Home Улс төр Засгийн газар Дэлхийн сансрын 7 хоног | Ирээдүйд эх орондоо үндэсний хиймэл дагуулаа удирдан ажиллах боломж хүүхэд залууст нээгдэж байна

Дэлхийн сансрын 7 хоног | Ирээдүйд эх орондоо үндэсний хиймэл дагуулаа удирдан ажиллах боломж хүүхэд залууст нээгдэж байна

0
Дэлхийн сансрын 7 хоног | Ирээдүйд эх орондоо үндэсний хиймэл дагуулаа удирдан ажиллах боломж хүүхэд залууст нээгдэж байна

Дэлхийн сансрын 7 хоног арга хэмжээ өнөөдөр /2024.10.04/ нээлтээ хийлээ. 7 хоногийн туршид үргэлжлэх тус арга хэмжээ нь хүүхэд залууст шинжлэх ухаан, технологийн ач холбогдлыг таниулах, дэлхий даяар хүмүүст сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, түүний ач холбогдлыг сурталчлах зорилготой юм.

 

Тус арга хэмжээг Цахим хөгжил,инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од “Монгол хүн сансарт ниссэний 43 жилийн ой тохиож байгаа энэ үед Үндэсний хиймэл дагуул төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дуулгаж,  сансар, огторгуйг сонирхон судалснаар хүүхэд багачууд та бүхэн ирээдүйд эх орондоо, үндэсний хиймэл дагуулаа удирдан ажиллах боломжтой болох үүд хаалга хүүхдүүд та бүхний өмнө нээгдэнэ гэдгийг онцоллоо.

Дэлхийн сансрын 7 хоног арга хэмжээ 2024 оны 10 дугаар сарын 10 хүртэл UG ARENA-д зохион байгуулагдана.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here