иргэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж дадсан байна.
– Ямар зуухыг стандарт гэж үзэж байна вэ?
– Ахуйн хэрэглээний MNS 5216:2016 гэдэг стандарт бий. Энэ стандартаар тухайн зуухны бүтэц, дулаан барилх хуацаа хэр байх уу, яндангаас гарч байгаа утаа нь ямар байх вэ гэдгийг заагаад өгсөн. Эдгээрийг Зуух судалгааны төвийнхөн гаргаж өгдөг. Дээр хэлсэнчлэн 175 мянган зуух бол стандартын шаардлагад тохирсон байсан. Гэвч зуухны насжилт, ашиглалт, эдэлгээнээс хамаараад стандартад нийцэхгүй болсон тохиолдлууд ч бий.
– Нийслэл хотын гэр хорооллын иргэдийн 80 гаруй орчим хувь нь уламжлалт зуух буюу стандарт бус зуухтай байна гэсэн. Тэгэхээр энэ нөхцөлд айл өрхийг хэрхэн стандарт зуухтай болгох боломжтой байна вэ?
– Гэр хорооллын айл өрхүүд өөрсдийнхөө эрүүл мэнд, амь насаа хамгаалахын тулд батлагдсан стандарт хангасан зуух хэрэглэж худалдан авалт хийх шаардлагатай. Цаашдаа сайжруулсан зуухыг нийлүүлэлтийг иргэдэд үнэ төлбөргүй хэрэглүүлэх асуудлыг ярилцах хэрэгтэй. Зах зээлийн үнэ ханш энгийн зуухнаас харьцангуй өртөг ихтэй, үйлдвэрлэсэн газраасаа хамаараад янз бүр байгаа.