Home Улс төр Засгийн газар Монголын Carepay дэлхийн технологийн төв Цахиурын хөндийг зорино

Монголын Carepay дэлхийн технологийн төв Цахиурын хөндийг зорино

0
Монголын Carepay дэлхийн технологийн төв Цахиурын хөндийг зорино

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд гарааны бизнесийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлж, дэлхийн хэмжээний юникорн компанийг Монгол Улсаас “төрүүлэх”-ийг зорилгоо болгон ажиллаж буй. Энэ ч утгаараа Монголын мэдээллийн технологийн компаниудыг дэмжих, тэднийг олон нийт болон хөрөнгө оруулагчдад таниулах ажлыг зохион байгуулж байгаа юм. Энэ удаад “CareAI” ХХК-ийн Care pay апп-ыг онцоллоо.

Санхүүгийн дарамтад орохгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг технологийн тусламжтайгаар тэгш хүртээмжтэй авах боломжийг CAREPAY олгож байгаа юм. Тэд Монголын анхны Unicorn компани болох зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд Астана HUB-д бүртгүүлж, 350 мянган ам.долларын хөрөнгө оруулалт татаж чаджээ.

Тус аппыг ашигласнаар эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрөө хүүгүй, шимтгэлгүй хуваан төлөхөөс гадна эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн аялал жуулчлал зэрэг олон үйлчилгээнд хамрагдаж болно. Одоогоор CarePay нь шүд, нүд, мэс засал, мэдрэл, гоо сайхан, уламжлалт эмчилгээ, хүүхдийн эмнэлэг, үр шилжүүлэн суулгах төв болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн, худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй байгууллагыг сүлжээндээ нэгтгээд байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here