Home Улс төр Засгийн газар Хуулийн этгээдэд зориулсан E-Business.mn системийн дараах үйлчилгээнүүдийн нэрс шинэчлэгдлээ

Хуулийн этгээдэд зориулсан E-Business.mn системийн дараах үйлчилгээнүүдийн нэрс шинэчлэгдлээ

0
Хуулийн этгээдэд зориулсан E-Business.mn системийн дараах үйлчилгээнүүдийн нэрс шинэчлэгдлээ

Бизнес эрхлэгч иргэн бүрт зориулсан E-Business системд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/209 дугаар тушаалаар батлагдсан “Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын бүртгэл олгох журам”-д заасны дагуу дараах үйлчилгээний нэршил шинэчлэгдэн өөрчлөгдлөө.

Өмнөх үйлчилгээний нэр Шинэчлэгдсэн үйлчилгээний нэр
Импортын бүртгэл олгох үйл ажиллагаа Импортын мэдүүлэг олгох үйл ажиллагаа
Экспортын бүртгэл олгох үйл ажиллагаа Экспортын мэдүүлэг олгох үйл ажиллагаа
Төрийн хяналтын дор улсын хилээр нэвтрүүлэх бараанд олгох бүртгэл Улсын хилээр төрийн хяналтан дор нэвтрүүлэх бараанд импорт,экспортын мэдүүлэг олгох
Гадаад төсөл, хөтөлбөр, хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн хүрээнд нийлүүлж буй тусламж, хандивын бүртгэл Хандив тусламж, олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд нийлүүлж буй эм, эмнэлгийн хэрэгсэлд импортын мэдүүлэг олгох
Импорт экспортын бүртгэл засварлах Импорт экспортын мэдүүлэг, засварлах
Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, эмийн бодис, угтвар бодис болон эм үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх худалдах тусгай зөвшөөрөл Мансууруулах эм түүний угтвар бодист импорт, экспортын мэдүүлэг олгох
Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, эмийн бодис, угтвар бодис болон эм үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх худалдах тусгай зөвшөөрөл Сэтгэцэд нөлөөт эм, түүний угтвар бодист импорт, экспортын мэдүүлэг олгох
Биологийн идэвхит бүтээгдэхүүний бүртгэл, сунгалт, өөрчлөлтийн үйл ажиллагаа Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэл, сунгалт, өөрчлөлтийн үйл ажиллагаа

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here