Дэлхий Засгийн газар Далай доогуур кабель татах төслийг 5-10 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ admin - 12 сар 2, 2024 0 Facebook, Instagram, WhatsApp-ын толгой компани болох Meta дэлхийг холбох 40,000 км-ийн урттай (ойролцоогоор 24,850 миль) далайн гүнд асар том кабель татахаар төлөвлөж байгаагаа мэдээллээ. Өнгөрөгч аравдугаар сард усан доорхи кабелийн мэргэжилтэн Сунил Тагаре Метагийн “W” нэртэй шумбагч онгоцны асар том кабель барих төлөвлөгөөг хуваалцжээ. Дээрх төсөл 10 тэрбум ам.долларын өртөгтэй бөгөөд 5-10 жилийн хугацаанд хэрэгжих тооцоог гаргасан. TechCrunch-ийн мэдээлснээр, 2025 оны эхээр төслийн талаарх зам, хүчин чадал, зорилгын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж. Кабель ашиглалтад орсноор Мета дэлхий даяар мэдээллийн урсгалд зориулсан тусгай хоолойг бий болгох юм. Төлөвлөсөн маршрут нь одоогоор АНУ-ын зүүн эргээс Өмнөд Африкаар дамжин Энэтхэг хүртэл, дараа нь Энэтхэгээс Австралиар дамжин АНУ-ын баруун эрэг хүрэх юм. Эх сурвалж: Technology innovation