More

    Хөвсгөл аймаг, Япон улсын Засгийн газрын Өвсний үндэс хөтөлбөртэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

    Япон Улсын Засгийн газрын Өвсний үндэс хөтөлбөрийн “Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” төсөлтэй хамтран ажиллах хүсэлт гаргасны дагуу Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Х.Кобаяши, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нар төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.
    May be an image of 3 people, people sitting and people standing
    Тус төслийн буцалтгүй тусламжаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дотуур байрын барилгад 643.0 сая төгрөгийн их засвар хийгдэхээр боллоо. Тус дотуур байр нь хуучирч муудсаны улмаас тэнд амьдардаг 170 хүүхэд, байнга ажилладаг 11 багш, ажилчдын эрүүл мэнд, ажиллаж, амьдрах эрсдэлтэй орчин үүссэн байсныг Өвсний үндэс хөтөлбөрийн ажлын хэсэг газар дээр нь очиж танилцсан юм.
    May be an image of 3 people, people standing, suit and indoor
    Энэ удаагийн төсөл нь өвсний үндсэс хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн 581 дэх, Хөвсгөл аймагт хэрэгжих 25 дахь төсөл болж байна. Тухайн орон нутгийн иргэд, хүүхдүүдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж хэрэгжүүлж байгаа энэхүү төслийн үр ашгийг хөдөөгийн иргэд шууд хүртэх давуу талтай.
    May be an image of 1 person and suit
    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img