Home Нийгэм Боловсрол Тандан судалгааны хиймэл дагуулын чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо

Тандан судалгааны хиймэл дагуулын чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо

0
Тандан судалгааны хиймэл дагуулын чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын Харилцаа холбоо хариуцсан зөвлөх Д.Нарантуяа Хоккайдо их сургуулийн Сансрын даалгаврын төвийн захирал, профессор Юкихиро Такахашиг өнөөдөр (2024.11.21) хүлээн авч уулзав.

Профессор Юкихиро Такахаши нь Сансрын инженерчлэл ба хэрэглээний чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд Монгол Улсад микро ангиллын хиймэл дагуул хөөргөх хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжиллаа. Микро буюу тандан судалгааны хиймэл дагуул нь том хиймэл дагуултай харьцуулахад бага өртөгтэй, 1-3 жилийн богино хугацаанд хөгжүүлэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн технологи хэрэглэдэг, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн уян хатан ажиллагаатай зэрэг олон давуу талтай юм. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Ази номхон далайн бүсийн орнуудтай хйимэл дагуулын өгөгдлийг солилцох, удирдах, хамтран эзэмших боломжтой юм байна.

Уулзалтын үеэр Харилцаа холбоо хариуцсан зөвлөх Д.Нарантуяа тандан судалгааны хиймэл дагуул төслийн хүрээнд тус сургуультай хамтран ажиллахад нээлттэй гэдгийг онцолж, сансар судлалын чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.

Хоккайдо их сургуулийн Тандан судалгааны хиймэл дагуулын төслийг Вьетнам, Филиппин, Мьянмар, Индонез зэрэг улсад хэрэгжүүлж байна.

Тус хиймэл дагуул нь байгалийн гамшигт үзэгдлийн зураглалыг өндөр нарийвчлалтайгаар авч урьдчилан сэргийлэх, байгалийг сэргээн засварлахад онцгой үүрэг гүйцэтгэдэг юм байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here