Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаан энэ оны 3 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Хуралдааныг Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Киргизийн хэсгийн дарга, Киргиз Улсын Тээвэр, холбооны сайд Э.Осоев нар ахалж оролцов.
Түүнчлэн харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх хүрээнд хоёр улсын хооронд байгуулах баримт бичгүүдийн явцын талаар мэдээлэл солилцож, хуралдааны дүнгийн тухай протоколд Монголын хэсгийн дарга, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Киргизийн хэсгийн дарга, Киргиз Улсын Тээвэр, холбооны сайд Э.Осоев нар гарын үсэг зурав. Энэ удаагийн Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн босгон дээр болж байгаагаараа онцлог юм.