Home Дэлхий Олон улс Орос, Украин иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд түр гал зогсоохоор тохиролцжээ

Орос, Украин иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд түр гал зогсоохоор тохиролцжээ

0
Орос, Украин иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд түр гал зогсоохоор тохиролцжээ

Орос, Украины иргэдийг байлдааны бүсээс нүүлгэн шилжүүлэхийн тулд түр гал зогсоохоор тохиролцсон талаар Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк мэдэгджээ.

Талууд иргэдийг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн коридор байгуулахын тулд түр гал зогсооно гэж Украины төлөөлөгч мэдээлсэн байна.

Оросын “Interfax” агентлаг М.Подолякийн мэдээлснийг эш татан гал зогсоох дараагийн үе шатны хэлэлцээ ирэх долоо хоногийн эхээр Беларусьт болно гэдгийг уламжилжээ.

Даваа гарагт Украин-Беларусийн хилийн бүсэд болсон талуудын анхны хэлэлцээ тодорхой үр дүнд хүрээгүй бөгөөд хоёр дахь үе шатны энэхүү хэлэлцээг Беларусь-Польшийн бүсэд пүрэв гарагт хийсэн байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here