Home Улс төр Засгийн газар 90 жилийн түүхтэй радиогийн станцад шинэчлэл хийх шаардлагатай

90 жилийн түүхтэй радиогийн станцад шинэчлэл хийх шаардлагатай

0
90 жилийн түүхтэй радиогийн станцад шинэчлэл хийх шаардлагатай

Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ нь үндэсний стратегийн гол обьект хэдий ч 2017 оноос хойш техник технологийн шинэчлэл хийгдээгүй аж. Мөн Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн дагуу цахилгаанаа 100 хувь бус 42.5 хувиар ашиглаж байгаа нь эрсдэл бий болгов. Тодруулбал, Радио станцын ашиглалтын зардлын 70-75 хувь нь эрчим хүчинд зарцуулагдаж байна. Техникийн сэлбэг хэрэгсэл, их чадлын ламп зэрэг нь ОХУ-д үйлдвэрлэгдэхээ больсон, захиалгаар манай улсад зориулан үйлдвэрлэж байгаагаас шалтгаалж анхны үнээс 10 дахин өсжээ. Мөн Радио станцуудын эрчим хүчний хэрэглээ их учраас орон нутаг дахь эрчим хүчний үйлдвэрүүдийн хүчин чадал хүрдэггүй. Улмаар анх суурилагдсан хүчин чадлынхаа хагасаар ажиллах болсон  нь асуудал үүсгэжээ.

Уг нь үндэсний радио гэдэг бол монгол орны алслагдсан орон нутагт амьдарч буй иргэдэд мэдээ, мэдээлэл тэр тусмаа гамшиг, эрсдэлийн мэдээллийг шуурхай хүргэх гол хэрэгсэл болж ирсэн онцлогтой.

МОНГОЛЫН РАДИО НИЙТ НУТАГ ДЭВСГЭР 55 ХУВЬД НЬ Л ХҮРЧ БАЙНА

Гэвч радио дамжуулах техник технологи хоцорч, нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг хамарч байгаа нь радио өргөн нэвтрүүлгийн сүлжээнд зайлшгүй технологийн шинэчлэлт хийх шаардлагатайг харуулна. Их хүчний радио нэвтрүүлэх станцуудын ашиглалтын хугацаа нь 30 орчим жил байдаг ч манай улсад хуучнаар ЗХУ-ын тусламжтай 1978-1979 онуудад байгуулагдсан станцуудын үр ашигтай ажиллах хугацаа дуусаж, сонсголын хүрээ багассаар байна. Тиймээс урт, дунд долгионы радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах сүлжээг DRM тоон технологид шилжүүлэх, Хэт богино долгионы радио сүлжээг DAB+ тоон радио технологид шилжүүлэх ТЭЗҮ-г боловсруулан хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсвийг батлуулах, их хүчний станцуудыг шат дараатайгаар шинэчлэх ёстойг мэргэжилтнүүд сануулсаар байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here