Home Улс төр Засгийн газар Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд ур чадвараа сорилоо

Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд ур чадвараа сорилоо

0
Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд ур чадвараа сорилоо

Кибер халдлага, зөрчилд хариу үзүүлэх ITACTIC команд штабын сургалт энэ сарын 12-13-ны өдрүүдэд “Тавантолгой” цэргийн сургалтын төвд боллоо. Тус сургалтаар кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд ур чадвараа сорьж, арга туршлагаа солилцлоо.

Монгол Улс төр, иргэн, хуулийн этгээд кибер халдлагад өртвөл хандах, хамгаалуулах мэргэжлийн газартай болж, аюулгүй байдлын тогтолцоо бүрдэж, үйл ажиллагаа жигдэрсэн.

Цахим шлижилтийг дагаад кибер аюулгүй байдлын асуудал улс үндэстэн бүрд тулгамдаж байна. Кибер халдлагаас улс орон 100 хувь хамгаалах боломжгүй ч түүнийг эрсдэл, хохирол багатай даван туулах, хамтран ажиллах нь нэн чухал юм.

ITACTIC сургалтыг жилд хоёр удаа Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Кибер аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн Ажлын Алба, Зэвсэгт хүчний жанжин штаб, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв хамтран зохион байгуулж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here