ITB EXPO- дэлхийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн цар тахлаас үүдэлтэй цуцлагдсан хэдий ч ITB Берлин конвенц 2022 оны 3 дугаар сарын 8-10-ны хооронд виртуал хэлбэрээр зохион байгуулагдахаар боллоо.
Энэ жилийн арга хэмжээ нь “Дижиталчлал, Xариуцлагатай, Уян хатан байдалд нээлттэй” байх сэдвийн дор 3 өдрийн турш явагдана.
Гурав хоногийн турш www.itb.com болон YouTube сувгаар “ITB Berlin Convention”-ийг 10-18 цаг хүртэл шууд дамжуулна.
- Эхний өдөр “Ирээдүй ба уян хатан байдал” сэдвийн хүрээнд, цар тахлаас үүдэлтэй томоохон сорилтуудын дунд бизнесийн байгууллагууд ирээдүйдээ хэрхэн бэлдэх ёстой талаар,
- Хоёрдахь өдөр “Технологи ба аялал: Технологи нь аялал жуулчлалын борлуулалт, маркетингийн ирээдүйг хэрхэн тодорхойлж байна вэ” сэдвийн хүрээнд,
- Сүүлийн өдөр “Хариуцлагатай аялал жуулчлалын хэв маяг” сэдвийн хүрээнд үргэлжлэн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах, хариуцлагатай аялал жуулчлалын оновчтой шийдлүүдийн талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлгүүдээр үргэлжлэх аж.
Эх сурвалж: presscenter.mn