Home Онцлох Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 52.19 төгрөгөөр сулрав

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 52.19 төгрөгөөр сулрав

0
Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 52.19 төгрөгөөр сулрав

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 3 дугаар сард 2901.83 төгрөг боллоо.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 52.19, өмнөх сарынхаас 44.66 төгрөгөөр суларсан байна.

Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 3 дугаар сард 457.25 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 19.44, өмнөх сарынхаас 6.74 төгрөгөөр суларсаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн сард 27.84 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 10.45, өмнөх сарынхаас 8.57 төгрөгөөр чангарсан байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here